1
Глэдис Констанс Күүпер (Gladys Constance Cooper)
Глэдис Констанс Күүпер бол 70 гаруй жилийн туршлагатай английн алдартай жүжигчин юм. Тэрээр жүжигчнийхээ гарааг өсвөр насандаа эхлүүлж байсан бөгөөд хожим нь жүжигт дүр бүтээх болжээ. Мөн Дэлхийн 1-р дайны өмнө тэрээр үггүй кинонд хүртэл тоглож байсан байна. Харин дараа нь тэр Лондонгийн “Плейхаус” театрын даргаар ажилласан юм. Үүнээс гадна Глэди нь Вест-Энд, Бродвейн театруудад ажиллаж байсан аж. Мөн тэрээр “Оскар”-ын наадамд ч нэр дэвшиж байсан чадварлаг жүжигчин юм.
2
Лили Элси (Lily Elsie)
Лили Элси бол Эдвардын үеийн английн алдартай дуучин, жүжигчин байсан бөгөөд Франз Легарын “Die lustige Witwe” дуурьд дүр бүтээж олны танил болсон юм. Хүүхэд наснаасаа эхэлж урлагийн ертөнцөд хөл тавьсан Элси 1890-ээд оны үед хөгжимт жүжигт тоглодог байжээ. Үүний дараа тэр хэд хэдэн дууринд дүр бүтээсэн байна. Гоо үзэсгэлэнгээрээ олны анхаарлыг татсан Элси ХХ зууны үеийн хамгийн эрэлттэй жүжигчний тоонд багтаж байсан аж.
3
Мари Доро (Marie Doro)
Мари Доро бол америкийн чимээгүй киноны алдартай жүжигчин юм. Мари найрал дуунд дуулж байхдаа л Чарльз Фромэний анхаарлыг татсан бөгөөд хожим нь тэр түүнд Бродвейн театрын тоглолтонд оролцох санал тавьж байжээ. Бродвейн театрт тэрээр тухайн үеийн алдарт жүжигчин Уильям Жилеттэй хамтарч ажилласан нь түүнийг туршлага хуримтлуулж, алдарт хүрэхэд нөлөөлсөн байна. Хэдийгээр Мари нэг төрлийн дүр л бүтээдэг байсан ч өөрийгөө ухаалаг, авъяаслаг, үзэсгэлэнтэй нэгэн болохыг баталж чаджээ.
4
Мод Фели (Maude Fealy)
Америкийн үггүй киноны жүжигчин тэрээр анх 3 настай байхдаа ээж Маргарет Фелигийнхаа хамтаар тайзан дээр гарсан бол хэсэг хугацааны дараа дахин ээжийнхээ хамтаар Хенрик Сенкевичийн “Камо грядеши” жүжигт дүр бүтээсэн байна. Дараа нь Мод Англи орноор аялж “Шерлок Холмс”-д Уильям Жилеттийн хамтаар тогложээ. 1902-1905 оны үед бүсгүй Хенри Ирвингтэй хамтран ажиллаж, түүний жүжгэнд тоглосон байна.
5
Этель Клейтон (Ethel Clayton)
Этель Клейтон бол чимээгүй кинонд олон дүр бүтээсэн жүжигчин юм. Тэрээр 1909 онд богино хэмжээний “Justified” киноны гол дүрийг бүтээсэн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний карьер өсөж, тэр маш олон мюзикл, инээдмийн кинонд тоглож, өөрийн дүрийг 180 гаруй бүтээлд мөнхөлжээ.
6
Этель Варвик (Ethel Warwick)
Этель Варвик Британийн театрын жүжигчин юм. Тэрээр “The Bigamist” (1916), “The Magistrate” (1921) болон “Bachelor's Baby” (1932) кинонд тоглож алдарт хүрсэн байна. Өсвөр насандаа жүжигчин болохын өмнө Этель моделиор ажилладаг байсан бөгөөд алдарт хөрөг зураач Жейсс Уистлерийн модел болж байжээ.
7
Минни Браун (Minnie Brown)
Минни Браун нь 1902-1918 оны хооронд Орос болон Алс Дорнодод ажиллаж байсан гэнэ. Тэрээр Оросод карьераа амжилттай хөгжүүлж чадсан африк-америк гаралтай жүжигчдийн нэг бөгөөд тэдний дунд Олли Бёргойн, Перл Хобсон, Жоржетт Харвей нар байсан аж.
8
Эвелин Несбит (Evelyn Nesbit)
Эвелин Несбит бол ХХ зууны үеийн америкийн найрал дуучин, хөрөг зургийн модель юм. Тухайн үед түүний зураг бүхий л сонин сэтгүүл, бэлэг дурсгалын зүйл болон хуанли дээр гарч байжээ.
9
Жулия Жеймс (Julia James)
Лондонгийн алдартай жүжигчин Жулия Жеймс нь урлагийн гараагаа Олдвич театрт, Сеймур Хиксийн удирдлаган дор эхлүүлж байжээ. Тэр “Havana”, “Our Miss Gibbs”, “Girls from Gottenberg” гэх мэт жүжгүүдэд дүр бүтээж байсан гэнэ.
10
Камилл Клиффорд (Camille Clifford)
Бельги гаралтай америкийн алдартай жүжигчин Камилл Клиффорд нь Гибсоны охидын нэг байсан бөгөөд XIX – XX зууны үеийн хамгийн шилдэг модель байсан гэхэд болно. Түүний элсэн цаг мэт бие галбир нь тухайн үеийн Гибсоны охидыг тодорхойлж байжээ. 1905 онд Лиззи Косуэл Смитийн дарсан Камиллийн гэрэл зураг Эдвардийн хэв маягийг харуулах түүхийн номонд ихээр гардаг. Камилл тогтмол корсет болон бариу даашинз өмсдөг байсан бөгөөд энэ нь түүний 40 см-ийн бэлхүүсийг тодотгодог байсан гэнэ.