1
Минимал гацуур мод
Нүсэр том гацуур засахаас зайлсхийж, авсаархан цэвэрхэн хэрнээ баярын уур амьсгалыг мэдрүүлэх шинэ жилийн баярын орчинг ингэж бүрдүүлэх боломжтой. LED гэрэлдээ хүүхдийнхээ, хайртынхаа, гэр бүлийнхнийхээ зургийг нэмэлтээр өлгөж ч болно шүү дээ.
2
Лонхны бөглөөгөөр хийсэн гацуур
Дарсны үйсэн бөглөө цуглуулах сонирхолтой олон хүн байдаг ч бөглөөнүүд ямар ч үүрэггүй зүгээр л хөглөрч байх нь олонтаа. Тэгвэл эдгээрийг өнгөөр будаж чимэглэж, шинэ жилийн гацуур болгож ширээ, тавиур дээрээ тавьбал донжтой чимэглэл болох нь.
3
Номын хорхойтнуудын гацуур мод
Гацуур мод засаж, чимэглэж суухыг хүсдэггүй хүмүүст тохирох гайхалтай нэгэн санаануудын нэг нь уншиж дууссан номнуудаараа гацуур хийх юм.
4
"Хюгге" хэв маягийн гацуур мод
Модны мөчрөөр хийсэн гацуур модыг гэрлэн чимэглэлтэй хослуулахад гайхалтай тав тухтай мэдрэмжийг өгөх болно. Нэмээд түүнийгээ хүссэн тоглоомоороо чимэглэх боломжтой.
5
"Агаарын гацуур"
Хөнгөн жинтэйгээс гадна эгдүүтэй чамин энэхүү гацуур хийх аргаас санаа авч болох юм. Их зай эзлэхгүй, авсаархан чимэглэл таны гэрт баярын уур амьсгал бүрдүүлэх болно.
6
Мөчир ашиглах бүтээх боломжтой гацуур
Модны мөчир, нахиа эсвэл бүр олсоор хийх боломжтой энэхүү гацуур маш хялбархан бүтэх бөгөөд хайртай хүмүүстээ өгөх бэлэгнүүдээ дор нь байрлуулвал хоёр дахин тааламжтай мэдрэмж төрүүлэх юм.
7
Шатаар хийсэн гацуур
Бөмбөлгөн гэрэл ямар ч гацуурыг амь оруулах мэт өнгө үзэмж нэмэх ба бүтээлч чимэглэлээр гэрээ тохижуулмаар байгаа хүмүүст сайхан санаа болох аж.
8
"Нойрмог" гацуур
Шинэ жилийн өдрүүдээ гадаа хүйтэн ч гэртээ дулаахан, тухлаг өнгөрүүлэхийг хүсдэг хүмүүст зориулсан өвөрмөц шийдэл.
9
Зурмал гацуур
Та ханандаа зураг зурах боломжтой бол шинэ жилийн гацуур модоо зургаар бүтээж болох юм.