1
Пэйж Ванзант (Paige Vanzant)
Бүсгүй сүүлийн жилүүдэд UFC-ийн дур булаам тамирчдын нэг болж нийгмийн сүлжээ, телевизийн нэвтрүүлгүүдийг байлдан дагуулж ирсэн. Харамсалтай нь түүний спортын замнал алдар нэрийн түвшинтэй нь тэр бүр таардаггүй байв.
Гэвч модель мэт түүний гадаад төрх Роүз Намаюнас (Rose Namajunas)-тай хийсэн тулааны дараа ийнхүү нүд хальтрам болж хувирсан юм.
2
Анастасиа Янкова (Anastasia Yankova)
Тулааны ертөнцийн гоо үзэсгэлэн болсон Анастасиа Янкова гадаад төрхөөрөө ч, тамирчны чадвараараа ч дээгүүрт ордог. Бүсгүйг хэвлэл, мэдээллийн салбарт хөл тавьж эхлэхэд гайхах хүн байгаагүй юм.
Үзэсгэлэн төгөлдөр байлаа ч тулаан гэмтэлгүй дуусна гэж үгүй. Вета Артега (Veta Arteaga)-тай UFC-ийн оноолт таарсан бөгөөд үр дүн нь энэ байлаа.
3
Каролина Ковалкевич (Karolina Kowalkiewicz)
2016 онд аваргын бүсийн төлөөх тэмцээнд Польшийн тамирчин Каролина Ковалкевичийн үзүүлэлтийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр энэ тулаанд ялагдсан ч эцсээ хүртэл цуцашгүй тэмцсэн юм.
Бүсгүй нүдэндээ хүнд гэмтэл авч, гоо сайхнаараа хохирол амссан. Энэ явдлаас үүдэж холимог тулааны карьерээ үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болж хувирсан байна.
4
Йоанна Енжейчик (Joanna Jędrzejczyk)
Мөн Польшийн үзэсгэлэнт тамирчин Йоанна Енжейчик сүүлийн тулаанаасаа болж их шаналжээ.
Тамирчин Вейли Жан (Weili Zhang)-тай хийсэн тулааны үеэр нүүрэндээ хүнд бэртэл авч, танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн байна.
5
Мишель Ватерсон (Michelle Waterson)
Тайланд гаралтай АНУ-ын тамирчин Мишель Ватерсонд моделийн карьер хөөх бүрэн боломж байв. Гэсэн ч тэр холимог тулааны спортын замналыг сонгосон юм.
Бүсгүйн дундаршгүй эрч хүч тулааны тавцанд гал гаргадаг ч заримдаа өөрийнхөө галд "түлэгдэх" тохиолдол ч бий.
6
Ронда Роүзи (Rhonda Rosie)
Ронда Роүзи бол UFC-ийн анхны аварга эмэгтэй бөгөөд зодог тайлахдаа алдрын танхимд нэрээ мөнхөлсөн чансаатай тамирчин байв. Рози Октагонд ч, цаашлаад бөхийн тэмцээнүүдэд ч гялалзаж байсан юм.
Алддаггүй хүн гэж үгүйн нэгэн жишээгээр тэр анх удаа тулаандаа ялагдал хүлээж, аваргын бүсээ Холли Холм (Holly Holm)-д шилжүүлсэн байна.
7
Роүз Намаюнас (Rose Namajunas)
Дээр дурдагдсан тачирхан үстэй бүсгүй Роүз анхнаасаа ийм стильтэй байгаагүй юм. Тэр тамирчин хүнд хэт урт үс төвөгтэй гэж үзээд гоёмсог намирсан үсээ хандивлаж байжээ.
Тэрээр хатуухан тулааны төгсгөлд ч нугаршгүй, уян хатан чанараа алддаггүй гэдгээрээ алдартай.
8
Яна Куницкаяа (Yana Kunitskaya)
Хэдэн жилийн өмнө Яна Куницкаяа тулааны тавцанг орхиж, гэр бүлдээ анхаарал хандуулах болсноор дасгалжуулагчийн ажил хийх болжээ. Энэ мөчөөс цаг хугацаа ч өнгөрч, бүсгүй спортын ертөнцөд тамирчны хувиар эргэн ирэв.
Тэр одоо халамжит гэрийн эзэгтэйгээр зогсохгүй холимог тулааны урлагийн домог юм.
9
Кейтлин Нейл (Kaytlin Neil)
Кейтлин Нейл жил гаруй тэмцээнд оролцоогүй ч одоог хүртэл хамгийн дур булаам тулаанчдын тоонд багтсаар байгаа. Түүний шүтэн бишрэгчид спортдоо эргэн ирэхийг нь тэсэн ядан хүлээж байгаа нь гарцаагүй.
Гэсэн хэдий ч түүнд ийм үр дагаврыг хүсэх нь юу л бол.
10
Кей Хансен (Kay Hansen)
Энэ жил 21 нас хүрсэн Кей Хансен бол UFC-ийн хамгийн залуу эмэгтэй тамирчин. Тэр мөн хамгийн "гэмгүй" төрхтэй тулаанч ч байж болох юм.
Чухамдаа Хансен нүүрэндээ гэмтэл авсан ч өрсөлдөгчдөө илүүрхэн буулган авах чадвартай юм.