1
Биеийн булрааг арилгах талаар буруу ойлголтууд
Ташаа ойлголт #1: Хамгийн шилдэг арга бол булчингийн өвчин арилахыг хүлээх
Ихэнхи хүмүүс ийм бодолтой байдаг ч энэ бол худал ойлголт юм. Чангарсан булчинг суллахын тулд хөнгөн дасгалууд хийснээр өвдөлтийг хялбар зогсоодог байна. Дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулдаг гэдгийг санаарай.
Ташаа ойлголт #2: Булчин өвдөж байсан ч дасгалаа үргэлжлүүлэн хийх хэрэгтэй
Хөнгөн дасгал булчингийн өвдөлтийг намдаахад тустай ч хэтрүүлэн хийх хэрэггүй. Энэ нь нөхцөл байдлыг буруу тийш эргүүлэх магадлалтай.
Ташаа ойлголт #3: Дасгал хийсний дараа хөнгөн хоол идэх эсвэл уургийн коктейл уух нь булчингийн өвдөлтийг үгүй хийнэ
Дасгал хийсний дараа хоол идэх, уургийн коктейл уух нь булчингийн өвдөлтийг намдаадаг гэх ойлголт дээр шинжлэх ухааны нотолгоо байдаггүй.
Ташаа ойлголт # 4: Булчингийн нөхөн сэргээлтэд нойр нөлөөлөхгүй
Үнэн хэрэгтээ биднийг унтаж байхад булчин илүү сайн амарч чаддаг. Тиймээс сайн унтаж амрах хэрэгтэй.
Ташаа ойлголт #5: Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо булчингийн өвдөлтөнд нөлөөлөхгүй
Булчин нөхөн төлжихийн тулд уураг маш ихээр шаарддаг бөгөөд уургийн синтез нь хоол боловсруулах эрхтэн дотор болдог. Тиймээс хэрвээ та хоол боловсруулах эрхтний асуудалтай бол булчингийн өвдөлт тийм ч амархан үгүй болохгүй л болов уу.
2
Хамгийн үр дүнтэй аргууд
1. Идэж байгаа зүйлдээ анхаарал хандуул
Булчингийн өвдөлтийг намдаах, булчин нөхөн төлжүүлэх хамгийн шилдэг аргуудын нэг бол чанартай уургийг хүнсэндээ хэрэглэх явдал юм. Тиймээс их хэмжээний уураг, амин хүчил агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлзээрэй. Уургаар баялаг хүнснээс дурдвал: Бүх төрлийн мах (үхэр, тахиа, галуу, цацагт хяруул, загас), буурцаг зэргийг хэрэглэж болох юм. Хэрвээ хоол хүнснээсээ хангалттай хэмжээний уургийг авч чадахгүй байвал нунтаг уураг хэрэглээрэй. Үүнээс гадна үрэвслийн эсрэг бүтээгдэхүүн,байгалийн гаралтай антиоксидант бүтээгдэхүүнийг хэрэглэж болох бөгөөд энэ нь булчингийн өвчнийг намдаахаас гадна үе мөчний өвчнийг намдаана. Мөн өвчин намдаах үйлчилгээтэй тос түрхэж болно. Энэ нь өвчин намдаах хамгийн хурдан арга юм.
2. Халуун усанд ор
Эфирийн тос, давстай халуун усанд ороорой. Хэрвээ байхгүй бол санаа зовох хэрэггүй бөгөөд зүгээр л халуун усанд ороход л хангалттай. Мөн цусны эргэлтийг сайжруулах зорилгоор халуун жин тавьж болох ч хэтрүүлэх хэрэггүй. Үүнээс гадна саунд орох нь булчингийн өвдөлтийг гайхалтай намдаах болно. Саунд байх хугацаанд таны судас тэлж, цусны эргэлт сайжирснаар өвчин намдах нь хурдан байдаг.
3. Сайн унтаж амар
Унтаж амрах нь булчингийн өвдөлтийг намдааж нөхөн төлжихөд тус болдог. Тиймээс та эрчимтэй бэлтгэл хийсэн бол өдөрт 8-9 цагийн нойр авахыг хичээгээрэй. Унтаж байх хугацаанд таны булчин нөхөн төлжих болно.
4. Булчин суллах массаж хий
Массаж нь булчинд ирэх цусны урсгалыг нэмэгдүүлэх учир таны зовиурыг тодорхой хэмжээнд бууруулах болно. Энэ бол өвчин намдаах хамгийн тохиомжтой аргуудын нэг бөгөөд бие организм тайвширч, амарч чадна.
5. Сунгалт болон хөнгөн дасгал
Сунгалт болон хөнгөн дасгал заавал хийх хэрэгтэй. Сунгалтын дасгал цусны эргэлтийг эрчимжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Булчин өвдөх бас нэг шалтгаан нь дасгалын явцад гэмтэл авсан байж болно. Тиймээс дасгал хийхийн өмнө болон дараа сунгалтын дасгал хийгээрэй. Дасгалын өмнө сунгалт хийх нь булчинг гэмтэхээс сэргийлнэ.