Зөвхөн нүүрний хувирлаа үзүүлээд 100 мянган доллар олдог "TikTok"-ийн од охин

Белла бол "bellapoarch" нэрээр цахим ертөнцөд танигдсан Филиппин гаралтай "TikTok" блоггер юм. Түүний хийдэг зүйлийг үгээр тайлбарлахад хүндрэлтэй тул ерөнхийдөө хөгжмийн хэмнэлд тохируулан хөгжилтэй бичлэг хийдэг гэхэд болно. Белла уруулаа хөдөлгөж царайгаа хувиргахад л сая сая "TikTok" хэрэглэгчид түүний бичлэгийг үздэг.

Зөвхөн нүүрний хувирлаа үзүүлээд 100 мянган доллар олдог "TikTok"-ийн од охин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хаадаг бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард "ТикТок" хаяг нээхээр шийдсэн гэнэ. 

23 настай Филиппин  блоггер бүсгүйг одоо "ТикТок" дээр 33 сая гаруй хүн дагадаг бол 6 сая гаруй хүн Инстаграм дээр дагадаг.

Белла видео тоглоом тоглох, хөгжим сонсох, аялах бас анимэ үзэх хоббитой гэжээ. Хүүхэлдэйн кинонд хэчнээн дуртай вэ гэдэг нь түүний бичлэгүүдийг үзэхэд илт харагддаг. Тэрээр олны хайр хүндэтгэлийг хүлээж буй сэтгэл татам чанараа ашиглан шоу бизнесийн салбарт ч хүч үзэж болох юм. 

Английн рэппер "Millie B"-ийн "M to the B" дуун дээр хийсэн түүний ганцхан бичлэг нь 100 мянган ам.долларын орлого олсон бөгөөд 300 сая хандалт авч, тэр ч байтугай Хятадын сошиал ертөнцийн рекордыг эвджээ.

Бичлэг дээрээ тэр ердөө дууны хэмнэлд тааруулан нүүрээ хувиргаж, толгойгоо хөдөлгөсөн юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()