Гоо бүсгүйн тэмцээн Теннесси муж дахь Элвис Преслигийн эдлэнд болсон. Тэмцээнд муж мужийн 51 гоо бүсгүй оролцсон бөгөөд шүүгчид Миссисипи мужийн оролцогч 22 настай гоо бүсгүй Асяг бусад оролцогчдоос илт давуу хэмээн үнэлж, ялагчаар тодруулсан байна.
Шүүгчид дан ганц түүний гадаад гоо үзэсгэлэнгээс болж шилдгийн шилдгээр тодруулаагүй бөгөөд асуулт хариултын шатанд өгсөн түүнийг хариултыг мөн харгалзан үзэж ийн шийдвэр гаргасан гэв.
Тухайлбал, 22 настай гоо бүсгүй АНУ-д хувь хүн зэвсэг эзэмших эрхийг хориглох ёсгүй тухай, мөн эдгээрийг хэрхэн зөв ашиглах талаар улс даяар сургалт зохион байгуулах хэрэгтэй зэргээр галт зэвсгийн хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Түүнийг 10 настай байхад аав нь шоронд орсон ба ирэх 2022 онд суллагдах гэнэ. Аав нь шоронд орсноос хойших хугацаанд тэдний гэр бүл орох оронгүй болж, олон зүйлээ алджээ.
Гэсэн хэдий ч Ася сайн хүн болж өссөнөөр барахгүй хоригдлуудын ар гэр, үр хүүхдүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх хүмүүнлэгийн ажил хийдэг.
Мөн тэрээр фото модель хийдэг бөгөөд өөрийн нэрийн гоо сайхны брэндээ ч эхлүүлээд амжсан байна.
Бүсгүйд олон хүмүүс ам сайтай байгаа ч аливаа зүйлээс өө эрэгч сөрөг хүмүүс түүний инстаграм дахь бичлэгүүдийн нэгээс Дональд Трампыг дэмжсэн үгсийг олжээ.
Тэд охин руу давшлан буруутгаж эхэлсэн боловч Ася үзэн ядагчдыг анхаарч үзэлгүй, өмнөх ажлаа хийж Нью-Йорк руу хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцохоор зэхэж байгаа гэнэ.