Түүхэн дэх хамгийн харгис цаазаар авах аргууд

Хүмүүс маш бүтээлч амьтан хэдий ч заримдаа түүнийгээ буруу зүйлд ашигладаг. Цаазаар авах ял нь шинэлэг зүйл биш ч өмнөх үеийн аргуудыг өнөөгийн аргуудтай харьцуулшгүй зэрлэг хэрцгий байжээ. Ингээд тэдгээрийн жишээнээс хүргэж байна.

Түүхэн дэх хамгийн харгис цаазаар авах аргууд

1 Мөчлөх арга (Англи, 1352-1870)

Энэхүү цаазын ажиллагаа нь маш ярвигтай байдлаар өрнөдөг байжээ. Эхлээд цаазлуулж буй хүнийг ард иргэдэд харуулахаар өндөрт өлгөж дараа нь бэлэг эрхтнийг нь тасалж, дотор эрхтнийг нь задлан, сүүлд нь дөрвөн мөчийг нь тасалдаг байна. Ингэхдээ тухайн хүнийг аль болох удаан амьд байлгахыг хичээдэг байжээ.

Мөчлөх арга (Англи, 1352-1870)

2 Арьсыг нь өвчих (Шинэ Ассир)

Амьд хүний биеийг хөл, гуя, өгзөгнөөс нь эхлээд бүх арьсыг нь хуулан авах ажиллагаа юм. Босогчдын удирдагчийг шийтгэхдээ дагалдагч нарынх нь зүрхийг үхүүлэхийн тулд ийм шийтгэл хүлээлгэдэг байв.

Арьсыг нь өвчих (Шинэ Ассир)

3 Цуст Бүргэд (Викингүүдийн эрин үе)

Энэхүү эртний цаазаар авах ажиллагаа нь маш их ур чадвар шаарддаг байжээ. Эхлээд хүнийг түрүүлгээ харуулан хэвтүүлж хавиргыг нь цээжнээс нь татан салгадаг байсан юм. Ингэснээр "далавч" маягийн зүйл нуруун дээр нь үүсдэг байжээ. 

Цуст Бүргэд (Викингүүдийн эрин үе)

4 Хүрэл бух (Эртний Грек)

Жинхэнэ бухын хэмжээтэй, тусгай нээлхийтэй, дотроо хөндий хүрэл бух үүнд хэрэг болно. Хэрэгтнийг бух дотор хийгээд доороос нь гал өрдөх бөгөөд ингэснээр тухайн хүн амьдаараа жигнэгдэх аж.

Хүрэл бух (Эртний Грек)

5 "Ишикозүмэ" ажиллагаа (Эртний Япон)

Эхлээд газарт дотор нь хүн сууж, бүр зогсож болохоор том нүх ухна. Дараа нь хэрэгтнийг шонд хөдлөхөөргүй хүлээд нүхэн дотор хийх бөгөөд түүнийг олон нийт чулуугаар цохиж, яваандаа нүх чулуугаар дүүрэн амьдаар нь булшлах ажээ.

"Ишикозүмэ" ажиллагаа (Эртний Япон)

6 Завиар чирэх (Эртний Грек)

Энэ бол усан цэргүүдийн хувьд тусгайлан цаазаар авах ял байсан бөгөөд үүнийг "ус зүсэгч" гэж нэрлэдэг байсан юм. Хэрэгтнийг тусгай олсоор завины ёроолд хүлэх бөгөөд тухайн хүн ихээхэн тарчилж үхэх ажээ.

Завиар чирэх (Эртний Грек)

7 Шуудайлах (Эртний Ром)

Латин хэлнээс орчуулбал "Poenacullei" гэдэг нь "шуудайд цаазлах" гэсэн утгатай бөгөөд энэ шийтгэл нь эх эсвэл эцгийнхээ амь насыг хөнөөсөн гэм буруутай этгээдүүдэд зориулагдсан байв.

Энэ нь хэрэгтнийг янз бүрийн амьтдын (могой, нохой, азарган тахиа г.м) хамт шуудай дотор хийн амыг нь битүүлж, дараа нь усанд хаядаг арга байсан юм. 

Шуудайлах (Эртний Ром)

8 Зааны тусламжтай цаазаар авах ял (Өмнөд Ази, 19-р зуун хүртэл)

Азид олон нийтийн өмнө цаазлах ажиллагааг явуулахад зааныг ихээхэн ашигладаг байжээ. Хүний дээрээс дэвсэлж, хэрхэн тарчлаахыг заануудад сургадаг байв.

Зааны тусламжтай цаазаар авах ял (Өмнөд Ази, 19-р зуун хүртэл)

9 "Бүгд найрамдахчуудын гэрлэлт" (Франц, 1793-1794)

Олон нийтийн өмнө цаазаар авах энэхүү аргыг 1789 оны Францын хувьсгалын үеэр ашиглаж байжээ. Тодруулбал, эрэгтэй эмэгтэй хоёр хүний хувцсыг нь тайлж, холбон хүлээд дараа нь гол руу шиддэг байжээ.

"Бүгд найрамдахчуудын гэрлэлт" (Франц, 1793-1794)

10 Угаартуулалт (Эртний Перс)

Хохирогчийг үнсээр дүүргэсэн өрөө рүү шиддэг байв. Тэгээд зогсохгүй үнсийг аль болох босгохын тулд сэнс маягийн тусгай дугуйг ажилуулдаг байсан бөгөөд үүний үр дүнд хүний амьсгал боогдон нас бардаг байжээ.

Угаартуулалт (Эртний Перс)

11 "Линчи" (Хятад, 900-1905 он хүртэл)

Хохирогчийг олон нийтийн газар модон шонд хүлээд, дараа нь хоолойноос нь эхлэн хутгаар махыг нь тасдаж эхэлдэг байв. Энэхүү жинхэнэ зэрлэг үйл ажиллагаа хэдхэн минутын дотор үхлээр төгсөж болох ч заримдаа хэдэн өдөр үргэлжилдэг байв.

"Линчи" (Хятад, 900-1905 он хүртэл)

12 "Скафизм" (Эртний Перс)

Хохирогчийг хоёр шонгийн хооронд хөдлөхөөргүй бэхлэн маш их хэмжээний хоол өгнө.  Тухайн хүн мэдээж өтгөн шингэнээ гадагшлуулах бөгөөд дараа нь сүү, зөгийн балаар арьсыг нь бүрхээд шавьжнуудын идэш болгон үлдээдэг байжээ.

"Скафизм" (Эртний Перс)

13 Нуруу таслах (Эртний Хятад)

Домогт өгүүлснээр, нэг хүн нуруугаа тас хөрөөдүүлснийхээ дараа үхэхээсээ өмнө долоон удаа өөрийнхөө цусаар "азгүй" гэж бичиж чаджээ. Энэ тухай сонссон эзэн хаан ийм хүнлэг бус цаазаар авах ялыг цуцалсан гэдэг.

Нуруу таслах (Эртний Хятад)

14 Хөрөөдөх (Дундад зууны Европ)

Европын олон хотын иргэд мартагдашгүй үзэгдлээр өөрсдийгөө зугаацуулах боломжтой байв. Хохирогчийг доош нь харуулан дүүжилж, гар хөрөө ашиглан хоёр хуваадаг байжээ. Гэсэн хэдий ч заримдаа цаазаар авах ялын гүйцэтгэгчид "ажлаа" хагас дутуу хийж, ял авсан хүнийг тарчлаан үлдээдэг байсан байна.

Хөрөөдөх (Дундад зууны Европ)

15 Катерины дугуй (Европ, 1841 он хүртэл)

Хохирогчийг хүнд дугуйн дээр хүлж, дараа нь дугуйг эргүүлэн бүх ясыг нь хугалж эхэлдэг байжээ. Сүүлд нь зэрэмдэглэсэн биеийг дугуйны хигээсийн хооронд байрлуулаад, өндөр шон дээр тавин хүмүүст үзүүлдэг байв.

Катерины дугуй (Европ, 1841 он хүртэл)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()