13 настай хүү ээждээ хаягдсан нялх дүүгээ тариураар тэжээж, амийг нь аварчээ

2020-10-13, 16:56
119,696

Хойд хөршийн Свердловск мужийн Карпинск хотод оршин суугч нэгэн эмэгтэй 6 сартай хүүхдээ хувцасны шүүгээнд нууж байсан талаарх мэдээлэл цахим ертөнцөд тархаад байна. Бяцхан охиныг 13 настай ах нь ээжээсээ нууцаар тогтмол хооллож байсны ачаар хүүхэд амьд үлджээ. Харин ээж нь энэ хугацаанд нялх хүүхдээ өлсөж үхэхийг нь хүлээж байсан гэнэ.  

13 настай хүү ээждээ хаягдсан нялх дүүгээ тариураар тэжээж, амийг нь аварчээ

Михаил хүү ээжийгээ гэртээ эзгүй хойгуур 6 сартай дүүгээ хооллож, живхийг нь сольж, усанд оруулдаг байжээ. 13 настай хүү өөрөө нялх хүүхдийг хэрхэн хооллох талаар интернетээс уншиж, нухаш бэлтгэн тариурын тусламжтой хооллодог байсан байна. Хожим жигнэмэг, сүүнд дэвтээсэн талхаар хооллож эхэлсэн гэнэ. 

Аз болоход Юлиягийн найзууд гэрт нь ирж, хувцасны шүүгээнээс тураалд орсон эцэнхий нялх хүүхдийг олоод цагдаад мэдэгдсэн байна.

Зургаан сарын турш хүү Полина охиныг ээжийнх нь танилуудын хүүхэд гэж боддог байв. Мэдээж ээж нь түүнд ингэж итгүүлсэн хэрэг. Шүүгээнд нь байсан нялх хүүхэд түүний төрсөн дүү гэдгийг цагдаагийн байгууллагаас олж мэдээд хүү хүнд цочирдсон байна. 

"Дөнгөж өсвөр насандаа яваа хүүхдийн сэтгэлзүйн хувьд энэ хэрэг маш хүнд цохилт болсон байгаа. Тийм учраас хүүд гэрээсээ суралцах боломж өгөх хэрэгтэй болов уу. Анги танхимаар хичээллэх буюу олон хүнтэй газар байх нь одоогийн байдлаар түүнд тохиромжгүй." гэж сэтгэл засалч Сергей Локтионов зөвлөжээ. 

Юлия гэх эмэгтэй хүүгийнхээ хичээл сурлагад онцгой анхаардаг, ар гэрийн хараа халамж сайн, хүүхдэдээ анхаарал тавьдаг тул хэн ч түүнийг ийм зүйл хийнэ чинээ санаагүй гэнэ. 

Түүнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд харин 6 сартай охин эмнэлэгт эмчилгээ хийлгэж, эрүүл мэндийн байдал нь бага багаар дээрдэж байгаа гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()