Бэлгэвч цоолсон Англи эр 4 жилийн хорих ял авчээ

Их Британийн нэгэн эр бэлгэвчнүүдийг хэрэглэхээсээ өмнө хамтрагчаасаа нууцлан цоолдог байсан нь илчлэгдэж, улмаар бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдан 4 жилийн ял авсан байна.

Бэлгэвч цоолсон Англи эр 4 жилийн хорих ял авчээ

47 настай, галт тэрэгний жолооч мэргэжилтэй Эндрю Льюис (Andrew Lewis) нь Британийн Ворстерийн дүүргийн шатны шүүхээс 4 жилийн хоригдох ял аваад байна. Шүүхийн дүгнэлтээр түүнд итгэлцэл эвдэж, хууран мэхлэх аргаар бэлгийн харилцаанд орсон хэрэгтэй дүйцэх хэмжээний ял өгөх ёстой гэж үзжээ.

Болсон явдлыг тодруулбал, 2018 оны 3 дугаар сард тэрээр найз бүсгүйгээ гэртээ урьжээ. Тэр хоёр болзоод удаагүй байсан тул Льюис өмнө нь ийм үйлдэл удаа дараалан гаргасныг эмэгтэй огт мэдээгүй аж. Тухайн шөнө тэрээр Льюисийг хэрэглэсэн бэлгэвчээ нууцаар цоолсон байсныг олж мэджээ. Улмаар орны дэргэдэх шүүгээнээс нь мөн адил цоолсон хэд хэдэн бэлгэвч олоод цагдаад мэдэгдсэн байна.

Эндрю Льюис өмнө нь хүүхэдтэй болох талаар найз бүсгүйдээ олон удаа санал болгож, ятгаж байсан ч зөвшөөрүүлж чадаагүй тухай шүүхийн протоколд дурдагдсан байна. Өөрийнх нь тайлбарласнаар тэрээр энэ үйлдлээрээ бэлгийн харилцаанаас авах мэдрэмжээ өөрчлөхийг оролдож байсан гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()