Алтайн хязгаарын алдарт жүжигчин Амаду Мамадаковтай танилц!

Бидний сайн мэдэх "Цэрэг эрс" цуврал хойд хөршид одоо ч алдартай хэвээр байгаа билээ. Энэ цувралыг үзсэн хүн бүхэн жүжигчин Амаду Мамадаковын бүтээсэн Ази төрхтэй тогооч Вакутагины дүрийг санаж байгаа байх. Ингээд түүний амьдралтай танилцацгаая!

Алтайн хязгаарын алдарт жүжигчин Амаду Мамадаковтай танилц!

Амаду Мамадаков нь ОХУ-ын Алтайн хязгаарын Эло хэмээх тосгонд төржээ. Харамсалтай нь залуугийн эцэг эхийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй байна. Амаду ярилцлага өгөх нь ховор бөгөөд өнгөрсөн амьдралынхаа талаар ярьдаггүй ажээ. Тэрбээр бага наснаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан ба түүний энэхүү хүсэл гайхамшигтайгаар биелсэн гэдгийг хүн бүр мэддэг. 

Амаду том болоод Москва руу нүүж, 1997 онд Щепкины нэрэмжит театрын сургуулийг төгссөн юм. Үүний дараа залуу төрөлх нутагтаа эргэн ирж Горно-Алтайскийн драмын театрт жүжигчнээр ажиллах болжээ.

Хэдэн жилийн дараа Амаду өөрийгөө илүү их зүйл хийх чадвартай гэдгээ мэдэрч, Москвагийн театрын урлагийн институт дахь найруулагчийн ангид оров. 25 настайдаа Амаду жүжиглэх чиглэлээр хоёр дээд боловсролтой байсан боловч нэг ч гол дүрд тоглоогүй байв. Тэрээр кинонуудад зөвхөн оролцон тоглогчийн үүргийг л гүйцэтгэдэг байжээ. Төгсөөд Амаду "Et cetera" театрт ажилд орсон юм.

2004 онд залууг "Солдаты" буюу бидний мэдэхээр "Цэрэг эрс" цуврал киноны сонгон шалгаруулалтад урьж, түүнийг Алтайгаас ирсэн сайхан ааштай Вакутагиний дүрд тоглохыг санал болгожээ. Мамадаков мэдээжийн зөвшөөрсөн бөгөөд тэр үеэс түүний жүжигчний карьер эхэлсэн юм.

"Солдаты"-тэй зэрэгцэн жүжигчин бусад олон кино төслүүдэд оролцсон. Тэдгээрээс хамгийн их анхаарал татсан нь биеэ үнэлэгчдийн тухай өгүүлсэн "Точка" , Оскарын шагналд нэр дэвшсэн "Монгол" кинонууд байв. Амаду Мамадаков карьерынхаа туршид 63 кинонд тоглосон боловч гол дүрд тоглоогүй юм.

Одоо түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Амаду жүжигчний карьераа орхиогүй бөгөөд Москвагийн "Et cetera" театрт ажиллаж байна. Тэрээр энэ оны 10 дугаар сарын 26-нд 44 нас хүрэх юм. 

Амаду Алтайн ард иргэдийн урлаг соёлыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө Бүгд Найрамдах Тува, Алтай улсын гавьяат жүжигчин, Г.И.Чорос-Гуркиний нэрэмжит шагналыг хүртсэн юм.

Амадугийн тоглосон хамгийн сүүлийн кино бол террористуудын талаар өгүүлэх мини цуврал "Call Center" (2020) байв.

Жүжигчин хувийн амьдралын талаараа ярих дургүй тул гэр бүлийнхэн нь үзэгчдийн хувьд нууц хэвээр байна. Гэхдээ Инстаграмаас нь харахад Амаду эхнэртэй, 1 охинтой ажээ.

Деиа хэмээх сайхан нэртэй охин эцгийнхээ замналыг дагажээ. Тэрбээр театрын дугуйланд явдаг бөгөөд жүжигчин болохыг хүсдэг гэнэ. 

Гэр бүл нь хотоос зайдуу амьдардаг, аялах дуртай бөгөөд саяхан Амадугийн "Instagram" дээрээ нийтэлсэн зургаас тэдний гэр бүлийг шинэхэн гишүүнтэй болсон гэж хэлж болох юм.

Жүжигчин аз жаргалаар дүүрэн, эгэл даруу амьдардаг бөгөөд түүнийг гол дүрүүдээр бидэнтэй дахин уулзана гэж найдаж байна!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()