Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Польшийн үндэсний хүндэтгэлийн институтийн архивт дайны үеийн бөөнөөр хорих лагерьт харуул, хуяг хийдэг байсан 25000 гаруй герман хүний мэдээлэл бий. Тэдний нэлээд хувь нь алдарт Аушвиц буюу Освенцимийн лагерьт ажилладаг байжээ. 1941 онд SS-ийн 700 гаруй цэрэг тус лагерьт ажиллаж байсан бол 1944 онд энэ тоо 3300 болж нэмэгдсэн байна. Шинээр ирсэн харгалзагч нар нь бараг бүгдээрээ мужаан, банкны бичээч, түгээгч гэх мэт жирийн мэргэжилтэй байсныг архивын баримтаас харж болно. Харамсалтай нь тэд нацист төрийн дуудлагаар хорт үйлд хүчин зүтгэхээс өөр аргагүй болсон юм.