Бизнес эрхлэгчид ПОС-ын орлогоо барьцаалан Капитрон банкнаас зээл авах боломжтой

Капитрон банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, тэдний өмнө тулгардаг санхүүгийн богино хугацааны хүндрэлийг шийдвэрлэх үүднээс ПОС-ын орлого барьцаалсан зээлийг зах зээлд нэвтрүүллээ.

Бизнес эрхлэгчид ПОС-ын орлогоо барьцаалан  Капитрон банкнаас зээл авах боломжтой

ПОС-ын орлого барьцаалсан зээлийн онцлог нь харилцагч та аль ч банкны ПОС төхөөрөмж ашиглаж байгаагаас үл хамааран тухайн төхөөрөмжөөр уншуулсан орлогоо барьцаалан зээл авах боломжтой юм.

Харин та Капитрон банкны ПОС-ын төхөөрөмж ашигладаг бол цахимаар зээлийн хүсэлт гаргах, хэдэн төгрөгийн зээл авах боломжтой эсэхээ Капитрон банкны цахим хуудсаар шалгаж болно. Бид та бүхэнд 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатайгаар жилийн 18.0% - 21.6%-н хүүтэйгээр санал болгож байна.

Та Капитрон банкны ПОС-ын орлого барьцаалсан зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус банкны салбар нэгжээс болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-2020 дугаараас аваарай. Таны бизнесийн ашиг орлого тариа будаа шиг өсөн аривжих болтугай.

 

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.