Зөвхөн Хятадуудын амьдралын хэвшил болсон хачирхалтай 10 үйл

Дэлхийн олон улс орнуудад цэрэг цагдаагийн нохой бэлддэг бол Хятадад нугас бэлддэг гэдгийг та мэдэх үү? Чухамдаа бидний төсөөлөхгүй олон зүйлсийг тус улсын иргэд нутгийн онцлогт тохируулж өөрөөр хийдэг байна. Өнөөдөр та бүхэнд тэдгээр онцлог, ялгаа бүхий сонирхолтой баримтуудын  талаар хүргэхээр бэлтгэлээ.

Зөвхөн Хятадуудын амьдралын хэвшил болсон хачирхалтай 10 үйл

1 Нэрэлхэх

Хятадад хүн танд бэлэг өгвөл шууд хүлээж авах нь бүдүүлэг хэрэгт тооцогдоно. Тиймээс хүн танд ямар нэгэн зүйл өгвөл дор хаяж нэг удаа ч болов татгалзах хэрэгтэй. Энэ нь тэд бэлгэнд дургүй гэсэн үг биш, зүгээр л боловсон, юм үзэж нүд тайлсан хүн шиг загнаж байгаа нь тэр.

Нэрэлхэх

2 Бээжин бикини

Зун цагт Хятадын хотуудад бүгчим халуун болоход дунд, ахимаг насны эрчүүд сэрүүцэхийн тулд цамцаа дээш сөхөн явдаг зуршилтай. Зөвхөн Хятад гэлтгүй Ази хүмүүсийн хувьд энэ нь төдийлөн хачирхалтай үзэгдэл биш ч барууны жуулчдын дунд нэлээд алдартай болж, "Бээжин бикини" гэдэг нэртэй болжээ.

Харин сүүлийн жилүүдэд олон нийтийн газарт цамцаа сөхөж өмсөх, цээж нүцгэн явах нь “соёлгүй бүдүүлэг үйлдэл” гэж эрх баригчид үзэх болсон бөгөөд Бээжин болон Жинань хотод энэхүү зуршлыг хориглоод байгаа юм.

Бээжин бикини

3 Багтай эмэгтэйчүүд

Хятадад арьсны өнгө цагаан байх тусам царайлагт тооцогддог. Тиймээс бүсгүйчүүд наран шарлагын газар хүртэл нүүрээ нарнаас халхалдаг байна.

Багтай эмэгтэйчүүд

4 Нойр

Хятадад хүмүүс 7 хоногийн турш тасралтгүй ажиллах нь элбэг. Тиймээс тэд хаа таарсан газраа нойр авахын тулд унтаж амардаг бөгөөд бусад хүмүүс үүнийг нь хүндэтгэн үзэж, тэдэнд огт садаа болохгүй байхыг хичээдэг гэнэ.

Нойр

5 Нулимах явдал

Барууны орнуудад газар шүлсээ хаях нь маш зохисгүй гэж үздэг. Гэхдээ Хятадад үүнийг хүний биеийг цэвэршүүлэх үйлчилгээтэй сайн зуршилд тооцдог байна. Харин сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид эрүүл мэндийн шалтгаанаас болоод суурин газруудад шүлсээ хаяхын эсрэг аян эхлүүлсэн. Бээжин хотод энэ дүрмийг зөрчсөн хүн бүрт 50 юанийн торгууль ногдуулж эхэлжээ.

Нулимах явдал

6 Бэрийн нулимс

Нэгэн эртний заншил нь Дайчин улсуудын үеэс (МЭӨ 475-МЭӨ 221 он) эхлэн Хятадын баруун өмнөд Сычуань мужийн олон газарт тархсан байна. Нэгэн ээж охиныхоо хуримын төгсгөлд охиныхоо хөлд сөхрөн уйлж, гэрээсээ явахгүй байхыг гуйдаг тухай үлгэр байдаг бөгөөд өнөө үед энэ заншлын дагуу зарим газарт сүйт бүсгүйчүүд хурим хийхээс өмнөх долоо хоногоос сар хүртэлх хугацаанд өдөр бүр нулимс унагах хэрэгтэй болдог гэнэ. Сүүлийн жилүүдэд сүйт бүсгүй хуримын үеэр заавал уйлах ёстой гэх ёс дэлгэрсэн бөгөөд эс тэгвээс тэрбээр бүхэл тосгон даяар шившиг болно гэсэн мухар сүсэг байдаг аж. 

Бэрийн нулимс

7 Буцалсан халуун ус

Буцалж байсан час халуун ус уух нь зарим хүнд боломжгүй мэт санагдаж болох ч хятадууд ханиаднаас эхлээд холер хүртэл бараг бүх өвчнийг энэ аргаар эмчилж чадна гэж үздэг. Энэхүү уламжлал нь МЭӨ IV зууны үед хүмүүс халуун ус уух үед биеийн арга билиг тэнцвэртэй болно гэж итгэдэг үеэс эхлэлтэй. Хэрэв үүний тэнцвэр алдагдвал хүний бие өвчинд илүү өртөмтгий болдог гэнэ. Тиймээс одоо ч гэсэн халуун усыг галт тэрэгний буудал, нисэх онгоцны буудал гэх мэт олон нийтийн газруудаас төвөггүй олж болно.

Буцалсан халуун ус

8 Үлдэгдэл хоол

Энэтхэг, Япон зэрэг олон оронд тавган дээрээ хоол үлдээвэл танд хоол таалагдсангүй гэсэн утгыг илэрхийлнэ. Харин Хятадад энэ нь та өлссөөр байна гэсэн үг бөгөөд гэрийн эзэн танд хангалттай хоол өгсөнгүй гэсэн утгатай аж. Гэвч Ши Жиньпин дарга хаягдал болж буй хүнсний бүтээгдэхүүний хэмжээ асар их байгааг олж мэдсэнээр 2020 онд хүнсний хог хаягдлыг бууруулахыг оролдож "цэвэр таваг" аяныг эхлүүлжээ.

Үлдэгдэл хоол

9 Унтлагын хувцас

Барууныхны өмсдөг унтлагын хувцас нь ХХ зуунд Хятадад анх гарч ирсэн бөгөөд нэлээд үнэтэй байсан учраас баян хүмүүс л үүнийг худалдаж авах боломжтой байв. Тиймээс олон хүмүүс өөрсдийн баян чинээлэг гэдгээ харуулахын тулд олон нийтийн газар унтлагын хувцастай явдаг байсан гэнэ. Өнөөдөр ч гэсэн зарим хятад хүмүүс унтлагын хувцсаа гудамжинд гайхуулдаг хэвээр гэнэ. 

Унтлагын хувцас

10 Хашхирч ярих

Ихэнх оронд чанга ярих нь бүдүүлэг явдалд тооцогддог боловч Хятадууд дуу чимээ ихтэй орчинд амьдрахаас өөр сонголт байдаггүй учир чанга ярих шаардлага тулгардаг байна. Нөгөөтэйгүүр энэхүү зуршлын учир нь ердөө Хятад хэлний онцлог юм байна. Үгний аялгыг тодорхой гаргаж ирэхийн тулд чанга ярьдаг. Хэрвээ шивнэж юм уу аяархан ярьвал юу ярьж байгаа бараг нь ойлгогддоггүй гэнэ шүү.

Хятад хэлэнд өгсөх, уруудах, уруудаж өгсөх, нэг хэмнэлийн гэхчлэн 4 өөр авиа байдаг. Хятад хэлний эгшиг бүр тус тусдаа авиатай ба яриагаа зөв ойлгуулахын тулд заавал эгшгүүдийн дээд, доод өргөлтийг зөв дуудах ёстой болдог аж.

Хашхирч ярих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()