1
Хяргагч Чарли (Charlie Chop-Off)
1972-1974 оны хооронд 5 хар арьстай хүүхэд Нью-Йорк хотод хэрцгийгээр алагдсан юм. Энэхүү хэрэгт Эрно Сото хэмээх ганцхан хүнийг буруутгасан бөгөөд тэрбээр хүүхдүүдийн нэгийг л хороосон болохоо хүлээсэн аж. Шүүгч түүнийг юу хийж байгаагаа ойлгох чадваргүй хэмээн үзсэн тул сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлжээ.
2
Зодиак алуурчин (Zodiac Killer)
Бүх цаг үеийн хамгийн алдартай алуурчдын нэг болох Зодиак нь Сан Франциско хотод хэд хэдэн хүнийг хороосон тухайгаа сонингуудад захидал илгээн мэдэгдсэнээр нэрд гарчээ. Энэхүү хэрэгт олон хүнийг сэжиглэн шалгасан ч хэнийг ч баривчлаагүй юм.
3
Сарны алуурчин (Moonlight Killer)
1946 онд АНУ-д 8 хүн учир битүүлгээр амиа алдсан бөгөөд энэ бүхэнд "Сүүдрийн алуурчин" хэмээх хүнийг буруутгасан юм. Мөн аллага болсон газраас холгүй байдаг Таксер хотод хэдхэн сарын дараа 2 хүн алагдсан бөгөөд энэ бүх аллагыг цагдаа нар холбон "Сарны алуурчин" үйлдсэн хэмээн дүгнэсэн байдаг. Нийт 400 хүнийг шалгасан боловч энэ хэргийг илрүүлээгүй байна.
4
Атлантагийн хүүлэгч (The Atlanta Ripper)
1911 онд Атланта хотод 20 гаруй өнгөт арьст эмэгтэй хэрцгийгээр амиа алдсан юм. Энэ хэргийг цагдаа нар удтал мөрдсөн ч хэрэгтнийг олоогүй аж.
5
Хүүлэгч Жек (Jack the Ripper)
1888 онд Лондон хотод дор хаяж таван биеэ үнэлэгч үл мэдэгдэх цуврал алуурчны гарт амиа алджээ. Хүүлэгч Жек гэгддэг алуурчны талаархи мэдээллийн ихэнх нь цуурхал болон Лондонгийн сонинд гарсан алуурчны гэх хэд хэдэн захидалд үндэслэсэн байдаг. Алуурчин хохирогч нарийн цогцсыг нарийн зүсэлт хийж задалсаас болж түүнийг эмч эсвэл махны худалдагч байж магадгүй гэж олон нийт үздэг байв.
6
Сүхчин (The Axeman)
Нью-Орлеаны Сүхчин нь 1917-1919 оны хооронд 12 эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг сүх ашиглан хэрцгийгээр хөнөөсөн цуврал алуурчин байв. Сүхчин жазз хөгжим чанга тоглодог бүх байшингийн хүмүүсийг өршөөнө гэдгээ мэдэгдэж сонинууд руу захидал бичсэн нь түүнийг алдартай болоход нөлөөлжээ.
7
Хүүхэд асрагч (The Babysitter)
Түүнийг заримдаа Окланд мужийн хүүхдийн алуурчин гэж нэрлэдэг байсан бөгөөд 1970-аад онд дор хаяж дөрвөн хүүхдийг хөнөөжээ. Тэрбээр хоёр хүү, хоёр охиныг хулгайлж, тэдний цогцсыг Мичиган мужийн Оклэнд тойрогт үлдээсэн байдаг
8
Кливлэндийн их биеийн алуурчин (The Cleveland Torso Murderer)
Кливлэндийн их биеийн алуурчин нь Охайо мужид 1930-аад оны үед даяар дор хаяж 12 хүний амийг хөнөөж, цогцсыг нь задалсан юм. Хохирогчдын олонхын цогцос нь танигдахын аргагүй болтлоо гэмтсэн байжээ.
9
Үйлчлэгч охины эрлэг (Servant Girl Annihilator)
1884, 1885 онуудад Техас мужийн Остин хотод хэд хэдэн эмэгтэйг алуурчин хөнөөсөн юм. орон дээр нь хохирогчид руу дайрчээ. Тэрбээр эхлээд хохирогчдыг унтаж байхад нь орноос нь чирч гадаа гаргаад хэрцгийгээр хороодог байсан гэнэ. Мөрдөн байцаалтын хүрээ нэмэгдэж, цагдаа нарын тоо ихэсснээр аллага дууссан юм.
10
Дудлер (Doodler)
Дудлер нь Сан Франциско хотод дор хаяж 14 ижил хүйстэн эрийн амийг хөнөөсөн хэрэгт буруутай. Аллага 1974-1975 оны хооронд гарч байжээ. Алуурчин шөнийн клубууд болон бусад ижил хүйстнүүдийн цуглардаг газрууд дээр хохирогчдоо олдог байв.
11
Библи Жон (Bible John)
1968, 1969 онуудад Шотландад гурван эмэгтэй Библи Жоны гарт амиа алджээ. Мөрдөн байцаалтын үр дүнд Питер Тобин хэмээх залууг тэдний үхэлд буруутгасан юм. Тэрбээр ижил хугацаанд ойролцоо газар олон тооны эмэгтэйн аминд хүрсэн аж. Гэвч Питер Тобин өмнөх аллагуудад өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсэн байдаг.
12
Хурдны замын сүнс (The Freeway Phantom)
Зургаан залуу хар арьст эмэгтэйг 1971, 1972 онд Вашингтон хотод байхад нь хулгайлж, хүчиндэж, боомилж алсан байдаг. Хохирогчид 10-18 насны хүүхдүүд байсан нь олон нийтийг цочроосон аж. Роберт Аскинсыг хэмээх эрийг эдгээр хэрэгт сэжиглэж байсан боловч хожим цагаадсан юм. Тэрбээр хожим нь өөр гэмт хэргээр шоронд хоригдож тэндээ нас баржээ.
13
I-70 алуурчин (The I-70 Killer)
1990-ээд оны эхээр нэгэн алуурчин хохирогчдынхоо цогцсыг I-70 хурдны замын ойролцоо үлдээсэн байна. Хэн энэ хэргийг үйлдсэн болохыг илрүүлж чадаагүй юм.
14
Фрэнкфордын алуурчин (Frankford Slasher)
1985-1990 онд Пеннсильванийн Франкфорд хотод дор хаяж найман хүн бэлгийн хүчирхийлэлд өртөж, хутгалуулж амиа алджээ. Леонард Кристофер хэмээх залуу нэг хохирогчийг хороосон болох тодорхой болж ял шийтгүүлсэн боловч цагдаа нар түүнийг бусад гэмт хэргүүдтэй холбож чадаагүй юм.
15
Коннектикут хөндийн алуурчин (The Connecticut River Valley Killer)
Нью Хэмпшир, Вермонт мужуудад нэг алуурчин дор хаяж долоон эмэгтэйг хутгалж хөнөөсөн байдаг. Гари Вестовер хэмээх эр нас барахын өмнөхөн Коннектикут хөндийн алуурчин хөнөөсөн гэж сэжиглэгдэж байсан нэг эмэгтэйн амийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр бусад гэмт хэргүүдээ хүлээгээгүй юм.