2020 оны дэлхийн архитектурын амжилт болсон 7 том төсөл

Хэдийгээр 2020 онд цар тахлаас болж барилгын салбар томоохон цохилтод өртсөн ч гайхалтай бүтээлүүд ар араасаа гарсаар байна. Эдгээр байгууламжуудыг бүтээхийн тулд маш олон хүний олон зуун цагийн хөлс, хүч хөдөлмөр шаардагдсан нь мэдээж билээ. Ингээд та бүхэнд энэ оны ололт болсон шилдэг барилгуудын талаарх мэдээллийг хүргэе.

2020 оны дэлхийн архитектурын амжилт болсон 7 том төсөл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Heatherwick Studio"-ийн Амьд цамхаг "Eden" (Сингапур)

"Heatherwick Studio" компанийн бүтээсэн энэхүү цамхаг нь босоо цэцэрлэгт хүрээлэнтэй. Нийт 104.5 метрийн барилга орон сууцны зориулалттай бөгөөд нэг байр гэхэд л бүхэл бүтэн давхрыг эзэлдэг ажээ.

"Heatherwick Studio"-ийн Амьд цамхаг "Eden" (Сингапур)

Үүнээс гадна зураг төслийг нь гаргасан хүмүүс энэхүү цамхаг доторх  цонхны зөв зохион байгуулалт, ногоон байгууламж, шинэлэг технологийн ачаар тохь тухтай бичил байгалийг бий болгож чаджээ. Энэ нь Сингапурын халуун уур амьсгалд нэн чухал хүчин зүйл юм.

2 "Safdie Architects"-ийн "The Crystal" цамхаг (Чунцин, Хятад)

Жилийн хамгийн гайхалтай инженерийн амжилтуудын нэг бол Хятадын Чунцинд босгосон "Safdie Architects"-ий дэлхийн анхны хэвтээ тэнгэр баганадсан барилга юм. Энэхүү Болор цамхаг нь хараахан дуусаагүй байгаа "Raffles City Chongqing" төслийн зөвхөн нэг хэсэг боловч хэдийнээ хотын хамгийн үзэсгэлэнт газруудын нэгт тооцогдох болжээ. 

Сонирхолтой баримт:  "The Crystal" нь 250 м өндөрт байрладаг бөгөөд 8 өндөрлөг бүхий цогцолборын хэсэг болох дөрвөн босоо баганад тулгуурлана. Хэвтээ барилгын урт нь 300 м учраас дэлхийн хамгийн урт хэвтээ шилэн байгууламж болж байгаа юм. 

"Safdie Architects"-ийн "The Crystal" цамхаг (Чунцин, Хятад)

3 "Bjarke Ingels Group"-ийн Музей (Швейцар)

Bjarke Ingels Group (BIG) нь Швейцарийн тансаг цаг үйлдвэрлэгч "Atelier Audemars Piguet" компанийн музейн шинэ барилгыг 2020 онд дуусгажээ. Энэхүү захиалгат барилга нь улсынхаа байгалийн өвөрмөц тогтоцтой төгс зохицсон байна.

"Bjarke Ingels Group"-ийн Музей (Швейцар)

Musée Atelier Audemars Piguet нь 2.4 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, цагны пүрш шиг хэлбэртэй юм. Atelier Audemars Piguet-ийн шилдэг цагны загваруудыг эндээс харж болохоос гадна цагны тухай лекцэнд хүртэл сууж болох гэнэ. 

4 Анна Херингерийн Анандалой нөхөн сэргээх төв (Бангладеш)

Германы архитектор Анна Херингер тосгоны иргэдтэй хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаггүй, хөдөлмөр эрхэлдэггүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан төвийг байгуулжээ. Эртний барилгын техникийг ашиглан Анна сайн дурынхантай хамтарч орчин үеийн архитектурын шийдэлтэй хослуулснаар өвөрмөц Анандалой нөхөн сэргээх төвийг байгуулсан бөгөөд тус үг нь нутгийн хэлээр "Гүн баяр баяслын газар" гэсэн утгатай аж.

Анна Херингерийн Анандалой нөхөн сэргээх төв (Бангладеш)

Барилгын нэг хэсгийг нөхөн сэргээх төвийн эмчилгээний тасаг эзэлдэг. Гэхдээ тэнд зөвхөн шатаар дамжиж хүрдэг төдийгүй хоёр давхарт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээг харгалзан үзэж, бүрэн тоноглол бүхий ажлын байр болох оёдлын үйлдвэрийг нээсэн байна.

5 "Zaha Hadid Architects"-ийн "Leeza Soho" цамхаг (Бээжин, Хятад)

"Zaha Hadid Architects"-ийн олон төслүүдийн аль нь хамгийн сайн болохыг оноож хэлэхэд хэцүү боловч түүний хамгийн сүүлийн бүтээлийг бусдаас нь онцолж болох юм. Бээжинд нээлтээ хийсэн 207 м өндөр оффисын барилга нь дэлхийн хамгийн том тасалгаатай (194.15 м) аж. Бүтцийн хувьд "Leeza Soho" тэнгэр баганадсан барилгыг хэд хэдэн газарт агаарын гүүрээр (тэнгэрийн гүүрээр) холбож, нэг шилэн бүрхүүлд ороосон хоёр цамхаг гэж үзэж болно.

"Zaha Hadid Architects"-ийн "Leeza Soho" цамхаг (Бээжин, Хятад)

"Leeza Soho" нь үнэхээр бодит бус гэмээр гоо үзэсгэлэнтэйгээс гадна байгаль орчинд ээлтэй хамгийн дээд түвшний LED гэрэлтэй гэнэ. Нэн орчин үеийн шүүлтүүрт систем, давхар бүрхүүлтэй, эрчим хүчний бүрэн хангамжтай, ногоон дээвэр, борооны ус цуглуулах, дахин боловсруулах болон бусад шинэлэг технологийг нэвтрүүлсний ачаар "Leeza Soho" тэнгэр баганадсан барилга энэ амжилтанд хүрчээ.

6 "Heatherwick"-ийн хорт хавдрын өвчтэй хүмүүст зориулсан Мэггигийн нэрэмжит эмнэлэг (Их Британи)

Лийдсийн Мэгги Хавдар судлалын төвийг дизайнер Томас Хитервикийн үүсгэн байгуулсан "Heatherwick" студи барьсан юм. Гэгээн Жеймсийн Их сургуулийн эмнэлгийн кампуст байрладаг энэхүү ногоон байгууламж нь хорт хавдрын өвчтэй хүмүүст илүү таатай, эрүүл орчинг мэдрүүлэх зориулалттай юм.

"Heatherwick"-ийн хорт хавдрын өвчтэй хүмүүст зориулсан Мэггигийн нэрэмжит эмнэлэг (Их Британи)

7 Санкт-Петербургийн "Лахта-центр" цамхаг (Орос)

Оросын шинэхэн цогцолбор Лахта төвийг дэлхийн хамгийн шилдэг шинэ тэнгэр баганадсан барилгуудын тоонд оруулсан шалтгаан илэрхий юм. Санкт-Петербург дахь 462 метр өндөр цамхаг хэд хэдэн дээд амжилтыг нэгэн зэрэг эвдсэн. Лахта төв нь дэлхийн хамгийн хойд зүгт байрлах тэнгэр баганадсан барилга бөгөөд өндөр нь Европ, Оросын бүх тэнгэр баганадсан барилгуудыг ардаа орхисон дэлхийн хамгийн дэвшилтэт технологи бүхий барилга хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм. 

Санкт-Петербургийн "Лахта-центр" цамхаг (Орос)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()