Юуны түрүүнд энэхүү олон ангит киног Волтер Тевис (Walter Tevis)-ийн зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Амьдралынхаа туршид Тевис ердөө 6 ном л туурвисан хэдий ч түүний бүтээлүүдийг кино урлагт дурлагчид андахгүй. "The Hustler", "The Color of Money", болон "The Man Who Fell to Earth" нь бүгд бүрэн хэмжээний кино болсноор барахгүй, Оскарын кино наадамд нэр дэвшиж байсан юм.
Харин "The Queen's Gambit" киноны нээлт үзэгчдийг ихээхэн хүлээлгэсэн хэдий ч тэдгээрийн төсөөлөл, хүлээлтээс давсан бүтээл болжээ.
1
"The Queen's Gambit" анхандаа бүрэн хэмжээний нэг ангит кино болох ёстой байсан
Дээр хэлсэнчлэн Тевисийн 6 зохиолын 3 нь бүрэн хэмжээний кино болсон. Зохиолчийн 4 дэх дэлгэцийн уран бүтээл болох байсан "The Queen's Gambit киноны гол дүрд анх Эллен Пэйж (Ellen Page)-ийг тоглуулахаар төлөвлөж байсан бөгөөд уг киногоор Хит Лежер (Heath Ledger) найруулагчийн гараагаа эхлэхээр төлөвлөж байсан ажээ. Гэтэл тэр зуурдаар таалал төгссөн учир кино уран бүтээлийг эхнээс нь өөрчлөх шаардлага үүссэн байна.
2
Аня Тейлор-Жой киноны зохиолыг хараагүй байхдаа уг кинонд тоглохоор шийдсэн
"The Queen's Gambit" нь хэдийгээр бодит бүтээл болох гэж урт хугацаанд гацсан ч хэзээ нэгэн цагт зайлшгүй үзэгчдийн хүртээл болох ёстой байсан хэрэг. Харин Аня (Anya Taylor-Joy) гол дүрийн хөгжүүлэлт ч бүрэн гүйцэд бэлэн болоогүй байхад тэр даруй зөвшөөрсөн гэнэ.
3
Бенни Вотсийн дүр бодит байсан
Тевис зохиолоо 13 насандаа "Зууны аварга"-аар тодорч байсан шатрын грандмастер Бобби Фишерийн түүхээс санаа авч бичсэн байна.
4
Жинхэнэ шатрын аваргууд
"The Queen's Gambit" киноны ард бодит амьдрал дээрх шатрын аваргууд үйл явцыг хянан удирдаж байсан. АНУ-ын шатрын дасгалжуулагч Брюс Пандолфини (Bruce Pandolfini) болон ОХУ-ын шатрын грандмастер Гарри Каспаров нар цувралын туршид хяналт тавьж байжээ.
5
Шатрын тоглолтуудыг жүжигчид бодитоор хийсэн.
Дээр дурдсанчлан Пандолфини болон Каспаров нар шатрын бүх тоглолтуудыг зохиож, дэглэсний үр дүнд жүжигчид тогложээ. Гэхдээ камер жүжигчдийн зөвхөн нүүрийг бичих үед ч тэд өөрсдөө шатар тоглож байжээ.
6
Блиц тоглолтууд ч мөн бодитоор өрнөсөн
Блиц тоглолтуудын явц маш хурдан байдаг тул энэ нь бодит байсан гэдэг нь бараг л боломжгүй зүйл мэт санагдаж байгаа биз. Гэвч үүнд ямар ч тусгай эффект шаардагдаагүй бөгөөд жүжигчид уг чадварт өөрсдөө суралцсан байна.
7
Бетийн хувцаснуудыг шатрын хэсгүүдээс санаа аван бүтээсэн
Бет Хармонигийн хувцаслалт бол энэхүү киноны бас нэгэн нүд баясгах зүйл юм. Үзэгчдийн анзааралгүй өнгөрөөдөг нэгэн баримт бол гол дүрийн бүсгүйн хувцаснууд шатрын хэсгүүдтэй төстэй өнгө, загвартай байдаг. Энэ нь Бетийн шатарт ямар хайртай болохыг үзэгчдэд далдуур илэрхийлэн харуулах гэсэн санаа ажээ.
VIDEO