Алдарт дуучин Уитни Хьюстоны насан туршдаа нуусан хайрын түүх

Байгаль эх түүнд хосгүй авъяас бэлэглэсэн ч хариуд нь хатуухан хувь тавилан заяасан юм. Уитни Хьюстон бол сая сая хүмүүсийн зүрхэнд өөрийн дуу хоолойгоо хүргэж чадсан гайхалтай дуучин билээ. Гэвч алдарт уран бүтээлчийн хувийн амьдрал бидний бодож байгаа шиг тийм ч таатай байгаагүй гэнэ. Хэрвээ тэр бусдын үгийг чухалчлалгүй, зөвхөн өөрийгөө сонсож хайр сэтгэлээ хадгалан авч үлдсэн бол түүний амьдрал өөрөөр эргэх байсныг бид таашгүй. 

Алдарт дуучин Уитни Хьюстоны насан туршдаа нуусан хайрын түүх

17 настай Уитни Хьюстон болон 19 настай Робин Кроуфорд 2 охин Нью-Жерсигийн Ирс Оринжд ажиллаж байсан бөгөөд хамт ажиллаж эхэлмэгцээ нэг нэгэндээ татагдаж, нөхөрлөж эхэлсэн юм. Хожим нь тэдний нөхөрлөл нь найзын хүрээнээс гарч байгааг тэд ойлгосон байна. Энэ бол өсвөр насны хайр дурлал байсан юм.

Охид хоорондоо дотносож байсан ч өөрсдийгөө буруу зүйл хийж байгаа гэж огт бодоогүй аж. Нэгэн удаа Робин найз Уитнигээ сүмд дуулж байхыг сонсож, түүнд асар их ирээдүй байгааг анзаарсан байна. Гэхдээ тэр энэ ирээдүй тэдний салалтын шалтгаан болно гэж төсөөлөөгүй биз.

Уитни Хьюстон.

Охид 2 жилийн турш болзсон бөгөөд эргэн тойрны хүмүүсийн шүүмжийг ч үл тоож байсан юм. Уитни, Робин хоёр маш дотно байжээ. Тэд харилцаагаа бусдаас нуугаагүй ч  мөн нийтэд зарлаагүй.  Тэд зөвхөн тухайн цаг үед л аз жаргалыг мэдэрч, нэг нэгнээ дэмжиж байжээ.
 

Уитни Хьюстон болон Робин Кроуфорд.

Тэд хамтдаа бүх зүйлийг хийдэг байсан гэнэ. Уитни Робинтой хамт байхдаа хамгийн анх хар тамхи хэрэглэж үзсэн байна. Тэд хар тамхинд донтохгүйн тулд өөрсдийн гэсэн тусгай дүрэмтэй байжээ. Гэвч Уитни дуугаар хичээллэсэн цагаа уг дүрмийг тогтмол зөрчих болсон юм.

Уитни Хьюстон болон Робин Кроуфорд.

1982 онд Уитни Хьюстон “Arista Records”-той анхны гэрээгээ байгуулсан бөгөөд удалгүй Робин Кроуфорд дээр ирж хамт байх боломжгүй гэдгээ хэлсэн байна. Тэдний нөхөрлөлийн харилцаа үргэлжилж болох ч хайр сэтгэлийн харилцаагаа зогсоох хэрэгтэй хэмээн Уитни хэлжээ.

Уитни найздаа Библийн ном бэлэглэж, хоёр эмэгтэй хүний хооронд хайр сэтгэлийн холбоо байх нь түүний карьерт сөргөөр нөлөөлж болохыг тайлбарласан байна.

Уитни илүү их алдарт хүрч байсан ч өгөөмөр, дотроо энгийн л нэгэн эмэгтэй хүн хэвээр байсан юм. Харин продюсерүүд түүнийг “америкийн гүнж” болгох гэж их хичээл зүтгэл гаргасан байна.  Тэр ховорхон ярилцлага өгч, тэдний санаа бодлыг хүндэтгэн дагадаг байжээ.

1985 оны аялан тоглолтонд Уитни Робиныг орхиж явсан бөгөөд түүнийг маш ихээр санаж байсан гэнэ. Тэрээр дотно харилцааг үгүйлсэндээ биш харин найзтайгаа ярилцаж, өөрийн дотоод ертөнцийг уудлахыг хүсэж байсан юм. Хэдийгээр тухайн үед Уитни найздаа зориулж тасалбар худалдаж авсан байсан ч хүмүүс түүнийг хэвийн бус бэлгийн чиг хандлагатай хэмээн буруутгаж эхэлжээ. Энэ үед охид аль хэдийн энгийн найзууд болсон байсан ч бусдын цуу яриаг дарахын тулд шалтаг гаргах хэрэгтэй болсон юм.

“Америкийн гүнж”-ийн нэр алдарт сөргөөр нөлөөлөх ямар нэгэн "сэв" суух ёсгүй байжээ.  Ингээд Уитни Эдди Мерфитэй олон нийтийн арга хэмжээнд оролцох болсон ч хожим нь түүнийг Майкл Жексоны ах Жермейнтэй хайр сэтгэлийн холбоотой хэмээн ярих болсон байна. Гэвч Уитни 1989 онд “Муу залуу” хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр Бобби Браунтай танилцаж, 3 жилийн дараа түүнтэй гэрлэсэн аж.

Бобби болон Уитнигийн гэр бүлийн амьдралыг аз жаргалтай байсан гэж хэлэх боломжгүй.  Өсвөр насны зуршил болж тогтсон хар тамхи нь түүний хувьд донтолт болж хувирсан байна. Кроуфорд Боббиг эхнэрээ зоддог гэж үздэг байжээ. Гэсэн ч тэр хосуудын амьдралд огт оролцдоггүй байв. 

Робин Кроуфорд олон жилийн турш Уитнитэй хамт байсан бөгөөд гэгээлэг, сайхан сэтгэлтэй бүсгүй өөрийн амьдралыг сүйрүүлж байгааг чимээгүй харсаар л... 2000 оноос Робин Уитнитэй хамтарч ажиллахаа больсон ч олон жилийн турш найзынхаа нууцыг хадгалсан юм.

Уитни Хьюстон болон Бобби Браун.

Уитни Хьюстоныг нас барснаас 7 жилийн дараа Робин Кроуфорд “Чамд зориулсан дуу. Уитни Хьюстонтай миний амьдрал” гэх номыг найзынхаа дурсгалд зориулж гаргасан байна. Тэрээр дотны хүнийхээ талаар олон  худал ойлголтуудыг залруулах хэрэгтэй гэж үзжээ. Үүнээс гадна өөрсдийн харилцааны талаар ч хэлэх хэрэгтэй гэж үзсэн аж.

Өөрсдийнхөө хувьд Робин нь Уитнитэй өнгөрүүлсэн 2 жилийн хайрын сэтгэлийн харилцаа болон карьераа тэгж их нандигнадаг байсан Уитнигийн талаар ярьсан юм.  Уитни Робинд Библи бэлэглэснээс хойш тэд дотно харилцаанд ороогүй гэнэ.

Үүнээс гадна Уитниг хүүхэд байхдаа ойр дотны хүмүүсээсээ бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэх хуурамч ойлголтыг үгүй хийсэн байна. Охид хамтдаа амьдарч байх үедээ бүх нууцаа ярилцдаг байжээ. Тиймээс хэрвээ ийм зүйл тохиолдсон бол Уитни Робинд ярих байсан нь гарцаагүй.

Робин Кроуфорд энэхүү номоороо найзыгаа авъяаслаг, өгөөмөр, сайхан сэтгэлтэй, нээлттэй нэгэн болохыг батлахыг хүссэн бөгөөд сонсогчдыг эргэлзэх зүйлгүй Уитнигийн дууг сонсоорой гэсэн байна.

Уитни Хьюстон 49 насандаа харамсалтайгаар нас барсан бөгөөд түүний үхэл олон шүтэн бишрэгчдийнх нь хувьд хүнд цохилт болсон юм. Үзэсгэлэнтэй, авъяаслаг, алдартай дуучин бүсгүй маань эмгэнэлт явдлыг өөрөө өөртөө урин дуудсан мэт. Харин 3 жилийн дараа түүний цор ганц охин ээжийнхээ хувь тавиланг давтсан билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()