1
Үсний уутанцрыг шалгах
Таны үс ерөнхийдөө эрүүл эсэхийг шалгахын тулд эхлээд үснийхээ угийг шалгаж үзэх хэрэгтэй. Үүний тулд:
- Нэг ширхэг үс сугалж аваарай. Ингэхдээ аль болох угаас нь бариад татах хэрэгтэй.
- Сугалсан үснийхээ угийг ажиглаарай. Эрүүл үсний уг бөөрөнхий хэлбэртэй байх ёстой ажээ.
Үсний уналтаас хэрхэн сэргийлэх вэ?
-
Юуны түрүүнд үсний ургалтыг дэмжих загас, үр тариа, амуу будаа голлосон хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
-
Үсний угт нь хэт тулгаж боохгүй байх.
-
Тусгай витамин болон эрдэс бодистой хүнс хэрэглээрэй.
2
Усны тусламжтай тодорхойлох
Эрүүл үс нэлээд нягт байдаг бол гэмтсэн үс шингэнийг маш хурдан шингээдэг болдог байна.
- Толгойн янз бүрийн хэсгээс хэдэн ширхэг үс авна.
- Үснүүдийг аягатай ус руу хийнэ. Эрүүл үс усан дээр хөвөх бол бага гэмтэлтэй үс бага зэрэг живнэ, харин гэмтэлтэй үс шууд л аяганы ёроолд очих ажээ.
Гэмтэлтэй шингэн үсийг хэрхэн арчлах вэ?
- Өөрийн үсэнд тохирсон тосоо түрхэх.
- Үсээ угаах бүрдээ ангижруулагч хэрэглэж заншаарай.
- Алимны уксусыг алое-тэй хольж үсэндээ түрхэн үснийхээ pH балансыг тогтворжуулах боломжтой.
3
Үсний уян хатан чанарыг шалгах нь
Энэхүү тест нь таны үсний уян хатан чанарыг шалгах зорилготой юм. Үүнийг дараах энгийн алхмуудаар хийж болно:
- Үснийхээ багахан хэсгийг хуваан авна.
- Хоёр талаас нь болгоомжтой татна. Хэрэв үс тань татагдаад эргээд хэвэндээ орж байвал эрүүл гэсэн үг. Харин хурдан тасарч байвал үсний уян хатан байдал алдагдсан гэсэн үг юм.
Үсний уян хатан чанарыг хэрхэн яаж сэргээх вэ:
- Үсээ аль болох сэнсээр хатаахгүй байхыг хичээгээрэй.
- Жожоба-ын тос үсэндээ түрхэн массажлаарай.
- Үсэндээ бага зэрэг зөгийн ба түрхэх нь байглын гаралтай ангижруулагч болж өгөх юм.
4
Үсний гэмтэл тодорхойлох
Энэхүү тестийн тусламжтайгаар та үснийхээ гэмтлийг тодорхойлж чадах юм:
- Долоовор болон дунд хуруугаар хэсэг үсийг тусгаарлана.
- Үснийхээ угаас дээш чиглэлтэй хуруугаа явуулна. Хэрэв ингэхэд үс тань ширүүн санагдвал үс гэмтэлтэй гэсэн үг ажээ. Хэрэв зөөлхөн бол эрүүл юм.
Гэмтсэн үсийг яаж эмчлэх вэ:
- Кератины эмчилгээнд явах нь энэхүү асуудлыг шийдэхэд туслана.
- Үсээ будах, сэнсээр хатаахаас татгалзаарай.
- Цагаан будааны усаар үсээ зайлах нь үсийг дахин гэмтэхээс сэргийлдэг байна.