Солонгос маягаар шарсан амтат баншны жор

2020-10-24, 12:22
4,047

Энэхүү амтат баншийг та бүхэн амралтын өдрөөр хайртай гэр бүлдээ зориулан хийж өгөөрэй!

Солонгос маягаар шарсан амтат баншны жор

1 Орц:

  • 1 аяга гахайн мах
  • 2 аяга үхрийн мах
  • жижиглэсэн бууцай
  • 4-5 ширхэг бор мөөг 
  • хагас сонгино
  • дүпү
  • жижиглэсэн 3 хумс сармис
  • давс
  • элсэн чихэр
  • гүнжидийн тос
  • ургамлын тос
  • загасны соус
  • өндөг
  • ногоон сонгино
  • зориулалтын гурил

Орц:

2 Хийх дараалал:

  1. 1 аяга гахайн мах, 2 аяга үхрийн махыг холино.
  2. Үүн дээрээ 1 халбага давс, 1 халбага гүнжидийн тос, 1/2 халбага хар перц хийж хутгаж өгнө.
  3. Сармисаа жижиглэн хэрчиж хийнэ. 
  4. 4-5 ширхэг мөөг болон сонгиноо хэрчиж нэмнэ. 
  5. 5. 1 цайны халбага сой соус, 1 цайны халбага элсэн чихэр болон 2 цайны халбага гүнжидийн тосыг жижиг аяганд холиод махруу гаа хийнэ. 
  6. Тал дүпүг даавуун алчуураар нухаж жижиглээд дээрээс нь давс болон бага зэрэг гүнжидийн тос нэмж махруу гаа хийнэ. 
  7. Ингээд бүх хольцоо сайтар хутгана. 

Хийх дараалал:

3 Шарах арга:

  1. Дугуйлж хавтгайлсан гурил дээрээ бэлтгэсэн хольцоо тавина. 
  2. Хурууныхаа өндгөөр гурилын захаа бага зэрэг усаар норгоно. 
  3. Гурилынхаа хоёр талыг нийлүүлж чимхэнэ. 
  4. Урьдчилан халаасан тосондоо баншнуудаа шарна. 
  5. Галаа багасгаж хайруулын тавгаа таглан орхино. 
  6. Хэдэн минутын дараа баншнуудаа эргүүлнэ. Ингээд мөн тагийг нь тавьж сайтар шарж өгнө. 
  7. Баншнууд шаргал өнгөтэй болох үед гаргана. 
  8. Бэлэн болсон баншнуудаа шар буурцагны соустай идэж болох юм. 

Шарах арга:

4 Банштай шөл хийхэд:

  1. Тогоондоо 6 аяга ус, бууцай болон хэрчсэн сонгино хийнэ. Дунд зэргийн гал дээр 20-30 минут буцалгана. 
  2. Шөл бэлэн болсны дараа бууцай болон сонгиноо шүүж гаргана. 
  3. 1 халбага загасны соус, 2 хумс сармис болон хэдэн ширхэг банш шөл рүү хийнэ. Хэрэв хүсвэл давс нэмж болно. 
  4. Банш бэлэн болсон үедээ шөлөн дээр хөвөн гарч ирэх юм. 
  5. 1 өндөг болон бага зэрэг хэрчсэн ногоон сонгино шөл рүүгээ хийнэ. 
  6. Бэлэн болсон шөлөө кимчи болон хар перцээр амталж болох юм. 

Банштай шөл хийхэд:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()