Өмнө нь баян байсан ч өдгөө буурай орны тоонд багтах болсон 6 улс

Зарим орнууд олон зуун жилийн турш дэлхийд тэргүүлэх байр сууриа баттай хадгалсаар байдаг бол зарим нь тодорхой шалтгаанаар эдийн засгийн уналтад орж, ядуу орны тоонд орох нь бий. Тэгвэл бид танд өмнө нь дэлхийн хамгийн баян орны тоонд багтаж байсан ч одоо нэн ядуу оронд тооцогдох болсон 6 улсыг танилцуулъя.

Өмнө нь баян байсан ч өдгөө буурай орны тоонд багтах болсон 6 улс

1 Мали

Мали бол нэг хүнд ноогдох ДНБ нь 926 доллар байдаг дэлхийн хамгийн ядуу улс орнуудын нэг юм.  Харьцуулан авч үзвэл, Монголын нэг хүнд ноогдох ДНБ нь 4121 доллар.  Ийм ч учраас НҮБ-аас гаргасан жагсаалтад Мали улс дэлхийн хамгийн хөгжил буурай 47 орны нэг болжээ. Малигийн ихэнх иргэд газар тариалан эрхэлж, амьдралын наад захын хэрэгцээгээ хангадаг.  

700 жилийн өмнөх Малигийн эзэнт гүрэн өнөөгийн Малигаас тэс өөр байсан бөгөөд Африкийн хамгийн том, баян орон байв. Эзэнт гүрний газар нутаг ойролцоогоор 1.1 сая хавтгай дөрвөлжин талбайг эзэлдэг байжээ. Тухайлбал, XIV зууны үед буюу I Манса Мусагийн үед Малид дэлхийн алтны хагас хувийг олборлож Египет, Перс,  Женоа, Венецийн худалдаачидтай наймаалцдаг байсан гэнэ. Нийслэл болох Тимбукту нь боловсрол, соёл, худалдаагаараа Европын тэргүүлэх хотуудтай энэ зэрэгцэж байсан юм. XVI зуунаас Европын анхны колоничлогчид ирснээр улс орон хямралын шуурганд нэрвэгдэж, XIV зууны Малигаас зөвхөн нэр л үлдсэн байна.

Мали

2 Энэтхэг

Энэтхэгийн хувьд нэг хүнд ноогдох ДНБ нь 7000 доллар орчим байдаг. Хэдийгээр Мали шиг бага биш ч энэ тоо тэрбум гаруй Энэтхэгтчүүдэд төдийлөн сайн нөлөө үзүүлдэггүй. XXI зууны сүүлийн хэдэн жил улс орны ядуурлыг бууруулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж арга хэмжээ авч байгаа ч олон зуун сая энэтхэгчүүд ядуу хэвээр л байгаа аж.

Гэтэл XVI-XVIII зууны үед Энэтхэг тийм ч ядуу орон биш байсан билээ.  Тухайн үед Энэтхэгийг Могол улс эзэлсэн байсан бөгөөд тэр үедээ дэлхийн ДНБ-ний 25% нь энэхүү улсад ноогдож байжээ. Харьцуулан үзвэл, АНУ одоо дэлхийн ДНБ-ний 25%-ийг эзэлдэг. Энгийн ард иргэдийн амьдрал тухайн үеийн Английн иргэдийн амьдралаас хэд дахин өндөр үзүүлэлттэй байсан гэнэ.  Гэвч дотоодын хэрүүл маргаан, эрх мэдлийн төлөөх тэмцэл, шашны асуудлаас болж Энэтхэг орон XVIII  зууны сүүл гэхэд хямралд орж, XIX зууны дунд үед Их Британийн колони болжээ.  Их Моголын эзэнт гүрэн аж үйлдвэрийн хувьсгал, дайн байлдааны хөгжилтэй хөл нийлүүлж чадаагүй. Тэр үед аль хэдийн хоцрогдсон гүрэн байсан ба өнөө цагт ч иргэдийн амьдрал дээшлээгүй байна. 

Энэтхэг

3 Ирак

Нэг хүнд ноогдох ДНБ нь 6000 доллар хүрэх, тогтмол дайн дажинтай, террорист халдлагад ихээр өртдөг, авилгал ихтэй улс орон өмнө нь дэлхийн хамгийн баян орнуудын тоонд орж байсан гэхэд итгэхэд бэрх байгаа биз? 1960-1970-аад оны үед Ирак байгалийн хий болон нефьт олборлолтоор бүхий л хэрэгцээгээ хангадаг байжээ. 1973 онд дэлхийн нефтийн хямралын үеэр Иракчууд газрын баялагаа хүртсэнээр дэлхийн хамгийн баян, хөгжингүй орны тоонд багтах болсон юм. Ирак дэд бүтэц сайтай, ард иргэд, нийгмийн сайн сайхны төлөө их хөрөнгө зарцуулж байсан бөгөөд тогтвортой, аюулгүй орны тоонд зүй ёсоор багтаж байжээ.  

Гэвч төрийн эрх мэдэл 1979 онд Саддам Хусейний гарт ирснээр хорь гаруй орчим жилийн турш тогтвортой байсан Иракийн эдийн засаг уналтад орсон байна. Их хэмжээний авилгал, газрын тосны үнийг хэт их бууруулсан нь энэхүү эдийн засгийн уналтанд ихээр нөлөөлжээ. 1990 оны эхэн үе гэхэд нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ 1000 доллар ч хүрэхгүй болсон аж. Асуудлыг шийдвэрлэхийн тулд Саддам Хусейн 1990 онд Кувейтийг эзэлсэн бөгөөд энэ нь Персийн булангийн дайн дэгдэхэд хүргэсэн байна. Бас нэгэн хүнд цохилт нь 2003 онд АНУ-ын цэргүүд Ирак руу нэвтрэн орсонтой холбоотой. 2011 оноос Ирак аажмаар хөгжиж байгаа ч дайны хор уршиг нь их учир одоог хүртэл ядуу иргэдийн тоо буураагүй, террорист халдлага гарсаар л байна.

Ирак

4 Зимбабве

Зимбабвегийн хувьд нэг хүнд ногдох ДНБ-ний тоо 2000 доллар ч хүрдэггүй байна. Гэвч 1970-1980-аад оны үед Зимбабве нь Родези нэртэй байсан бөгөөд хөрш орнуудынхаа дунд төдийгүй Африктаа тэргүүлэх хамгийн баян орны тоонд багтдаг байжээ. Тус улсад амьдрах цагаан арьстнууд байгалийн нөөц баялгийг зөв ашиглаж, өөрийн орныг төдийгүй хөрш орнууддаа хишиг хүртээсэн хүчирхэг ХАА-н салбарыг босгожээ.

Харамсалтай нь 1990 онд Родезийн төрийн удирдлага өнгөт арьстнуудад шилжиж, Зимбабве нэртэй болсноор бүх зүйл өөрчлөгдсөн байна.  2000 онд ерөнхийлөгч Роберт Мугабе цагаан арьстнуудын эрх мэдлийг хязгаарлах хэрэгтэй хэмээн үзэж тэдний фермийг булааж, өөрсдийг нь улсаас хөөж, хоморголон хороож байсан юм. 

Цагаан арьстнуудын оронд ажиллах болсон өнгөт арьстнууд ХАА-н ямар ч мэдлэггүй болохыг шинэ төрийн тэргүүн тооцоолоогүй нь мэдээж. Тиймээс ургамал, үр тариа, газар тариалангийн талбайд асар их зэрлэг өвс ургаж, ашиггүй талбай болж хувирсан байна.  Үүнээс гадна төрд албан тушаал хашдаг эрх мэдэлтнүүд бага ч гэсэн эд хөрөнгөтэй үлдэхийг хүссэнээр авилгал газар авах болжээ.  Улмаар Конготой хийсэн дайн нь эдийн засгийг эцсийн цэг хүртэл унагасан юм.

2003 онд Зимбабве улсад инфляцийн түвшин асар ихсэж, 2008 он гэхэд 231000000% хүрсэн байна. Роберт Мугабег албан тушаалаасаа огцорсны дараа эдийн засгийн дорвитой арга хэмжээ авч эхэлснээр ДНБ-ний хэмжээг нэмэгдэж, ард иргэдийн амьдралын түвшин бага боловч  нэмэгдсэн аж. Гэсэн хэдий ч Зимбабве ядуу орнуудын тоонд багтсан хэвээр л...

Зимбабве

5 Куб

АНУ-ын хатуу хориг, удирдагчийн буруу шийдвэрийн үр дүнд олон жилийн турш эрчимтэй хөгжиж байсан энэхүү орон ядуурчээ Өнөөдрийн байдлаар Кубын нэг хүнд ноогдох ДНБ нь 8000 доллар бөгөөд сарын дундаж цалин нь 30 доллар л хүрдэг. 

1959 онд Фидель Кастрод төрийн эрх мэдэл шилжихээс өмнө Куб нь Карибын тэнгисийн хамгийн баян орнуудын нэг байсан бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ нь Хойд болон Өмнөд Америкийн дунджаас ч их байсан аж.  Тухайн үед Куб нь нэг хүнд ноогдох автомашин болон телефон утасны тоогоороо ч бүс нутагтаа тэргүүлж байсан гэнэ. Үүнээс гадна чихрийн нишингэ, халуун орны жимс боловсруулалт, аялал жуулчлалаараа мөн бусад орноос хавь илүү орлоготой байлаа.

Гэхдээ  Кастро ирээд бүх зүйлийг нураасан гэсэн үг биш. Куб  нь тухайн үед зөвхөн баячуудын хувьд диваажингийн орон байсан бөгөөд ард иргэдийн орлогын түвшин ч хоорондоо эрс тэс ялгаатай байсан юм.

Үүнээс гадна мөрийтэй тоглоомыг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөс хойш гэмт хэрэг, хар тамхины худалдаа эрчимтэй хөгжсөн байна. Кубын хувьсгалын дараа ДНБ бага багаар буурч байсан ч 90-ээд оны үед ЗХУ-ын тусламжтайгаар эдийн засаг нь дахин сэргэж, хөгжлийнхөө оргилд хүрсэн аж. Гэвч Зөвлөлт үгүй болсноор Кубын аж амьдрал хямралд орсон бөгөөд одоогийн байдлаар нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ хувьсгалын өмнөх үеэс бага байгаа гэнэ.

Куб

6 Науру

Номхон Далайд орших Науру арлын улсад нэг хүнд ноогдох ДНБ 9000 доллар хүрдэг. Хэдийгээр энэ тоо боломжийн мэт санагдаж байгаа ч ард иргэдийн дунд ядуурал нүүрлэж, улсын ирээдүйн төлөв тааруухан харагдаж байгаа.

Өнгөрсөн зууны 70-аад оны үед ердөө 7000 хүн амтай энэхүү улс нь фосфат болон бордоогоор баялаг байсан учир Австрали, Шинэ Зеланд зэрэг ХАА өндөр хөгжсөн орнуудтай худалдаа хийдэг байжээ. Тухайн үед ДНБ-ий хэмжээ 20 мянган доллар хүрч байсан нь Науруг бүр Европын баян орнуудтай өрсөлдөхүйц болгожээ. 

Мөнгө маш ихтэй байсан учир Науругийн засгийн газар онгоц, завь гэх мэт зүйлсийг худалдан авч тансаг зэрэглэлийн буудал, байшин барилга барих болжээ. Улсын оршин суугч бүр тансаг байшинд амьдарч, үнэтэй автомашин унаж байсан юм. 1980-аад оны үед фосфатын нөөц дуусаж эхлэх үед Науругийн засгийн газар “Тrust fund” үүсгэж, хөрөнгө оруулалт авах замаар орлого олохоор шийдсэн байна.  Фосфатын нөөц дуусмагц тансаг амьдралд дассан Науру эдийн засгийг чангатгах горимд шилжжээ. Одоогийн байдлаар Науругийн орлогын гол эх үүсвэр нь олон улсын тусламж, цагаачдад зориулсан австралийн сангаас өгч буй мөнгөн тусламж гэнэ.

Науру

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()