Өөрийн үсээрээ бүтээл урладаг Африк бүсгүй

Бага байхдаа нойтон үсээ элдэв янзын хэлбэрт оруулан янзалж үзээгүй охин гэж бараг байдаггүй байх. Хүн бүр л хүүхэд насандаа сонин содон зүйл сэддэг нэг ёсны уран бүтээлч байсныг тэдгээр хачирхалтай санаанууд нь илтгэнэ. Тэгвэл үсээ контемпорари урлагийн бүтээл болгон ашигладаг Африкийн артист байдаг гэвэл та итгэх үү?

Өөрийн үсээрээ бүтээл урладаг Африк бүсгүй

Кот д’Ивуар буюу Бүгд Найрамдах Зааны Ясан Эрэг улсын залуу артист Лаетитиа Ки (Laetitia Ky) бүтээлч санаагаа бодит болгон хэрэгжүүлэхийн тулд өөрийн үсээ ашигладаг байна. Өдгөө 22 настай өнгөт арьст үзэсгэлэнт бүсгүй үсээрээ жинхэнэ урлагийн бүтээлүүд хийдэг бөгөөд түүний цахим хуудсыг 380 мянга гаруй инстаграм хэрэглэгч дагадаг. 

Ки өөрийн бүтээлч сэтгэлгээний тусламжтайгаар хүмүүст хайр энэрэл, хүлээцтэй байдал, тэгш эрх, улс төрд хандах хандлагаа чөлөөтэй илэрхийлэх зэргээр мессеж өгөхийг эрмэлздэг аж. Тэрээр үсээр хийсэн бүтээл тус бүртээ 20 минутаас хоёр цаг хүртэл хугацаа зарцуулдаг бөгөөд утас, үсний хавчаар, уяа болон бусад чимэглэлийн элементүүдийг ашигладаг гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()