1
Кэчуа - Инкийн удам
Кечуа хүмүүс испаничууд ирэхээс өмнө Америк тивд хамгийн хүчирхэг, өндөр хөгжилтэй ард түмэн байжээ. Андын нурууны дагуух нутгаар Кечуа хүмүүс Тауантинсуий хэмээх улсыг байгуулсан нь хожим Инкийн эзэнт гүрэн болон түүхэнд үлдсэн юм.
Өдгөө Перу, Эквадор, Боливи, Чили, Аргентин, Колумби улсуудад 10-11 сая гаруй уугуул кечуа хүмүүс байдаг. Тэдний гол ажил нь газар тариалан, мал аж ахуй нь одоо ч хэвээр үлдсэн бөгөөд тэд ихэвчлэн уурхайд ажилладаг. Энэхүү үндэстний олонх нь нийтлэг газар нутаг, цусны харьцаа, өвөг дээдсийн шүтлэгээр хуваагдан амьдардаг ажээ.
2
Понтийн Грекүүд - Аргонавтын удам
3 мянга гаруй жилийн өмнө Грекийн аргонавтууд Хар тэнгисийн бүс нутгийг эзлэж, тэнд суурьшжээ. Тэд өөрсдийн гэсэн Понти хэлтэй байсан боловч одоо тус хэлээр ярьдаг хүн бараг үлдээгүй. Понтичууд орчин үеийн Грек хэл дээр эсвэл одоо амьдарч буй улсынхаа хэлээр ярих болж, төрөлх понти хэл нь устаж мөхөхөд хүрээд байна. Одоо дэлхий дээр энэ үндэстний 2.5 сая орчим төлөөлөгчид байна.
3
Ногай
Европын тэн хагас, орчин үеийн Оросын бараг бүх нутаг дэвсгэр нэгэн цагт ногайчуудын нөлөөнд автсан байв. Одоо энэ хүмүүсийн үр удам ихэвчлэн Хойд Кавказ, Өмнөд Волга мужид амьдардаг. Энэхүү угсаатны нэрээс Дагестан, Ставрополийн хязгаар, Чеченийн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрийг хамардаг Ногайн тал гэх нэршил үүссэн байна.
Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Москва, Санкт-Петербург, Ямало-Ненецкийн автономит тойрог, Хант-Мансийн автономит тойрогт томоохон ногайн суурин газрууд байгуулагджээ. Харин 18-19-р зуунд нүүсэн Ногайчуудын үр удам Турк, Румынд амьдардаг байна.
4
Мальтчууд - Финикүүдийн үр удам
Ойролцоогоор 4 мянган жилийн өмнө Финикүүд Газар дундын тэнгисийн гол далайчид, наймаачид байв. Тэд алдарт Карфаген тэргүүтнийг багтаасан олон колони байгуулжээ.
Энэ ард түмний шууд удмын зарим нь эртний Финикийн нутаг дэвсгэрт амьдардаг Ливаны оршин суугчид юм. Гэхдээ эрдэмтэд энэ цуутай өвөг дээдсийн өөр төлөөлөгчид байгааг олж тогтоожээ. Жишээлбэл, Мальтын оршин суугчдаас авсан ДНХ-ийн дээжийн 30% нь генетикийн "haplogroup J2" бүлэг буюу Финикийн бүлэгтэй адил байжээ. Дашрамд дурдахад, Мальтыг Бүгд Найрамдах Финик улс гэж нэрлэх санал хүртэл тавьж байжээ.
5
Яас - Скиф, Сарматуудын үр удам
Скифүүд Бага Ази, Хар тэнгисийн бүс нутаг, орчин үеийн Украйны нутаг дэвсгэрт ноёрхож байв. Тэд Балканы хойгийг довтолж, Грекчүүдийг хөөн явуулж байсан боловч дараа нь тэднийг Сарматчууд эзэлсэн юм. Сарматын овгуудын нэг болох Алан овог нь Азов, Кавказын нутаг дэвсгэрийг эзэлж, тэндээсээ Крым, Транскавказ, Бага Ази, Медиа руу дайрчээ.
Аланчуудын шууд үр удам бол Осетчууд бөгөөд тэд түүхэн нэрээ сэргээхийг зорьж байна. Гэсэн хэдий ч бахархалтай нүүдэлчин ард түмний өв залгамжлагчдын зарим нь одоо Унгарт амьдарч, өөрсдийгөө Яас гэж нэрлэдэг болжээ. XIII зууны үед тэдний өвөг дээдэс Дунай мөрний зүүн талд суурьшжээ. Яасууд 18-р зууны үед хэлээ бүр мөсөн алдсан боловч сүүлийн жилүүдэд тэдний дунд үндэсний танин мэдэхүй нэмэгдэж байгаа бөгөөд Яасын соёлын наадам тогтмол зохион байгуулагдаж, өөрсдийн түүхийг сонирхох нь нэмэгдэж, Осетчуудтай холбоо тогтоодог болжээ.
6
Башкирын Унлар овог - Хүннү нарын удам
Хүннүчүүд IV зуунд Европ руу довтолж, Их нүүдлийг эхлүүлсэн. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар Башкирын Унлар овог нь Хүннүчүүдийн шууд үр удам юм. Түүний төлөөлөгчид голдуу Башкирын Карайдел дүүрэгт, хэсэгчлэн Бураевский дүүрэгт болон Балтачевскийн дүүргийн хоёр, гурван тосгонд амьдардаг.
"Унлар" нэр нь эртний уран зохиолд тэмдэглэгдсэн Хүннү нарын "ун" гэсэн өөрийгөө тодорхойлох тэмдэг, олон тооны "лар" -ын түрэг дүрмээс бүрдэнэ. Энэ үндэстний төлөөлөгчид бол Европ руу явж чадаагүй тэдгээр нүүдэлчдийн үр удам юм.
7
Коптууд - эртний египетчүүдийн үр удам
Коптууд бол эртний египетчүүдийн шууд удам юм. Энэ нэрийг анх VII зууны үед Египетийг эзлэн түрэмгийлсэн Арабчууд өгсөн байна. Эдгээр хүмүүсийн эрт үеэс хадгалсаар ирсэн Коптын хуанлийн жил нь 13 сараас бүрддэг.
8
Ацтекууд
Уугуул Нуатуа хүмүүс Төв Америкт хамгийн хүчирхэг эзэнт гүрэн Ацтекийг байгуулсан боловч Эрнан Кортесийн удирдсан Испанийн байлдан дагуулагчид тэднийг устгасан юм. Одоо энэ агуу хүмүүсийн үр удмыг нахуатл хэлээр ярьдаг хүмүүс гэж үздэг бөгөөд тэдний ихэнх нь Мексикийн Пуэбла, Веракруз, Идальго, Сан Луис Потоси, Герреро мужуудад тархан амьдардаг. Түүнчлэн АНУ-д цагаачилсны үр дүнд Нью-Йорк, Калифорнид нуатуа нарын жижиг овгууд одоо ч бий.
9
Ассирчууд
Дэлхийн хамгийн анхны соёл иргэншлийг бүтээгчдийн үр удам, Вавилоныг үндэслэгчид өнөөдөр Иран, Хойд Ирак, Сири, Туркэд голчлон амьдарч байна. Угсаатны бүлгүүд нь Ливан, Орос, АНУ, Швед, Гүрж, Армени, Герман, Их Британи болон бусад орнуудад байдаг аж. Орчин үеийн Ассирчуудын хэл Баруун Азийн хүн амын арамей аялгуунд үлдэж хоцорсон боловч энэ ард түмний олон төлөөлөгчид ярихаа больжээ.
10
Гагауз - Печенегийн удам
Гагаузууд бол Бессарабид голчлон суурьшсан Түрэг үндэстэн боловч энэ угсаатны төлөөлөгчид Болгар, Румын, Орос, Грекээс олддог. Тэдний цусанд өнгөрсөн үеийн хэд хэдэн агуу ард түмний өв уламжлал холилдсон байдаг.
Түрэг гаралтай ч гагаузчууд Европын хөршүүдээсээ гадаад төрхөөрөө ялгардаггүй. Энэ хүмүүсийн ихэнх төлөөлөгчид Христийн шашныг шүтдэг боловч чоныг шүтэх нь онцгой ач холбогдолтой хэвээр байна. Тусгаар тогтносон Гагаузийн анхны туг дээр амьтны толгой дүрслэгдсэн байдаг.