"37 жил хамтдаа" - Холливудын хамгийн үлгэр жишээ хосын хайрын түүх

АНУ-ын жүжигчин Курт Рассел болон Голди Хоун нар хамтдаа амьдраад хэдийнээ 37 жилийн хугацааг ардаа үджээ. Хүмүүсийн хэлж заншсанаар тэд бол "Холливудын хамгийн сайхан хос" юм. Холливудыг нэгэн бүхэл гэж үзвэл  энэ газраас хайрын түүхээ бичилцэж эхэлсэн ч эцсээ хүртэл хамтдаа он удаан жилийг өнгөрүүлсэн гэр бүл төдийлөн олон байдаггүйг 2017 онд явуулсан судалгаа баталдаг. Үүнд А зэрэглэлийн алдартнуудын дунд гэр бүл салалт дунджаар 52 хувь байсан бөгөөд энэ нь АНУ-ын нийт хүн амынхаас даруй 2 дахин их байгаа юм. 

"37 жил хамтдаа" - Холливудын хамгийн үлгэр жишээ хосын хайрын түүх

Гэхдээ энэ бүх таагүй зүйлийг үгүйсгэж, жинхэнэ амьдралд үүрдийн хайр үнэхээр байдаг болохыг баталж яваа Голди Хоун, Курт Расселын харилцаа 1983 оноос эхэлсэн бөгөөд 30 гаруй жилийн дараа ч яг л анх учирсан шигээ гэрэлтсээр байгаа аж. Хамгийн сонирхолтой нь тэд энэ хугацаанд хууль ёсны дагуу гэрлэлтээ батлуулахыг хүсээгүй гэнэ. 

Голди Хоун нэг удаа People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гэрлэлтийг чухал зүйл гэж боддоггүй, харин хүмүүс хоорондын харилцаа, хамтдаа байх хүсэл эрмэлзэл л хамгаас чухал гэж итгэдэг тухайгаа хуваалцаж байлаа. Курт ч мөн энэ үеэр "Хайр сэтгэлийг гэрчилгээ төдий бичиг баталгаажуулж чадахгүй" хэмээн нэмж хэлж байв. 

Үг гэдэг цаг үргэлж үнэнийг илэрхийлдэггүй учраас л нүд үнэнч, чих худалч гэх хэллэг тархсан байх. Тиймээс дараах зургууд эргэлзээгүй тэдний аз жаргалыг илт харуулж байна. 

Голди Хоун энэ жил 75 настай бол түүний залуу Курт Рассел 69 хүрч байгаа юм. Тэд 1987 онд олны хүртээл болсон "Overboard" романтик инээдмийн кинонд хайраа мөнхөлсөн ч тэдний нууц хайрын түүх "Swing Shift" киноны зураг авалтын үед буюу 1983 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй бичигдэж байгаа юм. 

Хосууд гэрлээгүй ч тэдний дундаас гарсан хүү Виатт, өмнөх гэрлэлтүүдээс нь гарсан хүүхдүүд болох Расселлийн хүү Бостон, Хоуны Кейт Хадсон, Оливер Хадсон нар хоорондоо маш дотно, харилцаа сайтай гэнэ. 

Хэд хэдэн ярилцлагууддаа дурдаж байсанчлан тэдний хувьд гэрлэлт тийм ч чухал зүйл биш аж. Тэд хамтдаа байхдаа цагийг сайхан өнгөрүүлж, хамтдаа галзуурч хөгжилддөг боловч эрүүл мэндийн асуудал дээр маш нухацтай ханддаг байна. 

"Хэрэв Голди байгаагүй бол би өдийд 300 гаруй паунд (136+ кг) жинтэй байж болох л байсан." гэж Расселл нэгэн ярилцлагадаа хэлж байсан юм. 

Голди бүсгүй фитнессийн жинхэнэ шүтэн бишрэгчээс гадна өглөө бүр хайртынхаа эрүүл мэндэд анхаарч, ногоон жүүс, эрүүл хоол бэлддэг учир тэрээр ийнхүү сэтгэл хангалуун байдаг байна. Голди амьдралд анхаарч халамжлах ёстой маш олон зүйл байдаг тул тэр бүгдийг нандигнах ёстой гэж үздэг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()