Хагас нүцгэн бариста нар үйлчилдэг кофе шоп

АНУ-ын Сиэтл хотод та өглөөний кофегоо хагас нүцгэн эмэгтэйгээс хүлээн авах боломжтой. Мэргэжлийн гэрэл зурагчин Изабел Хартманн (Isabel Hartmann) Бикини-Бариста охид хийдэг ажилдаа дуртай эсэх, тэдний биеийн ямар хэсэг далд байх ёстой байдаг зэргийг олж мэдэхээр зорьжээ. Ерөнхийдөө хагас нүцгэн бүсгүйчүүд кофе худалдаалах явдал 2000-аад оноос эхлэлтэй гэнэ.  

Хагас нүцгэн бариста нар үйлчилдэг кофе шоп

Бикини-Бариста бий болсон түүхийг судлахад, энгийн кофены мухлаг зуны халуун өдрүүдийн нэгэнд "Бикини Өдөрлөг" зохион байгуулснаар борлуулалт огцом өсөж, үйлчлүүлэгчдэд ихээхэн таалагдсан нь цаашлаад бизнесийн нэгэн арга болж хувирсан санамсаргүй түүхтэй аж.

Улмаар энэ чиг хандлагыг "Секспрессо" ч гэж нэрлэдэг болсон бөгөөд зарим газруудад одоо хүртэл маргаан дагуулсаар байгаа юм. Изабел Хартманн бариста охидын ажлын зургуудыг авч эхэлсэн бөгөөд түүний бүтээлүүд ажлын байран дахь эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн ялгавартай байдал зэрэг хэд хэдэн асуултыг хөндөж байна. 

Тухайлбал, шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу гэмт хэргээс сэргийлэх зорилгоор Бикини-Бариста нарыг хөх, өгзөг 50 хувиас илүү ил гарсан хувцас өмсөхийг хориглосон учир журмын хэрэгжилт хачирхалтай санагдаж гэрэл зураг авахаар шийдсэн ажээ. Чухамдаа цагдаагийн албан хаагчид хууль сахиулахын тулд Бариста охидын хувцаслалтыг хэрхэн хэмжиж тодорхойлох нь хамгийн сонирхолтой санагдсан гэв. 

Сиэтлийг ихэвчлэн “Кофены нийслэл” гэж үздэг бөгөөд кофены соёлоороо алдартай. Кофе шопуудад нийгмийн харилцаанд орохын тулд очдог олон хүн бий. Тэдгээрийн дийлэнх нь ганцаардсан, хүнтэй ярилцахыг хүссэн ахимаг насны эрэгтэйчүүд байдаг гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()