Хайрт бүсгүйчүүдийнхээ гоо сайханд аргагүй сөхөрсөн эр нөхрүүд нь тэдэнд эрх мэдэл, эд баялагаа харамгүй зориулдаг гэдгийг Дорнын яруу найраг дахь "Миний гүнж", "Миний хатан хаан", "Миний шейх", тэр бүү хэл "Миний хурандаа" хэмээх хэллэгүүд батална. Чухамдаа эдгээр нь зүгээр нэг хоосон үгс биш бөгөөд Арабын эрх баригчдын эхнэрүүдийн хүндэтгэлтэйгээр хүртдэг цол аж.
1
Саудын Арабын хатан хаан Фатима Кулсум Зохар (Queen Fathima Kulsum Zohar)
Түүний амьдрал олон хүний хувьд тааварлашгүй азтай тохиол байсан юм. Энгийн нэгэн гэр бүлээс гаралтай түүнд үзэсгэлэн гоо гадаад төрхөөс өөр юу ч байгаагүй боловч Ойрхи Дорнодын хамгийн хүчирхэг удирдагчдын нэгний зүрх сэтгэлийг булааж чаджээ. Хааны 31 дэх эхнэр болсон Фатима бүхий л бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлж хааны өргөөнд суурьшсан анхны эмэгтэй, төрийн жинхэнэ эзэгтэй болсон байна. Фатима олон нийтийн шуугианд дургүй, нийгмээс зайлсхийхийг хичээдэг. Гэвч хоёр жилийн өмнө тэрээр Facebook дээр англи хэл дээр хуудас нээсэн нь Фатимад ордон давчуу санагдаж, шинэ содон зүйлс эрэлхийлж байна хэмээн хүмүүс таамаг дэвшүүлсээр байгаа. Дашрамд хэлэхэд хатан хаан дорнын загварын хэв маягийг илүүд үзэж, хижабаа ч мөн зүүдэг.
2
Шейх Хаяа бин Хуссейн (Haya bint Hussein)
Бидний дээр ярьсан Фатимагаас ялгаатай нь Хаяа бол хааны гэр бүлийн гишүүн, дээдсийн удмын төлөөлөгч юм. Түүний эцэг Мухаммедын 40 дэх шууд угсаа, Йорданийн хаан учир Хаяа бин Хуссейн дэлхий нийтэд Йорданы гүнж гэдгээрээ танигдсан билээ. Тэрээр Дубайн Шейхтэй баярын ёслол дээр танилцаж, улмаар Шейхийн хоёр дахь эхнэр болжээ. Оксфордод боловсрол эзэмшсэн энэ эмэгтэй түүний ордны чимэг болж, хоёр хүүхэд төрүүлсэн ба дараа нь нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэхээр зориг шулуудсан байна. Шейх Хаяа өлсгөлөнтэй тэмцэх сан байгуулж, түүндээ бараг бүх цагаа зориулдаг. Европ хэв маягаар хувцаслахыг илүүд үздэг энэ гоо үзэсгэлэнгээс залуус харцаа салгаж чаддаггүй.
3
Хатан хаан Раниа Аль Абдулла (Queen Rania Al Abdullah)
Йорданы хаан гэртээ байгаа ч хайртай эхнэрээ жанжин мэт хүндлэн үздэг бололтой. Тэрбээр 2004 онд эхнэртээ хурандаа цолоор олгож, албатуудынхаа гайхшралыг төрүүлсэн юм. Хурандаа хатны амьдрал гал халуун, хүсэл тэмүүлэлтэй хайраар уламжлал, зан заншлыг халж, бүх хил хязгаарыг зөрчиж болдгийн бас нэг жишээ юм. Хүүхдийн эмчийн гэр бүлийн охин Раниа тухайн үеийн Йорданы угсаа залгамжлах хунтайж , ирээдүйн хаан Аль Абдулатай санаанд оромгүй байдлаар танилцаж, дөрвөн сарын дараа хуримаа хийсэн байна. Раниа өдгөө дөрвөн хүүхэдтэй ч дэлхийн хамгийн сэтгэл татам эмэгтэйчүүдийн нэгд тооцогддог. Тэрээр дорнын уламжлалыг дагадаггүй, хижаб ч зүүдэггүй бөгөөд Европын шилдэг загвар зохион бүтээгчдийн урласан хувцсаар гоёдог. Хатан Йордан дахь хүйсийн эрх тэгш байдлын төлөө идэвхтэй тэмцдэг.
4
Шейх Моза Бин Нассер Аль Миснед (Mozah Bin Nasser Al Missned)
Дорно дахины гоо үзэсгэлэнг улс төрийн ухаантай хослуулсан гайхалтай эмэгтэй тэрээр итгэмээргүй амжилтанд хүрсэн юм. Арабын ертөнцөд хүмүүсийн шүтлэг цэцэглэн хөгжиж байсан тэр газар хууль тогтоогчдыг дийлэв. Тэд хуучирсан дүрэм журмаасаа салж, энэхүү ухаалаг, зоригтой эмэгтэйд зам тавьж өгөхөөс өөр аргагүй болжээ. Түүний нөхөр Катарын эмир Хамад Бин Калиф-аль-Тани гурав дахь эхнэр болох Мозагийн хамт 40 орчим жил амьдарсан бөгөөд түүнийг нэг ч удаа зэмлэж, хийсэн үйл хэргийг нь буруутгаж байгаагүй. Эсрэгээрээ Катар дахь төрийн чухал албан хэргүүдийг Мозад даатгасан нь эмир өөрөө байв. Тэрээр тус улсын боловсролын салбарыг хариуцдаг бөгөөд гэр бүлийн асуудал эрхэлсэн дээд зөвлөлийн ерөнхийлөгчөөр сонгогдсоны хажуугаар ЮНЕСКО-д ажилладаг. Дашрамд хэлэхэд Моза дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад багтдаг байна. Долоон хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх Шейх Моза Арабын загварын хэв маягийг илүүд үздэг аж.
5
Гүнж Аиша Аль Мактум (Princess Aisha Al Maktoum)
Беларусийн гоо бүсгүй, оюутан, зөөгч Наталья Алиева охин эцэстээ Араб ханхүүгийн гүнж болсон юм. Гайхамшигтай баян, царайлаг, Дубайн захирагчийн дүү Саид Аль-Мактум Натальягийн гадаад төрхөнд хөл алдсан байна. Ийнхүү Арабын хунтайж Беларусийн үзэсгэлэнт бүсгүйг хууль ёсны эхнэрээ болгож Дубай дахь ордондоо аваачсан аж. Саид хайрт эмэгтэйдээ чамин тансаг, аз жаргалтай амьдрал амласан байна. Наталья Ислам соёлыг хүлээн зөвшөөрсөн учир түүнийг одоо гүнж Аиша Аль-Мактум гэх болж, хайртай нөхрөөсөө хүүхэд төрүүлжээ. Ерөнхийдөө бяцхан охины царайлаг ханхүүгийн мөрөөдөл аз жаргалтай бодит амьдрал болж хувирсан байна.