Бүх ой санамжаа алдсан бүсгүй эцэст нь нөхөртэйгээ дахин гэрлэжээ

Канадын иргэн Лаура 23 насандаа золгүй ослоор бүх ой санамжаа алдсан байна. Тодруулбал, бүсгүйн дээрээс нүсэр багана нуран унасан бөгөөд толгойд нь ноцтой гэмтэл учруулжээ. 

Бүх ой санамжаа алдсан бүсгүй эцэст нь нөхөртэйгээ дахин гэрлэжээ

Лаурагийн гэмтэл түүний нөхөр Брайденд бүр хүндээр нөлөөлсөн бөгөөд тухайн үед хосууд гэрлээд дөнгөж 9 гаруй сар болж байсан ажээ. Ослын уршгаар Лаура хуримын ёслол, хамтдаа өнгөрүүлсэн өөр бусад бүхий л дурсамжуудаа мартсанаар зогсохгүй, хайртай залуугаа ч танихаа больсон байв. 

Золгүй явдлын дараа тэд хамт амьдардаг хэвээр хэдий ч хайртай хосууд биш, хамтран амьдрагчид шиг хөндий харилцаатай хэсэг хугацааг өнгөрүүлсэн байна. Лаура нөхрийнхөө талаар юу ч санахгүй болсон нь тэднийг бүр ч хүнд байдалд оруулсан гэнэ. 

Хэн хэн нь 2 жилийн турш сэтгэлийн зовиуртай амьдарсны дараа Лаура санахгүй байгаа хүнтэйгээ эхнэр нөхөр болж амьдрахыг хүсэхгүй байна гэжээ. Хэдийгээр хайртай бүсгүйгээсээ сэрдхийлгэм хатуу үг сонссон ч Брайден зүгээр сууж байгаад бууж өгөхгүй хүссэнгүй. Яг л анх ч учирч байсан шигээ Лаураг анхны болзоонд урихаар шийдсэн нь тэдэнд хайрын түүхээ дахин шинээр эхлэх боломжийг нээж өгчээ. Хосууд хамгийн анх интернетээр танилцаж байсан учир Брайден түүнд бяцхан захидлууд бичихээр шийдсэн байна. 

Бүх зүйлийг шинээр эхэлсэн Брайдены хичээл зүтгэл талаар өнгөрсөнгүй. Лаура анх яагаад түүнд дурласан болохыг нь дахин сануулж, 2 дахь удаагаа аз жаргалтайгаар хуримаа хийсэн ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()