Охиныг нь хөнөөсөн алуурчдыг ганцаараа "ангуучилсан" ээжийн гунигт түүх

Гэмт хэрэгтэй тэмцсэн зоригт ээж алуурчдыг олохын тулд таван жилийн турш чадварлагаар тэмцсэн байна. Алуурчдын бүлэглэл түүний охиныг барьцаалж, амь насыг нь бүрэлгэсэн тул тэрээр "Taken" киноны гол баатартай адил тэмцсэн боловч түүний тэмцэл эмгэнэлт явдлаар дуусгавар болжээ. Мексик улсын иргэн Мириам Родригес (Miriam Rodriguez) буугаар зэвсэглэн хуурамч үнэмлэх үйлдэж, тэр ч байтугай хэд хэдэн удаа зүсээ хувилган байж буруутай этгээдүүдийг ангуулчилсан юм. 

Охиныг нь хөнөөсөн алуурчдыг ганцаараа "ангуучилсан" ээжийн гунигт түүх

2012 онд Мириамын 20 настай охин Карен Алехандра Салинас Родригес ор сураггүй алга болсон байна. Үүний дараа түүний охин Кареныг гэмт этгээдүүд барьцаалсан гэдэг нь тодорхой болж, хайртай охиноо эрүүл саруул буцаан авахын тулд барьцааны мөнгө төлөх шаардлага үүсэв. 

Харамсалтай нь, гэмт этгээдүүд амалсандаа хүрээгүйгээр барахгүй охины цогцосыг эзэнгүй хашаанд хаясан байлаа. Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл харгис хэргийнхээ хариуцлагыг хүлээгээгүй, эзэн холбогдогч нь ч тогтоогдоогүй өнгөрсөн аж. Иймээс Мириам гурван жилийн хугацаанд алуурчдыг олохын тулд Мексик даяар эрэл хайгуул хийсэн байна.

Зоригт ээж хэргийн сэжүүрийг жижиг гэлтгүй сайтар нягталж, охиных нь үхэлд буруутай байж болзошгүй хэн бүхнийг шалгаж, судлах замаар чадах бүхнээ хийсэн юм. Тодруулбал, Мириам гэмт этгээдүүдээс охиноо суллахыг утсаар гуйж байхдаа нэгэн чухал зүйл олж сонссон байна. Тус бүлэглэлийнхэн нэгнээ Сама нэрээр нь дуудаж, ийнхүү түүнд сэжүүр олгосон аж. 

Тэрээр цахим сүлжээгээр хэдэн цаг тасралтгүй хайж, Сама нэртэй хүнийг олсон бөгөөд зургийг нь харсан даруйдаа хаанаас эхэлж хайх ёстойгоо ойлгосон байна. Угтаа Сама гэгчийн дэргэд зайрмагны мухлагийн дүрэмт хувцастай залуу эмэгтэй байсан нь эрэл сурал хийхэд нь том нэмэр болсон гэнэ.

Мириам мухлагийг олж, хэдэн долоо хоногийн турш эргэлдсэний эцэст Самаг олж, улмаар түүний гэрийг хүртэл олж мэдэв. Удалгүй тэрбээр Самагийн талаар бүхий л мэдээллийг судалж эхэлсэн байна. Нэг удаад нь Мириам санал асуулгын ажилтны дүр эсгэн гэрт нь  орсон ба энэ зэрэг олон аргаар нотлох баримт цуглуулж, хэрэгтнийг баривчлах зөвшөөрөл гаргуулсан аж. 

Сама хоригдож байхдаа хамсаатнуудынхаа нэр, хаяг байршил гэх мэт  бусад дутуу мэдээллүүдийг гүйцээж өгсөн байна.

Эцэст нь Мириам буруутай этгээдүүдийн нэгийг Техасын хил дээр цэцэг худалдаалж байхад нь олжээ. Тэрбээр хайрлаж өсгөсөн охиноо харамсалтайгаар бусдын гарт амь үрэгдсэнд өсөрхөж, зэвүүцсэндээ хэрэгтнийг хороож, өөрөө гэмт хэрэгтэн болох дөхсөн гэж ВВС мэдээлсэн юм. Азаар тэр биеэ барьж чадсан тул гал нээгээгүй аж. 

Мириам нийтдээ 10 гэмт хэрэгтнийг өөрийн гараар барьж, тэдгээрийн увайгүй үйлдлийг  илчлэн, зохих хариуцлагыг нь үүрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан байна. 

Түүний уйгагүй зүтгэл нь Албани гаралтай хүний наймаачдад хулгайлагдсан охиноо эрж буй аавын тухай өгүүлэх 2008 оны "Таken" киноны Лиам Нисоны дүрийг санагдуулж байлаа.

Мириам хэрэгтнүүдийг олж чадсан ч энэ ялалт нь түүнд хэт өндөр үнэтэй туссан. Мексикийн Эх үрсийн баяр буюу 2017 оны 5-р сарын 10-ны өдөр Мириам Сан Фернандог гэртээ байхад нь хүмүүс дайран орж, 12 удаа бууджээ.

Тэрээр эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан юм. Энэ явдал шоронгоос оргосон хоригдлуудтай хамааралтай байсан бөгөөд харамсалтай нь нас барахаасаа өмнө тэрээр гэмт бүлэглэлийнхнээс эмээж, төрөөс хамгаалалт хүссэн ч түүний саналыг үл хайхарсан байв. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()