Гүнжидийн үртэй, амталж шарсан тахианы жор

2020-10-03, 12:00
3,404

Гүнжидийн үртэй тахианы мах нь Азид маш алдартай хоол билээ. Энэхүү жороор хийсэн тахиа маш шүүслэг бөгөөд амттай, хийхэд их хялбар юм. Та бүхэн амралтын өдрөөр хайртай гэр бүлээ амтат тахианы махаар дайлаарай!

Гүнжидийн үртэй, амталж шарсан тахианы жор

1 Орц

  • ясгүй тахианы гуя
  • өндөг
  • эрдэнэ шишийн цардуул
  • давс, чинжүү
  • оливын тос
  • гүнжидийн тос
  • шар буурцгийн соус
  • цагаан будааны цуу
  • бор сахар
  • сармис, цагаан гаа
  • ус эсвэл тахианы махны шөл
  • гүнжидийн үр

Орц

2 Дараалал

  • Тахианы гуяыг жижиг хэмжээтэй хэрчинэ.
  • Дунд зэргийн хэмжээтэй саванд өндөг, эрдэнэ шишийн цардуул, давс, чинжүү зэргийг холино.
  • Өндөгний холимогт хэрчсэн тахианы махаа хийж хутгана.
  • Оливийн тосыг хайруулын тавган дээр халааж, бүрсэн тахианы махаа хуурна. Хэсэг бүрийг бүрэн гүйцэд болсныг мэдэхийн тулд хоёр багцаар хийх нь илүү хялбар байдаг.
  • Дараа нь соусын холимогоо тахианы мах дээр асгаж, дунд зэргийн гал дээр соус өтгөртөл буцалгана.

Дараалал

3 Соус

Уг жорын соус нь Теряаки сүмстэй маш төстэй боловч илүү гүнжидийн амт, цуу ихтэй, ихэр багатай, илүү исгэлэн байдаг. Та соусаа ​​өөрийн амталгаанд тохируулж, илүү их бор сахар эсвэл зөгийн бал нэмж болно. 

Соусыг хугацаанаас нь өмнө хийж хөргөгчинд хоол бэлэн болтол хадгалж болно.Эсвэл том хэмжээтэй зуурмаг хийж, саванд өтгөртөл нь буцалгаад таглаатай саванд хийж хадгална. 

Соус

Уг жорыг өөрчлөх санаанууд: 

  • халуун ногоотой: тахианы маханд нэмэхээсээ өмнө соусын найрлагад 2 цайны халбага амтат чинжүү соус нэмнэ. Хэрэв та илүү их халуун ногоонд дуртай бол буталсан улаан чинжүү нэмнэ.
  • жигнэсэн: 375 градусын температурт 10-12 минутын турш жигнэх хэрэгтэй.
  • илчлэг багатай: илчлэгийг багасгахын тулд хайруулын тавган дээр хийсэн чидун жимсний тосболон эрдэнэ шишийн цардуулыг хасах хэрэгтэй.
  • зөгийн бал: бор элсэн чихрийн оронд 3 хоолны халбага зөгийн бал нэмнэ. 
  • шарсан: хайруулын тавган дээр тахианы холимог дээр Азийн ногооны холимог (хүнсний дэлгүүрт байгаа хөлдөөсөн хэсэгт байдаг), гоймон эсвэл чанаж болгосон будаа нэмнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()