Шөнийн цэнгээний газар ажиллуулдаг Майк Претти хочоороо олонд танигдсан Майк Езе Нвогу (Mike Eze Nwogu) санаанд оромгүй зүйлсээр хүмүүст гэнэтийн бэлэг барих дуртай нэгэн гэнэ. Тэрээр найз Уиллиамс Учемба (Williams Uchemba)-ын хуримын ёслолд оролцохдоо амьдралаа холбож буй хос хоёроос илүү бусдын анхаарлыг татжээ.
Ингэхдээ тэрээр тод ягаан өнгийн хослол өмсөж, мөнгөлөг хувцсаар жигдэрсэн 6 эхнэрээрээ гоёсон байна.
Тэрээр бүсгүйчүүдийн хэвлийг илж, нэг бүрчлэн энхрийлэн үнсэж байсан нь зочдын гайхшралыг төрүүлсэн гэнэ.
Залуу бизнесмен өөрийн цахим хуудсандаа 6 эхнэртэй гэдгээ нуулгүй илэрхийлдэг бөгөөд энэ арга замыг хамгийн зөв шийдэл гэж үздэг тухайгаа ч хуваалцсан байна.
Лагос хотод амьдардаг энэ эр өөрийн ер бусын амьдралын хэв маягийг харуулсан зураг, бичлэгээрээ олонд танигдсан юм. Хурц тод өнгийн хувцас хэрэглэлүүд нь одоо түүний илэрхийлэмж болсон гэлтэй.
Түүнийг Нигери даяар харилцааныхаа талаар илэн далангүй ярьдаг эр гэдгээр нь мэддэг.
Нигерийн мэдээллийн хэрэгслээр түүний талаар элдэв хов жив тасардаггүй. Өнгөрсөн жил л гэхэд Майк үдэшлэгт очихдоо цээж нүцгэн 6 залуугаар өргүүлэн орсон байна.