2 настай охин ээжийнхээ нүцгэн зургийг бүх танилууд руу нь илгээжээ

АНУ-ын Охайо мужид амьдардаг дөрвөн хүүхэдтэй айлын ээж 2 настай охиныхоо хийсэн зүйлийг хараад ухаан алдах дөхсөн гэнэ. Бяцхан охин ээжийгээ нүцгэн байхад нь мэдэгдэлгүй зургийг нь дарж утсанд хадгалагдсан бүх хүмүүст илгээсэн байна. Тэр дунд их сургуулийн ангийнхан болон багш нар,  ажлынхан, төрөл саднууд зэрэг хэчнээн хүн байсныг төсөөлөхөөс ч ичгэвтэр байдалд оржээ. 

2 настай охин ээжийнхээ нүцгэн зургийг бүх танилууд руу нь илгээжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Охины ээж 30 настай Эмили Шмитт угаалгын өрөөнд шүршүүрээс гараад үсээ хатааж байхдаа охиноо сатааруулахын тулд гар утсаа өгсөн байна. Сахилгагүй охин Карсин (Karsin) энэ мөчийг ашиглаж, ээжийнхээ нүцгэн зургийг чимээгүйхэн ардаас нь дараад "Snapchat" дээрх бүх найзуудад нь явуулсан байна. 

Бүсгүй зургуудын тухай хамт ажилладаг хүнээсээ зурвас ирэхэд л олж мэджээ. Бяцхан охин их сургуулийн хуучин ангийнхан, ажлын түнш, танил үйлчлүүлэгчид, бусад ажилчид гээд олон хүнд ээжийнхээ нүцгэн зургийг илгээсэн болж таарав.

Эвгүй явдлын тухай мэдсэн даруйдаа Эмили хүмүүсээс уучлалт гуйж, стори оруулжээ. Түүнийг ийнхүү олон нийтийн сүлжээгээр өөрийн түүхээ хуваалцахад бусад эцэг эхчүүд ч өөрсдөд нь болон хүүхдүүдэд тохиолдсон хөгжилтэй түүхүүдийг ярьж эхэлжээ. 

Тэр нөхөртэйгөө ярилцаад болсон явдлыг үнэнээр нь тайлбарлаж, учраа хэлэхээр шийдсэн нь түүнтэй ижил нөхцөлд байдалд орж байсан олон эцэг, эхчүүдийг ч хөгжилтэй түүхээ дэлгэхэд хүргэсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()