Африкийн аймшигт дарангуйлагчийн итгэмээргүй түүх

Африк бол хамгийн олон аймшигт дарангуйлагчидтай тив гэдгээрээ алдартай. Тэдний зарим нь өстөн дайсныгаа оройн хоолондоо зооглож, нэг нь өөрийгөө АНУ-ын эсрэг дайнд ялалт байгуулсан хэмээн зарлаж байсан бол өөр нэг нь ДОХ-ын эсрэг эм үйлдвэрлэсэн эрдэмтдийг хороосон юм. Гэхдээ энэ бүхэн Гвинейн дарангуйлагч асан Франсиско Масиас Нгем (Francisco Macías Nguema)-ийн дэргэд юу ч биш гэнэ.

Африкийн аймшигт дарангуйлагчийн итгэмээргүй түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Франсиско Масиас Нгема нь 1968 онд Экваторын Гвинейд болсон нээлттэй сонгуульд ялалт байгуулсан юм.  Харин дараа нь тэр хууль журмыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчилж, улмаар  түүнийг аялдан дагагчид ч орон нутаг, парламентийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж байжээ. Экваторын Гвиней Испаниас чөлөөлөгдмөгц Масиас ерөнхийлөгч болж испани улстай хамаатай бүх зүйлтэй тэмцэж эхэлсэн юм. Тэр испани нэртэй хот, дүүргийн нэрийг өөрчлөөд зогсохгүй гудамжаар явж буй испаничуудыг баривчилж, шууд цаазлах тушаалыг өгч байлаа. Мэдээж энэ нь испаничуудад таалагдаагүй учир тэрхүү Барууны оронтой харилцаа муутай болжээ. Бодит байдал дээр Испаничууд Масиасыг тэдэнд туслах болов уу хэмээн итгэж байсан аж.  Өмнө нь тэд ямар ч сургууль төгсөөгүй Масиаст төрийн албан хаагчийн шалгалтыг өгөх зөвшөөрөл өгч, хотын дарга болоход нь туслаж байжээ. Учир нь Масиас зөв цагтаа нутгийн удирдлагуудад тал засаж чадсан байна. Үнэндээ Масиас хүүхэд байхаасаа эхлэж испаничуудад дургүй болсон гэнэ.  Түүний эцэг уугуул иргэдийн ахлагч байсан учир өөрийн иргэдийн цалинг нэмүүлэх хүсэлт тавьж тэмцсэнээр испанийн удирдлагуудын тушаалаар зодуулж амь насаа алдсан байна.

Эцгийнхээ хариуг авсан ерөнхийлөгч, өөрийн байр суурийг бататгаж эхэлжээ. 1971 онд Масиас нь Декрет 451-ийг зохиож, бүх эрх мэдлийг гартаа авсан аж. Тэрээр үүний нөлөөгөөр бүх салбарын сайд болсон. Үүнээс гадна ерөнхийлөгчийг заналхийлвэл цаазын ял оноох, харин засгийн удирдлагуудын эсрэг үг хэлсэн хэнийг ч бай 30 жилийн турш хорих хуулийн нэмэлт заалт оруулсан байна. 1972 онд Франсиско Масиас Нгема орныхоо бүх намыг “Ажилчдын нэгдсэн үндэсний нам” болгон өөрчилж, насанд хүрсэн хүн бүр энэхүү намд элсэн орох ёстой гэж тулгажээ. 1973 оноос эхлэн Масиас насан туршдаа ерөнхийлөгчийн алба хаших эрхтэй болов. Ингээд ерөнхийлөгчийн суудалд бат суусан Масиас ард иргэд рүү чиглэсэн аймшигтай дүрэм журмыг батлах болсон байна.

Үүнд:

  • Тэрээр иргэдийг эх орноосоо явахыг хориглов. Экваторын Гвинейн Атлантын далайн эрэг дээр байрладаг учир иргэд завиар эх орноосоо гарах боломжтой байсан учир Масиасын үед загас агнуурыг бүрэн хоригложээ. Хөрш орнуудтай холбоотой бүх замыг хаасан байна. Үүнээс гадна ерөнхийлөгчийн тогтмол зохион байгуулж байсан цэвэрлэгээ нь хүн амын тоог бууруулж байсан гэнэ. Тэрээр бүхий л шалтгаанаар цаазын ялыг хайр гамгүй оноож байжээ. Масиасын үед Экваторын Гвинейн хүн амын тоо 33 хувиар буурсан аж. Гадаад орон руу аялалаар явахдаа тэрээр хэд хэдэн хоригдлуудыг олны өмнө цаазлах тушаалыг буулгаж байсан. Энэ нь түүнийг байхгүй үед ямар нэгэн үймээн самуун дэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ байжээ.
  • Масиас боловсролгүй байсан учир өөрөөсөө илүү мэдлэгтэй бүх хүмүүст дургүй байсан аж. Улс оронд нүдний шил зүүх хориотой. Учир нь ерөнхийлөгч ухаалаг хүмүүс л шил зүүдэг гэж үздэг байв. Масиас засгийн газрын эрхийг барих хугацаанд Гвинейд боловсролтой хүн бараг л байгаагүй гэнэ.  Энэ үед мөн бүх сургуулийг хаажээ.
  • Масиас өөрийн эхнэр болон дурлалт бүсгүйчүүдийнхээ бүх амрагийг цаазлах тушаал ч гаргаж байсан гэнэ. Тэр бүсгүйчүүдийн амьдрал дахь цор ганц эрэгтэй байхыг хүсжээ.

Үүнд:

  • Масиас өөрийгөө бурхан мэт үздэг байлаа. Сүмийн лам нар Масиасын төлөө залбирч, улс нийтээрээ “Масиасаас өөр бурхан байхгүй” гэх уриан дор амьдарч байжээ. 1975 онд бүх сүмийг хааж, лам нарыг нутгаас нь хөөв.
  • Масиасын эцэг мэргэ төлөгч байсан учир Масиас ч өөрийгөө тийнхүү боддог байжээ.  Тэрээр нутгийн бүх зөнч, анагаах ухаанчдын  эдлэл хэрэглэлийг хурааж, дэлхийн хамгийн хүчирхэг удирдагч болохыг хүссэн байна. 
  • Масиасын үед цаазаар авах ялыг хүртэл төрөл бүрийн аргаар хэрэгжүүлж байсан гэнэ. Жишээлбэл: Зул сарын өмнөх үдэш Санта-Клаусын хувцас өмссөн хоригдлуудыг цаазалсан бөгөөд энэхүү аймшигтай цуст аллага хөл бөмбөгийн талбай дээр болжээ.  Цаазаар авах ялын үеэр “Those Were The Days” хэмээх дууг тавьж байсан гэнэ. /Доорх дуу/

  • Нэгэн удаа тэрээр цахилгаан станцад тосолгооны тос ашиглахыг хориглосон байна.  Тэрээр өөрийнхөө ид шидийн хүчийг цахилгаан станцыг тосолгоогүй ажиллахад нөлөөлж чадна гэдэгт итгэлтэй байжээ. Гэвч цахилгаан станц ажиллаагүй тул  хариуцсан удирдлагыг нь цаазалсан байна.
  • Франсиско Масиас Нгемагийн  шунал ханашгүй их байсан. Тэрээр төв банкны даргын амь насыг хороож, банкин дахь бүх мөнгийг өөрийн мэдэлд шилжүүлсэн байна. Тэрээр талыг нь орон доороо хадгалж, үлдсэн хэсгийг нь хулсан ойд булжээ.  
  • Бараа бүтээгдэхүүний үнийг тэр өөрөө тогтоож бараг өдөр бүр үнийн дүн нь  нэмэгддэг байсан аж.

Бусад дарангуйлагчдын адилаар Масиас Нгемын үхэл тийм ч таатай байсангүй. Африкийн уламжлалын дагуу цэргийнхэн анхны ерөнхийлөгчөө устгажээ. Зөвхөн ерөнхийлөгчийн цэргүүд болон түүний  хамгаалагчид л тогтмол цалинждаг байсан ч аажмаар тэдний цалин хойшлогддог болсон байна. Ийнхүү офицерууд цалингийн талаар асуухаар очиход ерөнхийлөгч тэднийг буудах тушаал өгчээ. Ерөнхийлөгчийн үеэл төрийн эргэлт хийхээр ирэхэд Масиасын хамгаалагчид түүнийг хамгаалахаа больж, бүх зүйл орвонгоороо эргэв. Масиас гэр бүлийнхээ хүмүүсийг хороож эхлэх үед үеэл нь ахынхаа эсрэг босохоор шийджээ. 1979 онд Масиас сэтгэцийн асуудалтай болох нь тогтоогдсон байна. Тэр өөр лүүгээ хашгирч, аль хэдийн цаазлагдсан сайд нартай ярилцах болжээ.

Гэхдээ тэр босогчдоос зугтаж чадсан бөгөөд 2 тээш мөнгөн дэвсгэрт авч оргосон байна.  Багтааж чадаагүй мөнгөө тэр зажилж, шатааж хаясан аж. Харин үлдсэн хэсгийг нь гвинейн ой модонд булжээ. Үүнээс 2 долоо хоногийн дараа Масиасыг барьж цаазлах ял онооход  экс-ерөнхийлөгчийг буудах хүн олдсонгүй. Учир нь тэрээр өөрийгөө хамгийн шилдэг зөн билигч гэж итгүүлсэн учир Экваторын Гвинейн хэн ч аминд нь халдаж зүрхлээгүй гэнэ. 

Ингэж явсаар Мароккогийн армийн хөлсний цэргүүд 1979 оны 9 сарын 29-нд 55 настай Масиасыг буудаж хороосон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()