Дадал болоогүй бол хуримтлал үүсгэх гэдэг тийм ч амар биш. Зарцуулж сурсан хэмжээнээсээ багыг зарцуулж, хэрэглээгээ танах хэрэгтэй. Энэ нь хадгалж сураагүй хүнд санхүүгийн дарамт мэт тусдаг. Гэвч өөрт ачаалал өгөхгүйгээр хуримтлал үүсгэх боломж бий.
ПОДКАСТ СОНСОХ
Алхам 1 : Орлого, зарлагаа бүртгэх
Зорилго: Аль зардлуудаа илүү танаж, сард (эсхүл өөр хугацаанд) хэр хэмжээний хуримтлалыг бий болгох чадамжтайгаа ойлгох.
Хувийн санхүүгийн бүртгэл хийхэд гар утасны тусгай апп ашиглах, excel дээр өөртөө зориулсан sheet үүсгэх, дэвтэрт тэмдэглэж явах зэрэг олон арга бий. Миний хувьд утасны цэнэг хурдан дуусдаг, мөн орлого, зарлагаа тухай бүрд тэмдэглэх нь амаргүй санагдсан учраас долоо хоног бүрийн баасан гарагт ажил тарахын өмнө Google Sheets дээр банкны хуулгаа гаргаж байгаад бүртгэдэг болсон. Та өөрийн амьдралын хэв маягт хамгийн тохирсон аргыг сонгон ашиглаарай.
Алхам 2 : Хуримтлуулах мөнгөө тооцоолох
Тогтмол хуримтлалдаа мөнгө хийж дадаагүй бол их хэмжээгээр эсвэл богино хугацаанд хуримтлал үүсэх гэж яаралгүйгээр бодит байдалд нийцэхүйц, ухаалаг хуримтлалын мөнгөн дүн тавих нь зүйтэй.
Санхүүгийн зардлыг ерөнхийд нь зайлшгүй болон сул зардал хэмээн хуваан авч үзэж болно. Зайлшгүй төрөлд нь байрны мөнгө, лизинг, утасны төлбөр, өдөр тутмын хүнс, автобус такси зэрэг багтана. Харин сул зардал нь кофе уух, гадуур хооллох, дуртай зүйлсээ худалдан авах зэрэг багтах юм.
Таны сарын орлогоос зайлшгүй зардал болон хуримтлалд зарцуулах мөнгө хасагдсаны дараа үлдэх мөнгийг сул зардлын төсөв болгож ашиглах нь тохиромжтой байдаг. Хэрвээ хангалттай хэмжээний төсөв үлдэхгүй, аль эсвэл хуримтлалын мөнгө тань хэт бага байгаа бол зардлаа ухаалгаар танах боломжуудыг судлаад үзээрэй.
Алхам 3 : Хадгалах дансаа сонгох
Хадгаламж бол таны найз л гэсэн үг. Сайн сайхан явж байгаа үедээ харж хандаж чадвал хэцүү үед таны арыг бат даана. Хуримтлалаа үүсгэхийн өмнө та өөрийн нөхцөл байдалд тохирсон, хялбар хадгаламжаа байршуулах аргуудыг судалж үзээрэй. Миний хувьд саяхан зарлагдсан Капитрон банкны хадгаламжийн чалленжийг эхлүүлээд хоёр долоо хонож байна. Хадгаламжийн хүү нь 20.2% буюу бусад банкнуудаас хамаагүй өндөр байсан төдийгүй чалленж маягаар явагдаж байгаа нь сонирхолтой санагдаад найзуудын хамт бүртгүүлсэн байгаа.
ТӨГСГӨЛИЙН ОРОНД: ХАДГАЛАМЖ БОЛ ДАДАЛ ЮМ.
Хадгаламж бол ганц удаа хийгээд дуусгах ажил биш насан турш баримтлах дадал юм. Өөрөөр хэлбэл, хадгаламжтай хүн болохыг зорих нь чухал болохоос биш шинэ утастай болох нь биш юм. Энэ хандлагыг та өөртөө бий болгож чадвал хувийн санхүүгээ тодорхой хэмжээнд удирдаад сурчихлаа гэсэн үг.
Урт хугацаанд хадгаламж үүсгэх хүнд санагдаж байвал 3 сараар төлөвлөөд үз. Хадгаламж үүсгэх мөнгө хангалттай биш байвал 1000 төгрөгнөөс эхлэх дээр дурдсан Капитрон банкны хадгаламж хүртэл байна шүү дээ. Тиймээс хойш тавилгүй, хүндрүүлэлгүй яг одооноос хуримтлалыг амьдралынхаа нэг хэсэг, дадал болгохыг хичээгээрэй. Амжилт хүсье.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.