Уг мэдээ гарсны дараа өнгөт арьстай иргэд "Твиттер"-ээр дамжуулан бухимдлаа илэрхийлжээ. Тэдгээрээс заримыг нь орчуулвал:
- Африкчуудын дүрд цагаан арьстнууд сонгохоо боль;
- Түүхээс харахад Клеопатра хар арьстан байсан. Түүхээ хүндэлдэг хүн байгаа бол энэ шийдвэрээ эргэн харах ёстой.
- Энэ дүрд илүү тохирох Африк жүжигчдийг сурталчлахгүй байгаа нь харамсалтай байна.
- Клеопатра бол өнгөт арьст эмэгтэй! Цагаан арьстнууд түүхийг арилгахыг үргэлж хичээдэг.
- "Та (Галь Гадот) бол үзэсгэлэнтэй эмэгтэй. Би таны бүтээсэн "Wonder Woman"-ий дүрийг хайрладаг, гэхдээ Клеопатра цагаан арьстан биш байсан. Тиймээс та дүрээсээ татгалзах ёстой."
- Үгүй ээ. Клеопатра Африк гаралтай байсан. Энэ бол ичгүүртэй явдал
Эртний Египетчүүдийн уг гарал, дүр төрх нь орчин үед томоохон маргаан дагуулдаг асуудал юм. Занданшуулан шарил дээр хийсэн ДНХ-ын судалгаанууд, ханын зургууд зэрэг дээр үндэслэн тэд кавказойд буюу европжуу төрхтэй, өнөөгийн Египетийн үндэсний цөөнх Коптуудтай ижил байсан гэсэн үзэл бий.
Нөгөө талаас голцуу Африк гаралтай хүмүүс эртний Египетчүүдийг өөрсдийнх нь өвөг дээдэс буюу хар арьстай хүмүүс байсан гэж үзэх нь түгээмэл.
Дашрамд дурдахад Холливудын түүхэнд хийгдсэн Клеопатрагийн тухайн кинонуудын бараг бүгдэнд нь цагаан арьстай бүсгүйчүүд тус хатны дүрийг бүтээж байжээ.
Элизабет Тайлор (Elizabeth Taylor) - Cleopatra (1963)
Вивиен Лей (Vivien Leigh) - Caesar and Cleopatra (1945)
Моника Беллучи - Asterix & Obelix: Mission Cleopatra (2002)
Софиа Лорен (Sophia Loren) - Two Nights with Cleopatra (1954)
Леонор Варела (Leonor Varela) - Cleopatra (1999)
Теда Бара (Theda Bara) - Cleopatra (1917)
Виржиниа Майо (Virginia Mayo) - The Story of Mankind (1957)
Паскал Пети (Pascale Petit) — A Queen for Caesar (1962)