Түүхэн дэх хамгийн үнэтэй 10 хулгай

Амар хялбар аргаар хурдан хөрөнгөжихийн тулд шунах нь хүнийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг билээ. Бидний бэлтгэсэн энэхүү мэдээнд гарах гол баатруудын хувьд мөнгө олох хамгийн  энгийн, хялбар арга нь хулгай байсан бололтой. Ингээд бид танд дэлхий дахины анхаарлыг татсан хамгийн алдартай, хамгийн шилдэг хулгайн хэргүүдийг танилцуулъя.

Түүхэн дэх хамгийн үнэтэй 10 хулгай

10 Тираннозавр үлэг гүрвэлийн яс

Том толгой, цээжтэй, урт сүүлээрээ биеийнхээ тэнцвэрт байдлыг хангадаг энэхүү үлэг гүрвэл нь хуурай газар дээр амьдарч байсан хамгийн том махчин амьтан гэж тооцогддог.

1945 онд Монгол улсаас энэхүү үлэг гүрвэлийн бүтэн араг яс олдсон түүхтэй. 2012 онд Эрик Прокопи (Eric Prokopi)  гэх залуу 1.1 сая долларын үнэ бүхий Тираннозавр үлэг гүрвэлийн ясыг хулгайлсан юм. Азаар тэр баригдаж, яснуудыг хүлээлгэн өгчээ.

Тираннозавр үлэг гүрвэлийн яс

9 Эдвард Мункийн «Орилоон» зураг

Эдвард Мункийн “Орилоон” зурагт 4 хувилбар байдаг бөгөөд зураг бүр дээр цусан улаан тэнгэрийн дор хашхирч буй хүний дүрс байдаг.

1994 онд уг зургийг Норвегийн Осло хот дахь Үндэсний уран зургийн галерейгээс хулгайлсан ч хэдэн сарын дараа хэн нэгэн эргүүлэн музейд авчирсан байна. 2004 онд “Орилоон" зураг болон хэд хэдэн урлагийн бүтээлийг Мункийн музейгээс хулгайлжээ.  2006 онд зургийг эргүүлэн авчирсан боловч зураг хуучирч, муудсан байсан гэнэ. 2008 оны 5-р сард зургийг сэргээн засварлаж дахин музейн үзмэр болгосон аж.

Эдвард Мункийн «Орилоон» зураг

8 “The Wonderful Wizard of Oz” хүүхэлдэйн киноны Доротигийн гутал

 1939 онд Холливудад “The Wonderful Wizard of Oz” дэлгэцийн бүтээл болж үзэгчдийн таашаалд нийцсэн кино болсон юм.  Уг кинонд 4 төрлийн гутлыг ашигласан бөгөөд тэд хоорондоо төдийлөн ялгарахгүй байсан гэнэ.  Гэвч Жуди Гарлендын дүрийг бүтээсэн Дороти энэхүү бадмаараг гутлыг өмсөж байсан аж.

Нэг гутал нь АНУ-ын Миннесота мужийн Жуди Гарлендын музейд хадгалагдаж байсан ч 2005 онд  алдагдсан байна.  Гутлын үнэ 203 сая долларт хүрэх гэнэ.

“The Wonderful Wizard of Oz” хүүхэлдэйн киноны Доротигийн гутал

7 Фабержегийн өндөг

Карл Фабержегийн тансаг эдлэлүүдийн дунд “Фабержегийн өндөг” гэх алдартай өндөг бий. Тэрээр нийт 71 ширхэг өндгийг 1885-1917 оны хооронд Улаан өндөгний баярт зориулан хийсэн бөгөөд тэдгээрийн 52-ыг хаанд зориулж хийсэн байна. Өнөөгийн бидний үе хүртэл нийт 62 өндөг хадгалагдан үлдэж, бусад нь алга болсон гэнэ.  Фабержегийн өндөг бүрийн үнэ нь 20-360 долларын үнэ хүрэх аж.

Фабержегийн өндөг

6 Давидофф-Морини Страдивари хийл

Антонио Стардивари бол хамгийн чанартай, тансаг хөгжмийн зэмсэг бүтээдгээрээ алдартай. Ялангуяа 1689-1725 оны хооронд бүтээсэн хөгжмийн зэмсгүүд нь алдаршиж, өндөр үнэ хүрсэн юм. 

Алдартай хийлч Эрика Морини (1904−1995) нь Страдиваригийн 1727 онд бүтээсэн хийлийг тоглодог байжээ. Гэтэл нэг шөнө түүний гэрт дээрэмчид нэвтрэн орж хийлийг хулгайлсан байна. Дээрмийн үеэр Морини нас барж, хийлийг олж чадаагүй аж. Одоогийн байдлаар уг хийл 3,5 сая долларын үнд хүрэх гэнэ.

Давидофф-Морини Страдивари хийл

5 Ван Гогийн зураг

Нидерландын зураач Винсент ван Гог 10 гаруй жилийн хугацаанд 2100 гаруй зураг зурсан бөгөөд тэдээрийн 860 орчмыг тосон будгаар зурсан байна.  Гэвч Ван Гогийг нас барсны дараа л түүний зурагнууд алдартай болж, өндөр үнэ хүрэх болжээ.

Амстердам хотын Ван Гогийн музейгээс хоёр ширхэг зураг алга болсон гэнэ. Эдгээр зурагнуудын үнэ нийтдээ 30 сая доллар хүрч байсан аж. Азаар хулгайчдыг барьж хорьсон ч зурагнуудыг музейд буцаан авчраагүй байна.

Ван Гогийн зураг

4 Сальера – Италийн алтан баримал

“Сальера” алтан баримлыг 1543 онд италийн алдарт барималч, дархан Бенвенуто Челлини нь францын хаан I Францисын захиалгаар хийсэн гэнэ. Энэхүү барималыг маннерист зууны хамгийн шилдэг бүтээл хэмээн үнэлдэг.  

1570 онд хаан Карл IX Елизабет хатан хаантай сүй тавихдаа зочин Фердинанд Тирольскод энэхүү баримлыг бэлэглэж байсан аж. XIX зууныг  хүртэл “Сальера” нь Амбрасс цамхагт хадгалагдаж байсан бол хожим нь Австрийн Урлагийн түүхийн музейд аваачсан байна.

2003 оны 5-р сарын 10-аас 5-р сарын 11-нд шилжих шөнө музейн фасадыг шинэчилж байх үед "Сальера" баримлыг хулгайд алдсан байна. Уг баримлын өнөөгийн үнэлгээ 50 сая евро боловч музейн удирдлагаас баримлыг буцааж өгсөн тохиолдолд 70 мянган евро өгөх саналыг тавьсан аж.

2006 оны 1-р сарын 21-нд Цветль хотын ойгоос 3 жилийн дараа төмөр саванд хийсэн барималыг олсон байна.

Сальера – Италийн алтан баримал

3 Эмпайр-стейт тэнгэр баганадсан барилга

Нью Йоркийн Манхэттенд байрлах энэхүү 102 давхар барилга хулгайлагдаж байсан гэвэл та итгэх үү? Гэхдээ энэ бол жинхэнэ хулгай биш харин зохиомол зүйл байсан юм. Daily News сэтгүүлийн 2 сурвалжлагч уг барилгыг эзэмших эрх мэт хуурамч бичиг баримт үйлдсэн бөгөөд албаны хүмүүст банкны алдарт дээрэмчин Вилл Сатоны гарын үсэг бүхий хуурамч нотариатын бичгийг үзүүлсэн байна. Сэтгүүлчид бүтэн өдрийн турш тэнгэр баганадсан барилгын эзэд байсан бөгөөд дараа нь хуурамч бичиг баримт үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэд замбараагүй нийгэмд тэнгэр баганадсан барилгыг хүртэл хулгайлах боломжтой болохыг харуулжээ.

Эмпайр-стейт тэнгэр баганадсан барилга

2 Үнэт эдлэл

1994 онд Францад үнэт эдлэлийн хамгийн том хулгай болж өнгөрсөн байна. Зэвсэглэсэн 3 залуу Carlton Hotel дахь үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдсэн аж.  Тэд 30 сая фунтын үнд хүрэх үнэт эдлэлийг хулгайлсан бөгөөд уг эдлэлүүд францын алдартай үнэт  эдлэлийн дархан Александр Резегийнх байсан гэнэ.  Хожим нь зэвсэг сумгүй байсан нь тогтоогджээ.

Үнэт эдлэл

1 Мона Лиза

Түүхэн дэхь хамгийн аймшиггүй хулгайн нэг нь алдарт Леонардо да Винчигийн зурсан “Мона Лиза” зургийг Луврын музейгээс хулгайлсан явдал юм. Тус хэрэг 1911 онд Винчензо Перуггиа гэгч этгээдийг Луврт уран зургуудын хамгаалалтын шил сольж байх үед болжээ. Тэрээр “Мона Лиза” зургийг хэн ч хамгаалахгүй, анхаарахгүй байгааг ажигласан тул хулгайлахаар шийдсэн байна. Залуу хананаас зургийг авч, шатаар бууж байхдаа жаазыг нь авч хаяад, зургийг нь хуйлан хувцсан доороо нууж юу ч болоогүй юм шиг гараад явсан аж. Тэрээр бүтэн 2 жилийн турш хулгайн зургаа Парис дахь гэртээ чемодан доорх нууц халаасанд хадгалсан бөгөөд хожим Италид зарах оролдлого хийж байх үедээ баригдсан байна

 

Мона Лиза

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()