Канад залуу зул сарын бэлгэнд өөрийнхөө хөлийг авчээ

Зарим хүмүүс өөрсдийн амьдралд тохиосон чухал үйл явдлынхаа дурсамж болгож, киноны тасалбар, эвдэрсэн тоглоом, тэр бүү хэл чулуу ч  нандигнан хадгалах нь бий. Тэгвэл Канадын Торонто хотын нэгэн залуу зул сарын баяраар дурсгалын бэлэг авсан нь түүний хөл байжээ. Тодруулбал, энэхүү бэлэг нь түүний тайруулсан хөл байсан ч үүнийг дурсгалын зүйл болгож гэртээ хадгалж болно шүү дээ. 

Канад залуу зул сарын бэлгэнд өөрийнхөө хөлийг авчээ

Жил гаруйн өмнө 24 настай Жастин Фернандез (Justin Fernandes) аймшигт осолд өртсөн байна. Тэрээр зам хөндлөн гарч яваад хурдтай  мотоциклд дайруулж, азаар амьд үлдэж чадсан ч эмч нар түүний нэг хөлийг тайрахаас аргагүй болжээ. Эмнэлгээс гарсны дараа Жастин өөрийн эрхтнээ орхихыг хүссэнгүй. 

Харамсалтай нь Канадын хууль тогтоомжийн дагуу тайруулсан хөлийг эздэд нь олгох боломжгүй байв. Гэсэн ч тэрээр бууж өгөхийг хүссэнгүй, хэдэн зуун удаа утасдаж, хүсэлт гаргаж хөлөө авахын тулд бүхий л аргаар оролдсон байна. 

Олон хүн залуу эрд туслахыг хүссэн боловч яг яах ёстой учрыг нь олохгүй байлаа. Гэвч Жастинд аз тохиож, тусалж чадах хүмүүстэй уулзсан нь Торонтогийн Байгалийн Түүхийн Музейн ажилтнууд байв. Тус байгууллагад Хойд Америкийн ан амьтны аймгийг төлөөлөх олон олдвор байсан бөгөөд амьтны ясыг маш сайн мэдэх мэргэжилтнүүд түүнд туслахаар болсон байна. 

Мэргэжилтнүүдийн танилын хүрээ, холбоо харилцааны тусламжтайгаар бүрэн ариутгалын нөхцөлд хадгална гэж ятгаж чадсаны үр дүнд Жастинд хөлийг нь буцаан өгсөн аж. 

Эмнэлэгт түүний хөлийг хөлдөөсөн байсан бөгөөд булчин мөгөөрснөөс нь салгаж, дараа нь устөрөгчийн ислээр цэвэрлэсэн байна. Ийнхүү зул сарын баярын бэлгэндээ хөлөө эргүүлэн авч чадсан гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()