1
Натали Вуд (Natalie Wood)
40 жил өнгөрсөн ч жүжигчин Натали Вудын нас барсан тухай элдэв цуурхал одоог хүртэл гарсаар байна. 1981 онд Натали болон түүний нөхөр Роберт Вагнер, гэр бүлийн найз Кристофер Уолкен нар дарвуулт завиар аялж байжээ. Вуд аяллын үеэр гэнэт алга болж, дараа нь үдшийн даашинзтай цогцос нь эрэг дээрээс олдсон байна. Дарвуулт онгоцны ахмад тэргүүтэй гурван гэрч бүгд өөр өөр мэдүүлэг өгсөн боловч бүгд санамсаргүй ослын тухай ярьж байв.
Гэвч 2009 онд дарвуулт онгоцны ахмад үйл явдлын шинэ хувилбарыг дэлгэж, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх хүсэлт гаргажээ. Түүний хэлснээр Натали, Роберт нар бүсгүйг алга болохоос нь өмнө нэлээд маргалдсан гэв. Ахмадын араас жүжигчний нөхөр мөн шинэ мэдүүлэг өгсөн ч тэр нь ахмадын хувилбараас өөр байсан аж. Мөрдөн байцаалтыг дахин эхлүүлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
2
Уитни Хьюстон (Whitney Houston)
Энэ алдартны үхэл дэлхийн нийтийг бүхэлд нь цочроосон билээ. Түүнийг 2012 оны 2-р сарын 1-нд Калифорнийн Беверли Хилтон зочид буудлын люкс өрөөний угаалгын өрөөнөөс авга эгч нь амьсгал хураасан байхад нь олсон олсон бөгөөд хожим нь түүнийг усанд орохоосоо өмнө хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тогтоосон билээ.
Гэхдээ бүх зүйл ийм тодорхой байгаагүй. Хьюстоны бие хөхөрсөн байсан бөгөөд зочид буудлын камер түүнийг нас барахын өмнөхөн өрөөнд нь үл таних эрэгтэй орсныг харуулж байв. Гэвч түүний хэн болохы хэзээ ч тогтоож чадаагүй. Дараа нь мөн л хачин, гунигтай үйл явдлууд ар араасаа гарч эхэлсэн нь түүний үхлээс гурван жилийн дараа Хьюстоны охин Бобби Кристина Браун яг л ээжийнхээ адил угаалгын өрөөнд, хориотой бодис хэрэглэсэн гэгдэж таалал төгсөв. Хэсэг хугацааны дараа Боббигийн хамгийн сайн найз мөн ийм байдлаар нас барсан байна.
3
Брюс Ли (Bruce Lee)
Гайхамшигтай бие бялдар, тэсвэр тэвчээртэй, хэнд ч үл дийлдэх ялагдашгүй жүжигчин тэрбээр хачирхалтай шалтгаанаар амиа алдсан. "Үхлийн тоглоом" киноны зураг авалтын үеэр Ли тархины хавантай болжээ. Үүнээс өмнө тэрээр найз Бетти Тинг Пэйгийн өгсөн өвчин намдаах эм уусан байна. Гэсэн хэдий ч фенүүд нь зүгээр нэг өвчин намдаах эм алдарт жүжигчнийг амийг авч одно гэдэгт итгэдэггүй тул түүнийг Японы гэмт бүлэглэлийн хоронд хордсон гэж үздэг аж.
4
Бриттани Мерфи (Brittany Murphy)
Жүжигчин бүсгүй ердөө 32 настайдаа таалал төгссөн бөгөөд түүний үхэл олон асуулт дагуулж байсан юм. Албан ёсоор түүний уушгины хатгалгаа нь цус багадалттай хавсарч зүрх нь зогсоход хүргэсэн гэж үздэг. Хэдэн сарын дараа жүжигчний нөхөр нь ижил шалтгаанаар нас барсан бөгөөд байшинд нь ургасан хорт хөгц аминд нь хүрсэн гэсэн онол гарч иржээ. 2013 онд Мерфигийн аав шинжилгээний дараа охиных нь цусан дахь хүнд металлын хэмжээ маш өндөр байсныг тодруулсан бөгөөд энэ нь түүнийг бусдын нөлөөтэй хордсон гэдгийг баталж байна хэмээн мэдэгджээ.
5
Дэйвид Карадин (David Carradine)
"Биллийг ал" киноны баатар 2009 онд таалал төгссөн билээ. Тэрбээр зочид буудлын өрөөндөө өөрийгөө боомилсон байсан аж. Энэ явдал Бангкокт болсон бөгөөд Дэвид тэнд "Stretch" киноны зураг авалтаар байжээ. Дэвидийн бэлэвсэрч хоцорсон эхнэр кино компанийг нөхрийнхөө үхэлд буруутгаж, шүүхэд гомдол гаргасны дараа олон олон асуулт урган гарч ирсэн юм.
6
Жорж Ривз (George Reeves)
Супермений дүрд тоглосон жүжигчид хараагддаг учраас түүнийг бүтээхэд маш их зориг шаардагддаг гэх үзэл олны дунд байдаг. Ривз энэхүү кинонд Кларк Кентийн дүрд тоглосон билээ. Жүжигчин хүнд хэцүү амьдралаар амьдарч байсан бөгөөд хувийн болон ажил мэргэжлийн бэрхшээлтэй тулгарч байсан. Жүжигчний үхлийн шалтгааныг албан ёсоор амиа хорлосон гэж бүртгэсэн боловч найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнтэй санал нийлдэггүй байна. Мөн Ривз бусдын гарт амиа алдсан байж болзошгүйг нотолсон олон зөрчилтэй баримт бий. Гэхдээ энэ бүхэн таамаглал бөгөөд албан ёсны мөрдөн байцаалтыг зогсоосон юм.
7
Мерилин Монро (Marilyn Monroe)
Холливудын хамгийн алдартай жүжигчдын нэг тэрбээр маш нууцлаг нөхцөлд нас барсан билээ. Албан ёсны мэдээллээр түүнийг утсаар ярьж байхдаа нас барсан бөгөөд тайвшруулах эм хэтрүүлэн хэрэглэсэн гэж үздэг. Гэхдээ энэ бүхэнд ах дүү Кеннедигийн нэг нь холбоотой гэж итгэдэг хүмүүс ч бий. Учир нь ах дүү хоёулаа түүнтэй дотно харилцаатай байсан юм. Үүгээр дамжуулж Монро тэдний улс төрийн амьдралын нарийн нууцуудыг мэддэг байсан учраас амыг нь барьсан гэж олон хүн үздэг.