"Хирс" - Дэлхий дээр цор ганц хийгдсэн газар уснаа явагч

"Rhino" буюу “Хирс” газар уснаа явагчийг америкийн инженер Эли Агнидес (Eli Agnides) зохион бүтээжээ. 1940-өөд оны үед Агнидес Нью Йоркийн Central Park-д ажиллаж буй тракторыг ажиглаж бульдозерийн бат бөх шинж чанарыг автомашины хурдтай хослуулсан газар уснаа явагч бүтээхээр шийдсэн байна.

"Хирс" - Дэлхий дээр цор ганц хийгдсэн газар уснаа явагч

1940 онд түүнд газар уснаа явагчийг бүтээх санаа төрсөн бөгөөд тэр хэдэн жилийн дараа дөрвөн дугуйт “Rhino”-г зохион бүтээжээ.

“Rhino” нь 1.8 метрийн диаметртай, тус бүрдээ 680 кг жинтэй дугуйтай. Уг дугуйгаар хад чулуу, шавар шавхай, элс шороо гээд ямар ч гадаргуу дээр явах боломжтой ажээ. 

Дугуйны хөндий хийцийн ачаар усан дээр ч асуудалгүй явна.

“Хирс”-ийн эх загвар, 1954 он

“Хирс”-ийн урт нь 5.8 метр, өргөн нь 2.9 м, өндөр нь 2.7 метр бөгөөд үүний 2 метр орчим нь дугуйны өндөр юм гэнэ. Нийтдээ 5 тонн жинтэй уг газар уснаа явагч нь 72 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай. Харин усан дээр 8 км/цаг хурдлах ба хүндийн төв нь доор байрлах учир 65 градусын налууд чөлөөтэй явж чаддаг.

Агнидес өөрийн бүтээлийг армид санал болгосон боловч дугуй нь галт зэвсгийн суманд хялбар сүйдэх эрсдэлтэй гэх үндэслэлээр уг бүтээлийг сонирхоогүй гэнэ. 

Одоог хүртэл “Rhino”-ийн туршилтын бичлэг хадгалагдаж байгаа ч уг аварга машин зөвхөн цор ганц хувилбартай аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()