Гэрээсээ гарахаас айдаг охин дэлхийд танигдсан гэрэл зурагчин болсон нь... (30 фото)

Орчин үеийн технологийн ачаар бид гэрээс гаралгүй дэлхийг үзэж, хэдэн мянган километрийн цаана байгаа хүмүүстэй харилцах боломжтой болсон билээ. Дэлхийн өнцөг булан бүрийг харах хамгийн хялбар арга бол "Google Maps" газрын зургийг ашиглах явдал юм. Тэгвэл нэгэн зурагчин энэхүү програмыг өвөрмөцөөр ашиглахаар шийджээ.

Гэрээсээ гарахаас айдаг охин дэлхийд танигдсан гэрэл зурагчин болсон нь... (30 фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жеки Кенни (Jackui Kenny) нь агорафоби өвчтэй юм. Эрдэмтэд үүнийг задгай орон зайгаас айх сэтгэцийн өвчин гэж нэрлэдэг. Гэрээсээ хол олон нийтийн газар хүмүүсийн дунд байх тухай бодол хүртэл түүнийг айлгадаг байна.

Түүний хувьд Лондоноос Нью-Йорк руу нисэх нь битгий хэл хамгийн ойрын супермаркет руу орох хэцүү байдаг.

Улаанбаатар, Монгол

Жеки энэ өвчинтэй ямар нэгэн байдлаар тэмцэхийн тулд "Google Street View" ашиглан эх дэлхийгээ судалж эхэлсэн бөгөөд энэ нь түүнд дэлхийн өнцөг булан бүрт хүрч авах боломжийг олгожээ. Түүний "зочилсон" анхны улсууд бол Чили, Монгол, Сенегал юм. Тэрбээр дурсгал болгон очсон газруудынхаа скриншотуудыг хийсэн бөгөөд түүний архивт нийт 27 мянган зураг хадгалагджээ.

Жеки өдөржингөө гудамжны гэрэл зургуудыг "Google" камераас авч, инстаграмдаа байршуулж эхэлсэн байна. Жеки анхны дагагчидтайгаа эмгэгийнхээ тухай чөлөөтэй ярьж, хэрэглэгчийн нэрээ "Agoraphobic Traveler" гэж өөрчилжээ.

Нарын, Киргиз

Кенни өөрөө өөрийгөө "Street view гэрэл зурагчин" гэж нэрлэдэг гэнэ. Дэлхийн өнцөг булан бүрт суурилуулсан камеруудаас сонголтоо хийж, төгс агшинг олно гэдэг тийм ч амар биш учраас ажил нилээд хэцүү гэнэ.

Тэрээр өөрт нь үнэхээр гайхалтай сэтгэгдэл төрүүлэх гэзрыг олох хүртлээ гудамж болгоноор явдаг гэнэ. Энэ бол хичээнгүй боловч сэтгэл хөдөлгөм ажил юм.

Кахамарка, Перу

Жеки Кеннигийн минималист гэрэл зургууд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж чаджээ. Ихэнх нь тэднийг ганцаардал, амар амгалан, тайван байдлын төгс дүрслэл гэж үздэг.

Нэмж дурдахад Жеки айдсаа даван гарч жинхэнэ аялалд гарахыг мөрөөддөг. Түүний мөрөөдөл бол Атакамагийн цөл юм. "Эдгээр газруудад өөрийгөө олж, нутгийн агаараар амьсгалж, бүх зүйлийг зүрх сэтгэлийнхээ гүнээс мэдрэх мөчийг би тэсэн ядан хүлээж байна!" - гэж тэрбээр хэлжээ.

Ирээдүйд хийх аялалынхаа алхам бүрийг аль хэдийн нарийвчлан судалж үзсэн тул одоо үл мэдэгдэх айдсыг даван туулахад түүнд арай хялбар байх болно гэдэгт тэр итгэлтэй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()