1
Oldboy
Ухаан сэлбэх триллер "Oldboy" киног энэ жагсаалтад заавал оруулах ёстой. Чой Мин Шикийн гол дүрд тоглосон тус бүтээл нь Солонгосын хамгийн сайн тулаант кинонуудын нэг бөгөөд хүмүүсийг жинхэнэ цочроож чадсан учраас зөвхөн Өмнөд Солонгост төдийгүй дэлхий дахинд фенүүдтэй болж чаджээ. Японы ижил нэртэй комик номоос сэдэвлэн бүтээсэн уг кинонд 15 жилийн турш өөрийг нь хорьсон өстнөөсөө хариугаа авахаар зорьж буй хүний тухай өгүүлдэг.
2
I Saw The Devil
Хайртай хүнийхээ үхлийн өшөөг авахын тулд хэр хол явах вэ? гэсэн асуултын хариуг энэ киноноос харж болно. Үндэсний тагнуулын алба (NIS)-ы нууц төлөөлөгч сүйт бүсгүйг нь онц хэрцгийгээр хөнөөсөн гаж донтой цуврал алуурчны араас хөөцөлдөж байгаа талаар энэ кинонд өгүүлдэг. Үнэндээ бараг аймшгийн гэж хэлж болохоор энэ киног үзсэн хүмүүс үүнтэй дүйцэх бүтээл өөр байдаггүй гэж хэлдэг.
3
The Man from Nowhere
Тэтгэвэрт гарсан тусгай хүчний цэрэг эр хөршийн охинтой найзалж эхэлнэ. Гэтэл охины ээж хар тамхины наймаачдаас хулгай хийсэн нь ил болох үед эх охин 2 аюулд орно. Энэ бүхнийг мэдсэн цэрэг эр цорын ганц найзаа аврахын тулд тус гэмт бүлгийг ангуучилж эхэлнэ. Солонгосын шилдэг тулаант киноны нэг "The man from Nowhere" нь хамгийн өвөрмөц зодооны хэсгүүдтэй гэдгээрээ алдартай.
4
The Suspect
Өөрөөс нь урвасан хүмүүсээс зайлсхийж буй Хойд Солонгосын тусгай хүчний төлөөлөгч дайснуудаасаа өшөө авч буй тухай гардаг.
Тэрбээр мөн амиа алдсан хүний нүдний шилний цаад учрыг олохыг оролдож буй нь киноны гол зангилаа болдог. Кинонд Train To Busan киногоороо олонд танигдсан жүжигчин Гон Юу гол дүрийг бүтээжээ.
5
Confession of Murder
Кинонд нэгэн цагдаагийн алба хаагч 15 жилийн өмнө цуврал алуурчныг барьж чадаагүй бөгөөд түүндээ олон жил өнгөрсөн ч сэтгэлдээ гэмшиж явдгийг харуулна. Тэгтэл нэгэн зохиолч "Би бол алуурчин" хэмээх номондоо эдгээр бүх гэмт хэргийн хариуцлагыг хүлээж байгаагаа бичснээр хэргийг дахин нээж байгаа тухай энд өгүүлнэ.
6
Nameless Gangster: Rules of the Time
1980, 1990-ээд оны үед үйл явдал нь өрнөх энэхүү кино нь засгийн газар нь авилга, гэмт хэрэг газар авсан үед гэмт хэргийн эзэдтэй дайн зарлаж буй тухай өгүүлнэ. Гэмт хэргийн түүх өгүүлэх энэхүү киног Юн Жин Бин найруулсан бөгөөд Чой Мин Сик, Ха Жун Ү нар гол дүр бүтээжээ.
7
The Chaser
Энэ жагсаалтад орсон хамгийн сэтгэл түгшээсэн кино эхнээсээ дуусах хүртэл таны зүрхийг салгалуулах болно. Хотын биеэ үнэлэгчдийг хайр найргүй хөнөөж байгаа цуврал алуурчныг нэгэн цагт цагдаагийн газрын офицер байсан эр барихаар хөөцөлдөж буй тухай өгүүлэх "The Chaser" нь бодит амьдрал дээрх солонгос цуврал алуурчнаас санаа авсан юм.
8
Memories of Murder
Солонгосын түүхэн дэх анхны цуврал аллагын тухай бодит түүхээс сэдэвлэн энэхүү кинонд 1980, 1990-ээд оны үеийг өгүүлдэг. Цуврал алуурчин бороотой өдөр бүр улаан хувцас өмссөн эмэгтэйчүүдийг хүчирхийлж, аминд нь хүрдэг бөгөөд тухайн үеийн цагдаа нар ийм хэрэг огт үзээгүй учраас хэрхэх арга эвээ олохгүй байгаа тухай гарна.
9
The Gangster, The Cop, The Devil
Энэ кинон дээр цагдаа, дээрэмчин хоёрын дундын дайсан нь болох цуврал алуурчныг барьж авахаар шийддэг тухай гарна. Гэсэн хэдий ч тэдний аль аль тал нь төд удалгүй ажил болон хамтрагчидтайгаа зөрчилдөж эхэлдэг.
10
The Outlaws
2007 оны бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн энэхүү кино нь Сөүл, Хятадаас ирсэн хоёр бүлэглэлийн дайны тухай өгүүлдэг. Тэдний цуст дайны дунд Хятад, Солонгос бүлэглэлийн өрсөлдөгч хоёр бүлэглэлийн хооронд энх тайвныг хадгалахын тулд боломжтой бүх зүйлийг хийхийг хичээж буй нэгэн мөрдөгч энэ киноны гол баатар юм.