Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бизнесийн салбарын хүндхэн ачааллыг нуруун дээрээ үүрэлцэж явдаг жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, өсөж дэвжих боломжийг нь нэмэгдүүлэх зорилгын хүрээнд ХААН Банк сургалт, цогц хөтөлбөрүүдийг санаачлан үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн.
Энэ удаад үйлдвэрлэлийн салбарт жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ХААН Банк Швейцарь улсад төвтэй “Business Professional Network” (BPN) Монгол сантай хамтран “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн хөтөлбөр”-ийг санаачлан хоёр сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн нийт оролцогчдод ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төв (ЖДБДТ)-ийн бизнес зөвлөхүүд болон BPN Монгол сангийн мэргэжлийн экспертүүд, сургагч багш нар хамтран менежментийн арга барилыг сайжруулах сургалт явуулж, ганцаарчилсан зөвлөгөө өгсөн юм. Найман долоо хоногийн турш макро эдийн засгийн мэдээлэл, бизнесийн дижитал шилжилт, бүтээгдэхүүний үнэ цэнэ, бизнес загварчлал, ажлын нарийвчлал, дотоод болон гадаад орчны шинжилгээ зэрэг олон сонирхолтой сэдвээр сургалтад хамрагдсан 9 компанийн 17 оролцогч 2020 оны 11-р сарын 20-ны өдөр хөтөлбөрийн хаалтаа онлайнаар зохион байгуулж үр дүнгээ дүгнэсэн. Хаалтын арга хэмжээний үеэр ХААН Банкны ЖДБДТ-ийн захирал Т.Хулан, BPN Монгол сангийн захирал С.Өнөрцэцэг нар жижиг дунд үйлдвэрлэлд төлөвлөлт, стратегийн бодлогоо зөв тодорхойлох нь чухал болохыг хэлж, бизнесийн цаашдын замналд нь амжилт хүсэн оролцогч компаниудад бизнесийн зөвлөхүүдийн зөвлөмж тайланг хүргүүллээ.
Өөрийн компанидаа менежментийн иж бүрэн шинжилгээ хийж, бизнесийн загвараа зуран, дунд хугацааны хөгжлийн стратегиа тодорхойлж, төлөвлөсөн нь бизнесээ дараагийн шатанд гаргах маш том боломж болсныг, мөн зочин багш нар үргэлж хүлээлт үүсгэсэн, шинэлэг содон байж чадсаныг оролцогчдын зүгээс онцолж байв. Мөн дан ганц танхимын сургалтаар зогсохгүй багийн ажиллагаа, хөгжөөнт тоглоом, асуулт, хариулт хэлбэрээр бодит жишээнд суурилсан сургалтын арга барил нь хөтөлбөрийг илүү чанартай болгож, орчин үеийн технологийн шийдлийг ашиглан суралцах нь сонирхолтой байлаа хэмээсэн юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.