Хүйтэн өрөөнд унтахын 9 ашиг тус

2020-11-19, 12:26
4,898

Бүгчим халуун өрөөнд унтах нь зүгээр ч нэг тав тухгүй байдал үүсгээд зогсохгүй мөн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байдаг ажээ. Энэхүү нийтлэлд сэрүүн өрөөнд унтсанаар бие махбодид ямар эерэг өөрчлөлтүүд ордог тухай мэдээллийг хүргэж байна. 

Хүйтэн өрөөнд унтахын 9 ашиг тус

1 Залуу харагдахад тусална

Бага температуртай өрөөнд унтахад бие махбодийн “нойрны даавар” гэгддэг мелатонины нийлэгжилтийг дэмждэг байна. Энэ нь мөн антиоксидант тул биеийн хөгшрөлтийн эсрэг гормон болж өгдөг гэсэн үг юм.

Залуу харагдахад тусална

2 Сэтгэлийн хямралаас хол байлгана

Өндөр температур нь бие махбодоос кортизол хэмээх "стрессийн даавар"-ыг илүү их ялгаруулдаг байнаИлүү сэрүүн өрөө нь бидний кортизолын түвшинг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг бөгөөд ингэснээр стресс багасаж, улмаар нойрны чанар сайжирна гэсэн үг юм.

Сэтгэлийн хямралаас хол байлгана

3 Нойргүйдлээс сэргийлнэ

Судалгаанаас харахад нойргүйдлийн хэд хэдэн хэлбэр нь биеийн өндөр температуртай холбоотой байдаг. Нойргүйдлээр шаналдаг хүмүүст биеийн температураа зохицуулахад бэрхшээлтэй байдгаас шалтгаалдаг ажээ. Унтлагын өрөөгөө илүү сэрүүн болгосноор таны биеийн температур буурч, нойр хүргэдэг байна.

Нойргүйдлээс сэргийлнэ

4 Зарим өвчний эрсдлийг бууруулдаг

Сэрүүн өрөөнд унтах нь чихрийн шижин гэх мэт бодисын солилцооны өвчин тусах магадлалыг бууруулдаг байнаЭнэ нь зүрхний өвчин, сэтгэлийн хямрал, хэт таргалалтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг бидний өсөлтийн дааврын түвшинг сайжруулдаг ажээ.

Зарим өвчний эрсдлийг бууруулдаг

5 Илүү тухтай, сайн унтах боломжтой

Бид гүн нойрондоо биеийн температурыг зохицуулж чаддаггүй. Цаашлаад тасалгааны өндөр температур нь биднийг гүн нойрноос сэрээх хүчин зүйл болж чаддаг тул сэрүүн өрөөнд унтах нь "сэрвэлзэх" магадлалыг бууруулах юм. 

Илүү тухтай, сайн унтах боломжтой

6 Мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг

Эмэгтэйчүүд сэрүүн өрөөнд унтсанаар мөөгөнцрийн халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой юмБактери, мөөгөнцөр нь дулаан, чийглэг орчинд амьдрах чадвартай тул өрөөгөө сэрүүн байлгах нь зүйтэй.

Мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг

7 Эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулахад тустай

Хэт халуун, бүгчим орчинд удаан хугацааг өнгөрөөхөд эрэгтэй хүнийг үргүйдэлд хөтлөх шалтааны нэг болдог гэнэ.  Хүйтэн өрөөнд унтах, сул дотуур хувцас өмсөх нь үүнээс урьдчилан сэргийлэх юм. 

Эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулахад тустай

8 "Муу" өөх тосыг хайлуулахад тусалдаг

Хүйтэн өрөөнд унтах нь хүний ​​биеийн бодисын солилцоог сайжруулж, бие махбодоос илчлэг шатаадаг ажээЭнэ нь бидний биеэс хүсээгүй өөх тосыг зайлуулахад тусалдаг бөгөөд ингэснээр жин хасахад дэмжлэг үзүүлдэг байна. 

"Муу" өөх тосыг хайлуулахад тусалдаг

9 Өвдөлт, үрэвслийг арилгахад тусалдаг

Биеийн хавдсан, үрэвссэн хэсэгт мөс эсвэл хүйтэн жин тавих зэрэгтэй адил хүйтэн өрөөнд унтах нь тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд өвдөлт намдаах, үрэвслийг арилгахад тусалдаг байна. Энэ нь тамирчид тоглолтын дараа хүйтэн өрөөнд унтахыг илүүд үздэг нэг шалтгаан юм.

Өвдөлт, үрэвслийг арилгахад тусалдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()