Япон дахь "хүн түрээслэх" үйлчилгээний нууц

Японд "түрээсийн гэр бүл" 1990 онд үүсжээ. Энэ бүгдийн эхлэл бол Иши Юичи гэгч залуу юм. Түүний найз өрх толгойлсон ээж гэсэн шалтгаанаар хүүхдээ хувийн сургуульд сургаж чадахгүй байсан ба Ишид сургуулийн ярилцлаганд хүүхдийнх нь эцэг болохыг хүссэн байна. Энэ цаг үеэс эхэлж Японд “түрээсийн гэр бүл"  үйлчилгээ гэх ойлголт бий болжээ. Тэгвэл та Японоос ямар хүнийг түрээсэлж болох вэ?

Япон дахь "хүн түрээслэх" үйлчилгээний нууц

1 Насан туршийн аав, ээж

Япончууд консерватив үзэлтэй учир эцэг, эхгүй байхыг өнөө үед ч хүлээн зөвшөөрдөггүй.  Аавгүй эсвэл ээжгүй өсөж буй хүүхдүүдийг үеийнхэн нь дооглож тохуурхдаг учир ганц бие ээжүүд  хүүхдээ цэцэрлэг, сургуульд оруулж чадахгүй байх тохиолдол ч бий. Ийнхүү хүмүүс “хүн түрээсийн үйлчилгээ”-нд хандаж аав, ээжийг түрээсэлж эхэлжээ.  

Иши Юичиг ангийнхандаа дээрэлхүүлдэг байсан 12 настай охинд аав болгож 8 жилийн өмнөөс түрээсэлсэн гэнэ. 

“Охин одоо ч намайг төрсөн аавыгаа гэж боддог. Хэрвээ ээж нь түүнд  үнэнийг хэлэхгүй бол  би насан туршдаа түүний аав байх болно. Охинийг гэрлэх үед хуриманд нь очиж, дараа нь өвөөгийн дүрд ч тоглоно."  гэж Иши Юичи хэлсэн байна.

Насан туршийн аав, ээж

2 Хуурамч хурим

Гэр бүл түрээслэх үйлчилгээ орчин үед улам бүр өргөжин тэлжээ.  Гэрлэж буй хосын хэн нэг нь төрсөн эцэг эхээ урих боломжгүй бол хуримын уламжлалыг  эвдэхгүйн тулд хуурамч эцэг эх түрээслэдэг. Үүнээс гадна 8 мянган иений үнд хүрэх зочдыг ч түрээслэж болно.  Харин нэмэлт төлбөрөөр дуу дуулж, сэтгэл хөдөлгөм үгийг хүртэл хэлдэг аж.

Зарим үйлчилгээ нь хуримыг бүхэлд нь хуурамчаар зохион байгуулдаг.  Хэрвээ эцэг эх нь охиноо хүнтэй гэрлүүлэх гэж ятгаж байвал, тэр хуурамч сүйт залууг гэр бүл, найз нөхдийнх нь хамт түрээслэх боломжтой.  Энэ нь 3,5 сая иений үнэд хүрэх бөгөөд жилд 2-3 хүн энэ төрлийн үйлчилгээг авдаг байна. Иши 3 удаа "гэрлэж" байсан бөгөөд гэрлэснийхээ дараа сүйт бүсгүйчүүдтэйгээ огт уулзаж байгаагүй гэнэ.

Хуурамч хурим

3 Дуудлагын нөхөр

Тусгай ажил хэргийн уулзалт, томоохон арга хэмжээнд зориулж нөхөр, эсвэл эхнэрийг түрээсэлж болно. Энэ тохиолдолд зөвхөн хөтлөлцөх боломжтой  ч зарим бүсгүйчүүд илүү дотно харилцааг хүсдэг хэмээн Иши хэлсэн байна. Хэд хэдэн бүсгүй Ишид сэтгэл алдарч, жинхэнэ гэр бүл болох санал тавьж байсан гэнэ шүү. Эмэгтэйчүүд дахин сэтгэлийн шарх мэдрэхгүйн тулд мөн нөхөр түрээслэдэг байна.

“Хайр сэтгэлийн холбоо тогтооход олон жил шаардагддаг ч  хэсэг хугацааны дараа хос салж, бүсгүйчүүд шаналсаар хоцордог. Тиймээс дахин сэтгэл санаагаар унаж зовохгүйн тулд тэд  хэдэн долоо хоногийг түрээсийн залуутай өнгөрүүлдэг.”       -Иши Юичи  

Дуудлагын нөхөр

4 Хамгийн боловсон үйлчлүүлэгчдэд

Зарим хүмүүст шүүмжлэгч хэрэг болдог. Энэ тохиолдолд алдаа гаргасан тухайн хүнийг сайн гэгч нь загнах, шүүмжлэх хүнийг түрээслэх боломжтой. Харин зарим хүмүүст магтаал хайрлах хүн хэрэгтэй байдаг бөгөөд  тэднийг ч түрээслэж болно.  Эдгээр үйлчлүүлэгчид өглөөний мэнд, сайхан амраарай зэрэг халуун дулаан үгс сонсохын тулд мөнгө төлдөг. 

Үүнээс гадна үдшийг хамт өнгөрүүлэх найз нөхдийг ч түрээслэх боломжтой.  Мөн тантай хамт зураг авахуулах, таны шүтэн бишрэгч мэт жүжиглэх хүмүүсийг түрээслэж ч болно.

“Хуульд харшлахгүй бол бид үйлчлүүлэгчийн бүхий л хүсэлтийг биелүүлэхийг хичээдэг. Жишээлбэл: Хэт тураалд орсон хүн хэн нэгнийг амттай хоол идэж байгааг харах дуртай байдаг гэнэ.  Бид асуудалгүй энэ бүхнийг зохион байгуулж чадна”.  -Иши Юичи

Хамгийн боловсон үйлчлүүлэгчдэд

5 Хүнд хөдөлмөрийн агентлаг

Нэг жүжигчин 5-аас илүү дүрд тоглохгүй.  Энэ нь нууцлалаас гадна маш хүнд хөдөлмөр юм.  Хэрвээ үйлчлүүлэгч хүсвэл ажилтан насан туршдаа хэн нэгний дүрийг бүтээх  болно.

Үйлчлүүлэгч түрээслэхийг хүсэж буй хүнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Жишээлбэл: Үсний засалт, сахал, хувцаслалт, нүүрний хувирал гэх мэт.  Үүнээс гадна биеэ авч явах байдал ч чухал.  Зарим нэгэн хүнд сахилгагүй, үг авдаггүй хүүхдийг хүмүүжүүлэх эцэг хэрэгтэй бол заримд нь өрөвч сайхан сэтгэлтэй аав хэрэгтэй. Үйлчлүүлэгч ажилтанд хуурамч дурсамжийг ч ярьж өгч болно. Жишээлбэл: Залуу эхнэрээ алдсан учир яг түүнтэй ижил эмэгтэйг захиалахыг хүснэ. Ингээд тэр ажилтныг эхнэрийнхээ нэрээр нэрлэж, хамтдаа өнгөрүүлсэн амьдралынхаа хамгийн таатай мөчийг ажилтанд ярьж өгөх болно. Харин ажилтан мэдээж энэ бүхнийг ягштал цээжлэх хэрэгтэй.

Хүнд хөдөлмөрийн агентлаг

“Дэлхий ертөнц заримдаа дэндүү шударга бус байдаг. Энэ байдлаас үүдэж миний бизнес оршин тогтнож байгаа бөгөөд үүгээрээ нийгмийн тэнцвэрийг тогтоож өгдөг.  Бүх үнэн илэрч эцгийгээ төрсөн эцгээ биш гэж мэдсэн ч хэрэгтэй үед нь түүний хажууд аав гэх хүн байсан шүү дээ”.      -Иши Юичи

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()