Дэлхийн хамгийн авъяаслаг ерөнхийлөгчтэй танилц!

Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Мяликгулыевич өөрийн дуусашгүй авьяас, ур чадвараараа алдартай. Зохиол бичих, морь сургах, мэргэн буудах гээд түүнд хийж чадахгүй зүйл байхгүй. Тэрбээр 2007 оны 2-р сарын 14-ний өдрөөс хойш Туркменистаныг удирдаж ирсэн бөгөөд их ажлын хажуугаар сонирхдог зүйлсдээ цаг гаргаж чаддаг нэгэн ажээ. 

Дэлхийн хамгийн авъяаслаг ерөнхийлөгчтэй танилц!

1 Шүдний эмч

1979 онд Гурбангулы Бердимухамедов Туркмены Анагаах ухааны дээд сургуулийн шүдний факультетийг төгссөн. 90-ээд оны дунд үед тэрээр Туркмений анагаах ухааны хүрээлэнгийн шүдний факультетийн декан байсан бөгөөд дараа нь Эрүүл мэндийн яамны шүдний төвийг удирдаж байжээ. 1997 онд тэрээр Эрүүл мэндийн сайд болсон байна.

Шүдний эмч

2 Дуучин

Тэрбээр дуу дуулах, реп үглэх дуртай. Түүний хайртай морь Ровачдаа зориулан гаргасан реп дуу нь маш алдартай. Ерөнхийлөгч нийтдээ 10 гаруй дуу гаргасан ажээ.

3 DJ

Тэрбээр мөн DJ хийж ард олноо хөгжөөх дуртай гэнэ.

4 Зохиолч

Одоогийн байдлаар Туркменистаны төрийн тэргүүн 53 ном бичээд байна. Түүний номнуудын дийлэнх нь улс төрийн сэдэвтэй ба тус бүрдээ 600 гаруй хуудастай асар том зохиолууд аж. Тэдгээрээс дурдвал, "Төвийг сахисан Туркменистан улс", "Тусгаар тогтносон байнгын төвийг сахисан Туркменистан" гэх мэт. 

Зохиолч

Түүний бусад зохиолууд нь спорт, цайлах соёл, морь, хөгжмийн зэмсгийн тухай аж. Түүний "Морь - Үнэнч чанар, аз жаргалын бэлгэдэл" ном нь маш их алдартай. Түүний морины тухай бичсэн бүх номны гол санаа нь адуу бол дэлхий дээрх хамгийн үнэнч анд гэдгийг тодотгож өгчээ. 

5 Уралдааны машины жолооч, инженер

Туркменистаны тэргүүн нь зөвхөн уралдааны машины жолооч ч биш (Туркменистаны Мотоспортын тамирчинтай уралдаж ялсан), мөн инженер юм. Тэрээр өндөр хурдны спорт хэрэгслийн зураг төслийг зурж, мөн өөрийн гараар угсарч, туршиж үздэг гэнэ.

6 Мэргэн буудагч

Гурбангулы Бердимухамедов 1973 онд буудлагын төрөлд Туркменистаны аварга болж байжээ. Нэг удаа тэрбээр Батлан хамгаалах яам, хууль сахиулах байгууллагуудын дарга нарын хамтаар бэлтгэл хийх газар ирж биечлэн шалгаж үзэж байсан. Цэргүүд нь муу буудаж байгааг харсан Бердымухамедов тэвчиж чадалгүй өөрөө гар буугаа гаргаж бай руу онилж буудаж эхэлсэн бөгөөд хэд хэдэн төмөр торхыг байхгүй болтол нь шүршчээ.

Гэхдээ хэн ч гэсэн зогсож байгаад буудаж чадна гэж бодсон Туркменистаны тэргүүн дугуй унах явцдаа бай руу буудаж үзүүлсэн байна. Тэрбээр армийн гэнэтийн үзлэгийн үеэр энэхүү чадвараа гайхуулсан гэнэ.

7 Тамирчин

Түүний авьяас үүгээр дууссангүй. Туркменистаны Ерөнхийлөгч бас итгэмээргүй чадварлаг тамирчин юм. Түүнд хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр үүнийгээ батлах боломж олдсон байна.

Тэрбээр мөн дугуй унаад сагс тоглож чаддаг гэнэ.

8 Морь уяач

Бердымухамедов морины хорхойтон гэдгийг өмнө нь дурьдсан. Тэрээр дуу, номондоо морьдыг байнга сайшаан магтдаг юм.

Харамсалтай нь 2013 онд нэгэн уралдааны үеэр Гурбангулы Мяликгулыевич мориноосоо унаж бэртжээ. Гэхдээ тэрбээр тус уралдаанд түрүүлж чадсан байна.

9 Цэцэрлэгч

Тэр бусад улс төрчид шиг ганц мод суулгаад алга болдоггүй. Бердымухамедов мод тарих аяны үеэр морьтой ирээд ганцаараа 30 нарс мод суулгасан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()