Лин Чин-Хсиа нь 1954 онд Тайваний Чиаи хотод төржээ. Түүний аав ээж нь эх газрын Хятадын Шандун мужаас гаралтай аж.
Тэрээр охидын ахлах сургуулийг дүүргэж их сургуульд бэлдэж байхад нь нэгэн найруулагч анзаарч пробонд оруулснаар түүний жүжигчний гараа эхэлжээ. 1973 онд найруулагч Чиун Яаогийн "Outside the Window" кинонд анхныхаа дүрийг бүтээсний дараа түүний гоо үзэсгэлэн, авьяас чадвар Тайвань даяар алдаршсан байна.
Карьерын эхний 7 жилд 50 гаруй кинонд дүр бүтээснийхээ дараа тэрбээр завсарлага авч, АНУ-д жил хагасын хугацаанд амьдарчээ.
Хятад хэл дээрх кино сонирхогчдын дунд "Дэлгэцийн дарь эх" хэмээн нэрлэгдсэн түүний хамгийн алдартай дүрүүд бол Жэки Чаны "Love Massacre" (1981), "Police Story" (1985), Жет Ли-тэй хамтарсан "Swordsman II" болон Цүи Харкийн "Peking Opera Blues" (1986) кинонууд юм.
Лин нь андрогеник буюу эршүүд гэмээр дүрийг хэд хэдэн кинонд бүтээснээрээ онцлог. 1977 онд гарсан "Улаан асрын зүүд" дэлгэцийн уран бүтээлд тэрээр эрэгтэй гол дүрд тоглож, томоохон амжилтыг дагуулж байв.
Брижит Лин бол 1970-аад онд Тайваний кино урлагийг дэлхийн зах зээлд гарахад гол нөлөө үзүүлсэн гавьяатай бөгөөд харин 1990-ээд онд Хонконгийн кино урлагт өмнөхөөсөө ч илүү нэр хүндтэй болсон юм. 1994 онд Лин алдарт найруулагч Вон Кар Вайн "Ashes of Time" кинонд тоглоод дэлгэцийн урлагаас зодог тайлжээ.
Хувийн амьдралын тухайд гэвэл үзэсгэлэнт жүжигчин маань олон бүтэлгүй дурлалыг амссаны эцэст 1994 онд Тайваний бизнесмэн, тэрбумтан Майкл Интэй гэрлэжээ. 1996 онд хосууд Айлин хэмээх охинтой болсон бол 2001 онд отгон охин Меланигаа өлгийдөн авсан байна.
Брижит Лин 2020 онд