Сэтгэл хөдөлгөм утга учир бүхий шивээс хийлгэсэн хүмүүс

Хүн хүний шивээс хийлгэж буй шалтгаан ямар ч байж болно. Гадаад үзэмжийн зориулалттай догь харагдахын тулд хийлгэсэн шивээс байхад эзнийхээ өнгөрсөн дурсамж, туулсан амьдралыг өгүүлэх учир утгатай шивээс ч мөн байх юм. Бусад хүмүүс хальт хараад гайхах шивээсний цаана нуугдсан үнэн учрыг хөндлөнгийн хүн хэрхэн мэдэх билээ... 

Сэтгэл хөдөлгөм утга учир бүхий шивээс хийлгэсэн хүмүүс

1 "Хорвоог орхисон аавынхаа дурсгалд зориулсан шивээс"

Охиныг 3 настай байхад аав нь дайнд амь үрэгдсэн байна. Ааваасаа өнчирч хоцорсон ээж охин хоёрт цөөн хэдэн зураг л үлдсэн учир ийнхүү гарандаа үүрдийн шивээс болгон хадгалжээ. 

"Хорвоог орхисон аавынхаа дурсгалд зориулсан шивээс"

2 "Амьдралын турш үргэлжлэх талархал"

Бөөрний донор болсон авга эгчийнхээ нэрийг шивүүлж, үүрд талархаж явахыг хүссэн нь. 

"Амьдралын турш үргэлжлэх талархал"

3 "Нөхөрлөл"

Тэд амьдралын найзууд болоод 30 жилийг ардаа үджээ. Нөхөрлөлийнхөө ойгоор дотны найз, чин сэтгэлийн үгс, аз жаргалыг тэдэнд сануулах хос шивээс хийлгэсэн нь энэ аж. 

"Нөхөрлөл"

4 "Хүнд хэцүү боловч нандин"

Нярайн гэнэтийн үхлийн синдромоор нар барсан бяцхан хүүгийнхээ зүрхний бичлэгийг шивээс болгон биедээ сийлүүлжээ. Энэ үед түүний хүү инээж байсан гэнэ...

"Хүнд хэцүү боловч нандин"

5 Хүүгээрээ маш их бахархаж байна

Харин энэ хүүгийн аав 2009 онд хорвоог орхисон бөгөөд аавынхаа дурсгалд зориулж шивээс хийлгэсэн байна. Аав нь түүнийг бага сургуульд байхад тэмдэглэлийн дэвтэр дээр нь ийн бичиж байсныг олон жилийн дараа олжээ...

"Хүүгээрээ маш их бахархаж байна.

Хайртай шүү, аав нь..."

Хүүгээрээ маш их бахархаж байна

6 "Үргэлж"

Охины аав Хантингтоны өвчтэй тул бага багаар сэтгэн бодох чадвараа алдаж байгаа. Аав охин хоёр уулзах болгондоо энэ асуултыг нэгнээсээ асуудаг байсан гэнэ. Өдөр ирэх тусам бичгийн хэв нь хүртэл өөрчлөгдөж байгаа аавынхаа тэмдэглэлийг охин нь биедээ үүрд авч явахыг хүссэн байна. 

"Үргэлж"

7 "Бүхий л цаг үе аав нь хамтдаа"

Нейропротезийн хэрэгсэл суулгуулсан 6 настай хүүгээ ганцаардуулахыг хүсээгүй аав. 

"Бүхий л цаг үе аав нь хамтдаа"

8 Ямар ч үед хүүхдэдээ дэм өгөх аав

Түүний хүү хорт хавдрыг ялж чадсан бөгөөд толгойдоо томоохон сорви үлдсэндээ хүмүүсээс эмээх вий гээд өөрөө ч мөн адил сорив хэлбэртэй могой шивүүлсэн аж. 

Ямар ч үед хүүхдэдээ дэм өгөх аав

9 Хайртай хүний хоолой

Аавыгаа нас барснаас хойш 3 жилийн дараа түүний инээж байсан бичлэгийг гартаа шивүүлжээ. Ингээд ч болов аавыгаа дэргэдээ инээж байгаагаар мэдрэхийг хүссэн байна. 

Хайртай хүний хоолой

10 "Юу даван туулсныг харуулах шивээс"

Энэ залуу хероинд донтоод 12 жил болж байна. Донтолттой тэмцэж 4 жилийн турш тэрээр дахиж мансууруулах бодис хэрэглээгүй бөгөөд жил бүрийн 7-р сарын 23-нд шинэ багана нэмдэг гэнэ.

"Юу даван туулсныг харуулах шивээс"

11 20 жил хамт байсан муурандаа зориулсан шивээс

20 жил хамт байсан муурандаа зориулсан шивээс

12 Эмээгээ амьд байхад нь өдөр бүр очиж энэ аяганд цай уудаг байжээ. Хожим аяганы хээг нь шивүүлсэн байна.

Эмээгээ амьд байхад нь өдөр бүр очиж энэ аяганд цай уудаг байжээ. Хожим аяганы хээг нь шивүүлсэн байна.

13 Багадаа шөнө болгон энэ алиалагчийг зүүдэлж хар дардаг байсан гэнэ

Багадаа шөнө болгон энэ алиалагчийг зүүдэлж хар дардаг байсан гэнэ

14 Хамгийн сайн найз

Хамгийн сайн найз

15 Сонсголын бэрхшээлтэй охины бяцхан шивээс

Сонсголын бэрхшээлтэй охины бяцхан шивээс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()