1
Бенито Муссолини / Итали
1945 оны 4-р сарын 28-нд фашист дарангуйлагчийг партизанууд бууджээ. Дараа нь Бенито Муссолинийн цогцсыг Миланд авчирч бусад хамсаатнуудынх нь цогцсын хамт олон нийтийн өмнө хөлнөөс нь дүүжлэн өлгөсөн байна. Дараа нь тэдгээр цогцсыг шуудуу руу хаясан байна.
Тэр оны 5-р сарын 1-нд Миланы Музоккогийн оршуулгын газарт орон гэргүй, ядуусын адил шарилыг нь булав.
1946 оны Улаан өндөгний баярын үеэр хэд хэдэн фашист Муссолинигийн цогцсыг хулгайлсан байна. Дараагийн хэдэн жилийн турш тус улсын Засгийн газрын гишүүд санал зөрчилдсөний улмаас түүний шарилыг 10 жилийн турш оршуулж чадаагүй ажээ.
Өдгөө хуучин дарангуйлагчийн цогцос нь Предапио хотын дурсгал, хүндэтгэлийн газарт байдаг.
Доторх байдал:
2
Ким Ир Сен, Ким Чен Ир / Хойд Солонгос
БНАСАУ-ын дарангуйлагч асан Ким Ир Сен, Ким Чен Ир нарын оршуулгын газар Пёньяан хотын зүүн хойд хэсэгт, асар том бунхан дотор бий.
Өмнө нь "Кумсусан" ордон нь Ким Ир Сений өргөө байжээ. Гэвч Хойд Солонгосын удирдагч таалал төгссөний дараа уг байрыг бунхан болгосон аж.
Аялагчид бунхан дотор зураг авахуулах хориотой байдаг.
Ким Чен Ирийн шарилыг 2011 оны 12-р сарын 29-нд тэрхүү бунханд хамт байрлуулж байжээ.
3
Пак Чүн Хи / Өмнөд Солонгос
Өмнөд Солонгост дарангуйлал байгаагүй гэж бодвол алдас болно. Бусад орны дарангуйллаас арай өөр хэлбэртэй оршдог байсан боловч дарангуйллын мөн чанар хэвээрээ байв.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Чүн Хигийн шарилыг Донжак-донг үндэсний оршуулгын газрын энгийн булшинд оршуулжээ.
4
Аугусто Пиночет / Чили
Дарангуйлагчийн бага хүү Марко Антонио Пиночет оршуулгын ёслолын дараа Аугусто Пиночетийн шарилыг чандарласан гэж олон нийтэд мэдэгдэж байсан юм. Аугусто эцгийнхээ цогцсыг хэн нэгнээр доромжлуулахгүйн тулд булшинд байлгахыг хүсээгүй ажээ.
5
Пол Пот / Камбож
Камбожийн дарангуйлагч Пол Пот 1998 оны 4-р сарын 15-нд зүрхний дутагдлаар таалал төгссөн. Гэвч хожим нь эрүүл мэндийн үзлэгээр үхэл нь хордлогоос үүдэлтэй болохыг тогтоож байжээ. Түүний цогцсыг чандарласан гэнэ.
6
Антонио де Оливейра Салазар / Португал
Португалийн Ерөнхий сайд агсан тэрбээр 36 жилийн турш (1932-1968 он хүртэл) засгийн эрх барьж байсан бөгөөд "Шинэ улс" гэж нэрлэгддэг үзэл суртлын тэргүүлэгч байв. Салазар 1970 онд нас баржээ.
Дурсгалын ёслолын дараа дарангуйлагчийн авсыг тусгай галт тэргээр төрөлх хот Вимейра руу хүргэж өгсөн байна. Салазарыг 50 жилийн турш энгийн булшинд байлгасан. Оливейра эргэн тойрныхноо өөрийн хүндэтгэлд зориулж бунхан босгохыг хүсээгүй гэнэ.
Булшны чулуун дээр António de Oliveira Salazar гэсэн утгатай AOS товчлолыг сийлсэн байна.
7
Рафаэл Трухилло / Доминиканы Бүгд Найрамдах Улс
Рафаэль Трухильог анх Парис дахь оршуулгын газарт оршуулсан боловч 2000-аад оны эхээр цогцсыг нь гаргаж, төрөлх нутагт нь хүргэж өгчээ. Шарилын байршлыг олон нийтэд мэдээлээгүй байна.
8
Франциско Франко / Испани
Франциско Франкогийн шарилыг анх Мадридын ойролцоох Фаллены хөндийд оршуулсан юм. Харин одоогоос жилийн өмнө буюу 2019 оны 10-р сарын 24-нд түүний шарилыг гаргаж, Эль Пардо орчмын Мингоррубио оршуулгын газарт дахин оршуулсан юм.
Мадрид хотоос 58 км зайд орших Фаллены хөндийд, Эл Эскалори хийдийн ойролцоо асар том цогцолбор байдаг. Энэхүү цогцолбор нь Католик сүм хийд, хамба лам, дурсгалт газартай бөгөөд 1365 га талбайг хамрах ажээ. 1936-1939 оны иргэний дайны үеэр амиа алдсан 33 мянга гаруй хүний шарилыг энд булж байсан байна.
9
Энвер Хоха / Албани
Албани улсын анхны дарангуйлагчийг Тирана дахь үндэстний баатруудын оршуулгын газарт оршуулжээ.
1992 оны 5-р сард түүний шарилыг гаргаж, Тиранагийн захад орших нийтийн оршуулгын газарт дахин оршуулсан байна.
10
Миклош Хорти / Унгар
Унгарын дарангуйлагч 1957 онд Португалийн Эсторил хотод нас баржээ. Фашист дарангуйлагчийг эх оронд нь булшлах боломжгүй байсан 2 шалтгаан бий. Нэгт, коммунист эрх баригчид фашистыг газар нутагтаа оршуулахыг хүсээгүй. Хоёрт, Хорти өөрөө шарилыг нь коммунист Унгар луу шилжүүлэхийг хүсээгүй юм.
Дахин оршуулах ажиллагаа 1993 онд болсон ба түүний булш өдгөө Кендерсд оршдог ажээ.
11
Саддам Хуссейн / Ирак
2015 онд Иракийн арми болон ISIS (Исламын улс бүлэглэл)-ын байлдааны уршгаар Саддам Хуссейний булш устсан байна. Тус газар Саддамын булш байрладаг учир исламын дайчид болон бусад бүлэглэлийн байлдааны гол талбар болдог байсан юм.
12
Николае Чаушеску / Румын
Румын улсын ерөнхийлөгч агсан Чаушескуг 1989 оны цуст хувьсгалд 60 мянга гаруй хүний амь хөнөөсөн, улсын эдийн засгийг доройтуулсан зэрэг шалтгаануудаар эхнэрийн хамт цаазалсан билээ. Тэдний шарилыг Румын улсын Бухарестын ойролцоох цэргийн оршуулгын газарт чимээгүйхэн оршуулсан байна.
2010 оны 12-р сарын 10-нд Николае Чаушеску болон түүний эхнэр Женка нарыг хамтад нь дахин оршуулсан. Булшны дээгүүр улаан боржин чулуугаар хийсэн шинэ хөшөө босгожээ.
Эх сурвалж: fishki