Үрэлгэн зангийнхаа улмаас дампуурсан 5 алдартан

Олны танил л гэвэл бид хөрөнгө чинээлэг, тансаг амьдралтай хүмүүс гэж боддог нь нийтлэг үзэл билээ. Гэхдээ мэдээж тэд хүн л болсон хойно хэн бүхний адилаар алдаа гаргаж, буруу сонголт хийдэг. Хэт үрэлгэн зан гаргах эсвэл буруу салбарт хөрөнгө оруулах гэх мэтээр олны танил хүмүүсийн зарим нь өөрсдийн цуглуулсан хөрөнгөө үрэн таран хийж дуусгах тохиолдол бишгүй бий. Ингээд та бүхэнд дампуурсан оддын талаар хүргэж байна.

Үрэлгэн зангийнхаа улмаас дампуурсан 5 алдартан

1 Майк Тайсон (Mike Tyson)

Төмөр хочтой мэргэжлийн боксын хүнд жингийн аварга Майк Тайсон цагтаа дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчин байсан юм. Тулааны талбар дээр хэнд ч ялагдашгүй тэрбээр санхүүгийн асуудалд сөхөрч хоцорсон байна. 

Тэрбээр нийт 300 сая ам.долларын хөрөнгөтэй байсан ч 2003 онд буруу хөрөнгө оруулалтын улмаас бүгдийг нь алдаж, дампуурсан байна. Тайсоны тогтворгүй зан нь санхүүгийн ертөнцийн нарийн төвөгтэй зүйлсийг ойлгоход саад болсон гэж хуульч нь дурссан байдаг.

Тайсон өөрийн хөрөнгөөр тансаг орд харш, машин, гоёл, бүр бенгалын бар хүртэл авч байсан гэнэ. Үүнээс гадна тэрбээр хуучин эхнэр Моникагаасаа салахдаа 6.5 сая ам.доллар зарсан юм.

Одоо Майк Тайсон каннабис ургуулдаг фермтэй болжээ. 2018 онд Калифорни муж каннабис зарахыг зөвшөөрснөөс хойш тус зах зээл хурдацтай өсөж байгаа бөгөөд ирэх 5 жилд үнэлгээ нь 4 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолсон байна. Тиймээс Төмөр Майк энэ зах зээлд хөл тавихаар шийдэж, бизнес нь ч ашигтай яваа аж.

Майк Тайсон (Mike Tyson)

2 Николас Кэйж (Nicolas Cage)

Алдарт жүжигчин этгээд сонин зүйлс худалдаж авах дуртай гэнэ. Тэрбээр Нью-Орлеан дахь сүнстэй байшин, 1971 оны ламборгини, амьтны хүрээлэнгийн амьтад,  бүр жүжигчин Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio)-ийн адилаар үлэг гүрвэлийн яс хүртэл худалдан авсан байдаг. Тэрхүү үлэг гүрвэлийн яс нь Монголын говиос хулгайлагдсан Тиранозавр Батаар байж таарсан бөгөөд холбогдох хүмүүс хөөцөлдөж Монголд эргүүлэн авчирсан билээ.

Энэ бүхний үр дүнд Николас 150 сая ам.долларын хөрөнгөө салхинд хийсгэсэн аж. 2008 онд дампуурлын ирмэгт ирсэн жүжигчин орлогын албан татвар болон салсан эхнэртээ төлөх нөхөн төлбөр зэргээс болоод хоосрох шахсан байна.

Нийтдээ 14 сая ам.долларын өрөнд орсон Николас бүрэн дампуурахгүйн тулд шийдэмгий арга хэмжээ авч эхэлсэн аж. Тэрээр Миддлтаун дахь үл хөдлөх хөрөнгөө (үл хөдлөх хөрөнгийн хямралын дараа 15.7 сая доллараар худалдаж авсан ч хожим 6.2 сая болтлоо унасан), дундад зууны үеийн Нейдштейны цайз, Лос Анжелес орчмын харш зэргийг 20 сая ам.долларын алдагдалтай худалдсан байна. Николас Кейж өмнө үетэйгээ харьцуулахад дансандаа ердөө хэдхэн сая доллартай үлдсэн гэнэ. 

Николас Кэйж (Nicolas Cage)

3 Линдси Лохан (Lindsay Lohan)

Хүүхэд байхаасаа л нэрд гарсан жүжигчин маань мөн л өөрийн хөрөнгөө хайр найргүй үрсэн байна. Тэрбээр тансаг харш аваагүй боловч наргиан цэнгээнд бүх зүйлээ зарцуулжээ. Линдси чамин тансаг үдэшлэг зохиодгоороо алдартнуудын дунд цуутай байсан бөгөөд үнэтэй хувцас, гоёл, согтууруулах ундаа, хар тамхи зэрэгт толгойгоо мэдүүлсэн гэнэ.

Линдси өндөн зэрэглэлийн зочид буудлын өрөөг удаан хугацаагаар түрээслээд төлбөрөө төлөөгүйн улмаас хэсэг нуугдахад хүрч байсан аж. Нэг үед тэрбээр үгээгүй хоосорсон учраас төрсөн гэртээ буцаж ээжтэйгээ амьдарч байжээ. Нэр хүнд нь унаснаас болж түүнийг кинондоо урьж тоглуулах хүн ч байхгүй болсон байна.

Нэгэнт дампуурлаа зарласан жүжигчин маань амьдралаа шинээр эхлүүлэхээр шийджээ. Тэрбээр Грекийн далайн эргийн клубууд дээр зураг авалт хийж, реалити шоу гаргахаа тухайгаа мэдэгдсэн юм. 

Линдси Лохан (Lindsay Lohan)

4 Памела Андерсон (Pamela Andeson)

Playboy сэтгүүлийн шилдэг фото моделиудын нэг, шаргал үст 90-ээд оны хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг байсан юм. Эрчүүд ч түүний гоо үзэсгэлэн болоод биеийн галбирт нурж унадаг байв. Тэрбээр "Baywatch" цувралд тоглож ихээхэн хэмжээний хөрөнгөтэй болсон юм.

Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрч, түүнийг кинондоо тоглохыг урих найруулагч байхгүй болжээ. Харамсалтай нь Памела хөрөнгөө хураалгана чинээ тооцоололгүй, олон үнэтэй мэс засал хийлгэж, гэр орноо засаж тохижуулсан хойноо л бодит байдлыг ухаарсан гэнэ. Нэмж дурдахад түүний хэдэн саяар нь хөрөнгө оруулсан барилгын бизнест асуудал үүсэж эхлэв. Түүний өр гурван сая доллар болсон у учир жүжигчин бүсгүй оршин суух газраа солих шаардлагатай болжээ. Тэрбээр тансаг харшаас энгийнээс энгийн чингэлэг рүү нүүхээс өөр аргагүй болсон байна. 

Памела Андерсон (Pamela Andeson)

5 Брэндан Фрейзер (Brendan Fraser)

Брендан Фрейзер инээдмийн киноны дүрүүдээрээ Холливудад танигдаж эхэлсэн бөгөөд адал явдалт "Мумми" киноны дараа алдар нэрийн оргилд гарчээ. Тэрбээр 1997 оны "Gods and Monsters" кинонд тоглохдоо хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болсон. Амжилтын оргил үедээ Фрейзер хувийн амьдрал нь хүртэл аз жаргалаар дүүрэн болж, хуучны найзтайгаа гэрлэсэн юм.

Гэвч энэ бол түүнийг дампуурлын ирмэгт авчирсан гол зүйл биш. Тэрбээр хэдэн жилийн дараа хайрт бүсгүйгээсээ салсан бөгөөд нь гурван хүүхдээ эхнэр нь өөр дээрээ авсан байна. Харамсалтай нь эмэгтэй хүүхдүүдээ өөрөө өсгөх үүднээс асар их хэмжээний нөхөн төлбөр шаардсан бөгөөд Брэндан жилд 900 мянган ам.доллар төлөх ёстой болжээ. Зургаан жилийн дараа Фрейзер дампуурах шахсан тул төлбөрийг бууруулах хүсэлт гаргасан байна. Энэ хугацаанд тэрбээр нэг ч кинонд тоглоогүй ч одоо хүртэл Брендан Фрейзерийг хайрлах шүтэн бишрэгчид нь хэвээр байсаар байгаа.  Гэсэн ч түүнд 2000-аад оны эхэн үеийн алдар нэр нь эргэж ирэхгүй нь мэдээж.

Брэндан Фрейзер (Brendan Fraser)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()