Токиогийн нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрч буй нэгэн үйлчлүүлэгч пасспортоо албаны ажилтанд үзүүлтэл тухайн хүн дэлхий дээр огт оршин байдаггүй улсын иргэн болж таарсан нь хүмүүсийг гайхшруулж орхижээ.
Хяналт шалгалт хийсний дараа тэр хүний баримт хуурамч биш болохыг тогтоосон байна. Үнэн хэрэгтээ ажилтнууд түний бичиг баримт дээрх Тауред гэсэн үгэнд эргэлзэж байсан аж. Тус этгээд нь Тауред хэмээх улсаас гаралтай хэмээн паспорт дээр нь заасан байжээ. Үүний дээр тус этгээд өөрийн улсаа мянга орчим жилийн турш оршин тогтносон гэж мэдэгдэв.
Үүний зэрэгцээ тэрээр эх орноо газрын зураг ямар ч эргэлзээгүйгээр зааж өгөв. Үл мэдэгдэх улс нь Европ тивд, яг Андоррагийн яг дээр байрладаг хэмээн заасан бөгөөд тус нутгийг нэгэн цагт Оросууд захирч байсан гэнэ. Гэхдээ Японд байсан газрын зураг дээр эх орон нь байхгүй байсанд аялагч маань ихэд гайхсан байна. Нисэх онгоцны буудлын ажилчид гайхширч гүйцсэн бөгөөд түүнд Тауред хэмээх улс орон байхгүй гэж итгүүлэхийг оролдсон байна. Харин хөөрхий аялагч өөрийн төрөлх орон нь байдаг төдийгүй тэндээс шууд Японд нисч ирсэн гэв. Ажилтнууд түүнийг галзуу хүн гэж бодоогүй ч ярьсан зүйлд нь итгэх хүн байсангүй.
Нисэх буудлын ажилчид жуулчныг яахаа мэдэхгүй эргэлзсэн тул түүнийг зочид буудалд байрлуулж, харуул харгалзуулан үлдээжээ. Гэвч маргааш өглөө нь өрөөнд хэн ч байсангүй. Тэр хүн өөрөө алга болсон төдийгүй бүх эд зүйлс, баримт бичиг нь ч мөн алга болжээ. Аялагч нь өрөөнөөсөө хэнд ч мэдэгдэлгүй хэрхэн, яаж гарч явсан нь нууц болон үлдсэн байна. Учир нь тэр хаалгаар гараагүй бөгөөд өрөөнд нь тагт байгаагүй гэнэ. Нууцлаг аялагчийн алга болсон түүх нь Тауред улс шиг таавар болсон аж.
Энэ бүх үйл явдлын тайлбарлах гэж оролдсон хүмүүс түүнийг зэрэгцээ ертөнцөөс ирсэн хэмээн итгэдэг аж. Тауред хэмээх улсад амьдарч байсан хүн зэрэгцээ ертөнцөөс шууд Токио хотод ирсэн гэдэг нь үнэний ортой ч байж болох юм.