“Gem Oktoberfest-2020” шар айрагны баяр аравдугаар сарыг дуустал үргэлжилнэ

Их хотын шар айрганд дурлагсдын хүсэн хүлээдэг хамгийн том баяр болох “Oktoberfest” фестивалийг “Жем Интернэшнл” ХХК, Монголын анхны Аялал жуулчлалын гудамж болох Misheel Walking Street-тэй хамтран зохион байгуулж байна.

“Gem Oktoberfest-2020” шар айрагны баяр  аравдугаар сарыг дуустал үргэлжилнэ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү баярт Gem Draft шар айрагны үйлдвэрийн цуврал бүтээгдэхүүн болох Blonde Ale, Pale Ale, Pilsner, Dark, Original нэрийн таван төрлийн давтагдашгүй амт, үнэр өнгө бүхий шар айргийг хэрэглэгчиддээ санал болгож байна.

“Gem Oktoberfest” шар айрагны баяр нь орчин үеийн залууст согтууруулах ундааг хэрхэн зөв хэрэглэх, түүнчлэн шар айргийг зохистой хэрэглэвэл хүний биед ямар ач тустай байдаг талаар ойлголт өгөх, шар айрагны соёлыг түгээх зорилгын хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

Энэхүү фестивальд хүрэлцэн ирснээр төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, амьд хөгжмийн тоглолт, шоу арга хэмжээ үзэхээс гадна олон олон рекордыг эвдэж, шагналын эзэн болох боломжтой. Үүнд:

  • Лхагва гарагт Ladies Record Night
  • Пүрэв гарагт Corporate Record Night
  • Баасан гарагт The Red Tap Record Night
  • Бямба гарагт Guinness Record Night гэсэн амжилтын эздийг бүртгэж байгаа юм.

Сонирхуулахад: The Red Tap-н “Шар айраг хамгийн хурдан уугч” тэмцээний ялагч 1л-ийн грушкатай шар айргийг 7,5 сек-ийн хугацаанд ууж, амжилтаа бүртгүүлсэн байна. Тус рекордыг эвдэж санаанд оромгүй шагналын эзэн болоорой.

Шар айрагны фестиваль аравдугаар сарыг дуустал үргэлжлэх тул найз нөхөд, хамт олноороо ирж, олон төрлийн шар айрагны амтыг мэдрэн нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.

Шар айрагны соёлыг түгээгч- “Жем Интернэшнл” ХХК

Жем Драфт шар айрагны үйлдвэр- The Creative craft beer

Амтыг мэдэр...

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.