Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
АНУ-ын Вашингтон мужаас "Азийн алуурчин хэдгэнэ" гэж нэрлэгдэх болсон аварга хэдгэний (Vespa mandarinia) үүрийг олж нээсэн байна. Энэ төрлийн шавж байгаль дэлхийд хор хөнөөлтэйгээр барахгүй хүний аминд ч хүрэхүйц аюул дагуулах чадвартай юм. Алуурчин хэдгэнийг Хойд Америк руу ачааны чингэлэгээр зөөвөрлөгдөн ирсэн гэж шавж судлаачид үзэж байгаа бөгөөд өмнө нь 2019 оны сүүлч үеэр АНУ-ын Блэйн хотын орчимд үзэгдсэн гэнэ. Ингээд 2020 оны 5-р сар гэхэд "алуурчин хэдгэнийн довтолгоо"-ны тухай мэдээлэл тус улсад өргөн тархаж эхэлсэн юм.